Sunday, April 6, 2014

MISSHA - COMPLEXION COORDINATION B.B. CREAM


Хаанаас авсан: MISSHA

Үнэ: доод талын жижиг нь 22000₮ (урамшуулалт худалдаа), дээд талын том нь 50000-70000₮ хооронд бий байх гэж санагдаж байна.

Санасныг бодоход гайгүй шүү, MISSHA-н арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд надад ихэвчлэн огт таалагддаггүй. Хэтэрхий хиймэл үнэртэй ч юм шиг, түрхэхээр л арьс биржийгээд онцгүй санагдаад байдаг, нүүр будаг нь харин аятайхан мэт. 

Энэ СС крем маш хөнгөн, хавар зуны улиралд тохиромжтой, "будсан ч будаагүй юм шиг" мэдрэмжийг өгнө. Нүүрний суурь будаг аль болох хөнгөвтор байх хэрэгтэй, далдлагдах сорви, батганд тусад нь өө дарагч хэрэглэвэл арай амьд, цэмцгэр харагддаг. Өө дарах чадвар дээр дурьдсанчлан тааруу ч арьсны өнгийг бүхэлд нь сэргээн нэгэн жигд болгодог, тогтоц сайтай санагдсан.

Өө дарах чадвар арай илүү энэ СС кремний хар өнгөтэй хувилбар нь ч байдаг.


4 comments:

  1. eniig awsan uu bagatai tsewerhen aristai humuus hereglewel dr sanagdsan. awaad barag turheegui. taalagddag hund n zarchih yumsan.

    ReplyDelete
    Replies
    1. CC cream угаас өө дарах чадвар муутай байдаг. Ер нь бол суурь будгийн үүрэг нь арсны өнгийг жигдлэх болохоос бус өө дарагч өөг дардах зориулалттай байдаг, өө дарах чадвартай суурь будаг хайж байвал foundation сонирхох хэрэгтэй

      Delete
    2. Эрэгтэй хүмүүс өөгөө яаж дардын?

      Delete