Thursday, April 10, 2014

Үсээ хэрхэн "зөв" угаах вэ?

Сүүлийн хэдэн сар үсээ угаах хэд хэдэн аргуудыг туршиж үзээд хамгийн үр дүнтэй санагдсан 1 аргыг сонгон авч бичихээр шийдлээ.

Үс сайхан бол Зүс сайхан - ёстой үнэн үг шүү! Үс хүний нүүрийг хэлбэржүүлэхээс гадна мөр, хүзүү гээд цээжин биеийн дээд хэсгийг галбиржуулах чадалтай. Үсээ өөрийн дүр төрхөд тааруулж засуулахад цаг, мөнгө битгий харамлаж байгаарай гэж хэлмээр байна.


1. Үсээ хүйтэн бүлээн усаар норгоод ямар ч шампунь, бодис хэрэглэлгүй 3 минут орчим нойтон хуйхандаа иллэг хийж, үсээ угааж буй мэт гараараа илнэ.

2. Ангижируулагчаар үсний үзүүрээс эхлэн угааж, төгсгөлд нь хуйхаа угаана.

3. Ангижируулагчаа усаар зайлсны эцэст бага зэрэг шампунь-р хуйхнаасаа эхлэн үсээ угаана.

Энэ маягаар угаавал ангижируулагч үсийг амархан тослогтуулж, хүнд оргиж дараад байхгүй ч хангалттай чийгшил өгч чадна. Туршиж үзээд үр дүнгээ хуваалцаарай. (:


2 comments:

  1. хөөхь хэзээ ч эсрэгээр нь ингэж угааж үзээгүй юм байна. туршинаа.

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа, үр дүнгээ хуваалцаарай (:

      Delete