Tuesday, April 29, 2014

Таны арьс арчилгаанд заавал байх ёстой 5 бүтээгдэхүүнүүд ба тэдний хэрэглэх дэс дараалал.


Хүн бүр япон, солонгос бүсгүйчүүдийг дууриаж хэд хэдэн эссэнц, серум-уудыг давхарлан хэрэглэх албагүй. Миний туршлагад Арьс арчилгаанд зайлшгүй байх ёстой 5 бүтээгдэхүүнүүд бол /мөн яг энд дурьдагдсан дэс дарааллаар хэрэглэнэ/:

1. Тоник
Тоник арьсны PH баланс буюу хүчил - шүлтийн тэнцвэрт байдлыг тогтворжуулдаг. Энэ нь таны арьс тухайн өдөр/шөнө - ерөнхийдөө ямархуу бүтэцтэй байх вэ гэдэг асуултын шууд хариулт юм. Тоник хэрэглэхгүйгээр нүүрээ цэвэрлэсний дараа ямар ч сайхан тос, серум, ганц эвэртийн цус олж түрхсэн ч арьсанд наалдахгүй, тэгэсхээд замхардаг. Өөрийн арьсанд тохирсон тоникийг олно гэдэг яг ямар өнгийн суурь будаг хэрэглэх вэ-тэй дүйцэхүйц чухал асуудал. Ажиглаад байхад  монгол бүсгүйчүүд тоник худалдан авахдаа нэг их бодож үзэлгүйгээр аль хямдыг нь аваад байх шиг санагддаг. Тоник, серум 2 бол таны хөрөнгө оруулалт хийх гол бүтээгдэхүүн юм шүү.

2. Зовхины тос
Зовхины тосыг яг яагаад түрхэх ёстой мөн хэрхэн түрхэх ёстойг энд дарж дэлгэрэнгүй нийтлэлээс уншина уу

3. Серум
Серум нь бүтээгдэхүүний нягтаршилтай хэд дахин өндөртэй, арьсны тодорхой нэг асуудалтай тэмцэхэд зориулагдсан тос юм. Өнөөдрийн арьс арчилгааны хөгжлийг серумгүйгээр төсөөлөшгүй. 1960-аад оны үед зөвхөн супер одууд, ерөнхийлэгчийн эхнэрүүд, хатан хаан гүнжүүд зэрэг VIP бүсгүйчүүд л хэрэглэх боломжтой байсан энэ бүтээгдэхүүнийг 1990-ээд оноос масс зах зээлд нийлүүлж хэдэн тэрбум долларын бие даасан индустр-ийг бий болгосон гайхамшигтай түүхтэй. Сайн чанарын серум-н найрлагад "цавуу" болон "өтгөрүүлэгч" найрлага огт байдаггүй дан идэвхитэй, арьсанд яг хэрэгтэй бодисууд л байдаг. Тийм учраас серум-ууд энгийн тосноос хэд дахин жижиг хэмжээтэй ба үнэтэй байдаг.

4. Чийгшүүлэгч тос

Дээр дурьдагдсан бүх бүтээгдэхүүнийг арьсанд "түгжих" үүргийг гүйцэтгэнэ. Тоник, серум-дын найрлагад цавуулаг эд байдаггүй учир маш амархан ууршиж алга болдог. Та арьс арчилгаагаа хийхдээ тоникоо түрхчихээд өөр өрөө хэсээд, зурагт үзээд хэдэн минут алга болсны дараагаар серумаа тониктой нүүрэн дээрээ түрхэж байна гэж бодвол том андуурал шүү. Арьс арчилгааг нэг дор сууж байгаад ар араас нь "давхарлах" маягаар хийх ёстой байдаг.

5. Нарны тос.

Нарны тосны тухай нийтлэл маань блог-ийн ганц хит нь болчих шиг болсон шүү. Энэ нийтлэлийг бусад нийтлэлүүдээс даруй 2.5 дахин их хандалт авсан байдаг. Та уншиж амжаагүй бол энд дарж уншаарай

Эцэст нь хэлэхэд Гоо сайхан ертөнцийг авардаггүй. Ертөнц Гоо сайхныг худалдаж авдаг цаг ирсэн байна.

Та RainbowGl Фейсбүүк хуудсыг энд дарж сонирхоорой

3 comments:

  1. tonik serum ntr neg brand iih bh estoi yu?
    uuruu ymriig heregledeg we?? emuls gej yu yum bol?
    shuniin tsagaar bol ehni 4iig tuhed unthuu

    ReplyDelete
    Replies
    1. Zaaval neg brand baih albagui ch er n neg turliin zuils hereglevel ur duntei baidag. Bi heregledeg buh zuilsee blgo deeree bichdeg tul end duridagdsan bugdiig n l heregledeg/hereglej baisan gesen ug (:

      Delete
  2. ehleed suun shingeneer nuuree tsewerlecheed daraa n tonikoo huwund shingeej baigaad nuuree archaad daraa n yu turheh yostoi we?

    ReplyDelete