Tuesday, January 28, 2014
L'Occitane - ULTRA RICH CONDITIONER
Хаанаас авсан: L'Occitane
Үнэ: 33800₮
Ши самрын тостой чийгшүүлэгч ангижируулагч. Үсээ угаасны дараа үзүүр хавьд нь ахиухан түрхээд нэг удаагийн гялгар уутан бээлийнд хийж боогоод 20 минутын дараа зайлна. / Албан ёсны заавар нь энгийн ангижируулагч шиг хэрэглэхээр юё билээ/ Үсийг маш зөөлхөн болгодог ч өнгийг нь айхтар сэргээдэггүй. Хэрэглэсэн үед үс ямар нэгэн байдлаар янзлахад урамтай хэлбэрт ордог. Бараг үнэргүй. Үс чинь эрүүл бол нэг их шаардлагагүй ч гундаад, ширүүлсээд байвал хэрэглэхэд тун тохиромжтой. Нэг саваар 6, 7 агижируулсан. / Би дунд зэргийн урт, өтгөндүү үстэй.
ETUDE HOUSE - CC Cream / Correct&Care/
Хаанаас авсан: Etude House /Maxmall 1 давхар/
Үнэ: 27000
Гайгүй байж магадгүй гэж бодоод авсан чинь ёстой шал дэмий мөнгө үрсэн байна. Санаа нь 8 төрлийн үйлчилгээг арьсанд үзүүлэн арчилангаа суурь будаг болж өгөх юм. Цагаан өнгөтэй, түрхэхээр арьсны өнгөөр хувирдаг. Ер нь Etude House өсвөр насны, харьцангуй эрүүл арьстай охидуудад зориулж бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. Хэрэглэж эхлээд 3 хоноод арьс биржийж улайгаад, юм гарах гээд эхэлсэн. 15, 16 настай охидуудад л зохих байх.
L'Occitane - Al'huile essentielle et eau d'angelique bio- Eye Roll On
Хаанаас авсан: L'Occitane
Үнэ: 4----₮
Эргэдэг бөөрөнхий үзүүр нь хүйтэн байдаг тул /хөргөгчинд хадгалвал улам хүйтэн/ хавдсан, ядарсан нүдийг тайвшруулж өгдөг. Маш гоё, зөөлөн үнэртэй. Уруулын будаг шиг авсаархан тул цүнхэндээ байнга авч явдаг, ядарсан эсвэл хэт хуурай санагдсан үедээ хэрэглэдэг. Нэг гэм нь амархан дуусчихдаг ба миний хувьд үнэтэй.
Би аливаа брэнд хөөх дургүй ч L'Occitane-ын улаан фен.
Bourjois - Healthy Mix Foundation
Хаанаас авсан: УИД, 1 давхар
Үнэ: 27800₮
Одоогоор миний хамгийн дуртай крем пудра, маш гоё жимсний үнэртэй. Арьсыг хуурайшуулдаггүй, будаагүй юм шиг харагдуулдаг. Bourjois францын CHANEL-ийн гоо сайхны компанийг экэмшдэг ба уг бүтээгдэхүүн яг Шанель-ийн крем шиг үнэртдэг. Ер нь л сав баглаа боодол ба маш их үнийн зөрүүгээс өөр ялгагдаад байх юм бараг байхгүй хэхэ.
JUJU FACE WHITENING MIST
Хаанаас авсан: Mild
Үнэ: 18900₮
Хөнгөн персикний үнэртэй, усан бүтэцтэй энэ цацлагыг нүүрээ угаагаад арчмааргүй санагдсан үедээ (цэвэрхэн алчуур олдохгүй ч юм уу лол) цацаад хатаадаг. Мөн жижиг шүршигч цацлагын саванд тасалж хийн цүннхэндээ авч явдаг. Миний нүүр үдээс хойш 2, 3 цагийн үед хуурайшин нунтаг энгэсэг хэрэглэсэн үед барзайгаад хачин болох гээд байдаг. Ус бага уусандаа биш, цаанаасаа тослог дутагдаад тэгдэг байх гэж бодоод байдаг юм. Яг тэр үед нь цацхаар амь аврагч болж өгдөг хэхэ. Цагааруулах үйлчилгээг нь мэдрээгүй. Өмнө хэрэглэж байсан L’Occitane, Facce shop-ийн цацлагуудаас арай бага чийгшүүлдэг юм шиг санагдсан. Том савалгаатай болохоор удаан хэрэглэгддэг. Японоор уншиж чадахгүй, интернэтээс хайгаад олоогүй болохоор найрлагыг нь сайн хэлж мэдэхгүй юм. Ер нь япон бүтээгдэхүүн худалдаж авах гэхээр яг юу гэж бичсэнийг нь ойлгодоггүй тул хүндрэлтэй санагддаг. Ямар ч байсан миний нүүрэнд энэ цацлага элдэв харшил өгөөгүй.
PUREDERM CUCMBER EYE PADS
Сүүлийн үед томоохон хүнс ахуйн хэрэглээний
дэлгүүрүүдээр Purederm гэх солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд харагдах болсноос би
цайруулах маск, коллагентай маск мөн энэ өргөст хэмхтэй нүдний хөвөнг нь
сонирхоод хэрэглэж үзсэн юм. Хамгийн их таалагдсан нь энэхүү бүтээгдэхүүн ба
үүнийг хөлдөөгчинд хийн хүйтэн болгоод хоёр нүдэн дээрээ 15 минутын турш тавьж
хэрэглэдэг. Хөвөн биш хатуувтар даавуун материалтай, хэрчсэн өргөст хэмхний
хөөрхөн хэлбэртэй 24 бөөрөнхий байдаг ч миний бодлоор жоохон таагүй үнэртэй.
Найрлагандаа олон төрлийн химийн нэмэгдлүүдтэй ч сонирхолтой санагдаад
авчихсан. Би 15 минутын турш биш бүлээсээд ирхээр нь авдаг. Хэдэн өдөр дараалж
сайн унтаагүй, компьютер удаан ширтсэн зэргээс нүд ердийнхөөсөө илүү ядарсан
үед л хэрэглэдэг. Найрлаганд нь химийн нэмэлтүүд байдаг ч миний арьсанд ил тод
харшил үзүүлээгүй. Дахин худалдаж авахгүй, одоо үүнтэй ойролцоо юм гэрийн
нөхцөлд хийгээд хөлдөөе гэж бодож байгаа ч залхуураад яваад байна хэхэ.
Жич: маскууд нь үнэхээр таалагдаагүй. Задлаад
л шууд нэг хачин хиймэл үнэр хамар цоргиулаад, 10 минут тавихад л нүүр
загатнуулаад, дэмий санагсан. Ер нь сүүлийн үед нүүрэн дээрээ нэг удаагийн
цаасан маск тавих дургүй болоод байгаа, оронд нь савтай тос шиг нь зүгээр ч юм
шиг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү дээ.
FACE SHOP POMEGRENATE COLLAGEN EMULSION&ESSENCE
Миний мэдэхээр Face Shop-н Монгол дахь
хамгийн алдартай иж бүрдэл байх, хэрэглэж үзсэн хүн бүр маш ам сайтай байдаг. Тоник,
тос нүдний тос гээд өөр хэд хэдэн бүтээгдэхүүнээс бүрддэг иж бүрдлийг бүтнээр
нь авбал 170000-180000₮ болдог гэж сонссон юм байна.
Хөгширч эхэлж буй, арьс
сул, үлбийгээд унжих гээд байгаа бүсгүйчүүдэд зохимжтой, чангалж, татаж өгөх
үйлчилгээтэй гэсэн. Ер нь анар жимсний найрлагатай бүтээгдэхүүнүүд чангалах
зориулалттай байдаг. Би эмульс, эссенц хоёрыг нь хэрэглэж үзсэнээ хуваалцая.
Эмульс гэдэг нь сүүн шингэнэрхүү ч арай
шингэвтэр бүтэцтэй, тоникийн дараагаар нимгэвтэр түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүн
юм. (ихэнх хүмүүс мэддэг ч, хараахан мэдэж амжаагүй хүмүүст зориуллаа) Энэхүү эмүльсийг 30000₮-р хоёр сар хагасын өмнө авсан. Цайвар ягаавтар
өнгөтэй, жимсний хөнгөн үнэртэй, шингэвтэр бүтэцтэй. Арьс мэдэгдэхүйц чангалдаг
юм шиг санагдсан. Ер нь миний хамгийн дуртай эмульснуудын нэг ч, харамсалтай нь
парабен агуулдаг. Арьсандаа шингээх учраас хэдий таалагдсан ч дахиж авна гэж
бодохгүй л байна. Элдэв харшил өгөөгүй ба
140 мграммын савалгаатай тул одоог
хүртэл дуусаагүй л байна.
Эссэнц нь (36000₮) мөн адил цайвар ягаан өнгөтэй, жимсний үнэртэй, бүтэц нь эмульсээсээ
арай шингэвтэр. Мөн чангалах үйлчилгээтэй, үйлчилгээ нь нэг хэрэглэсний дараа
мэдэгдэхүйц сайн байсан. Давхар сайн чийгшүүлж өгдөг мэт санагдсан, ихэнх
тохиолдолд чангалагч бүтээгдэхүүнүүд арьс хуурайшуулан таталдуулах мэдрэмж
төрүүлэх гээд байдаг шүү дээ. Найрлагандаа парабен агуулаагүй байсан бол
дуртайяа дахин авах байсан даа хэхэ.
SKINFOOD, ROYAL HONEY EYE CREAM (ANTI WRINKLE EFFECT)
Уг тосыг Их
Дэлгүүрийн нэг давхараас 49000₮-р сар хагасын өмнө авсан. Би нүдний тосыг тахин
шүтдэг улаан шүтэн бишрэгч нь хэхэ. Миний хараа төрөлхийн муу, дээр нь муухай
ааштай болохоор хөмсөгөө зангидах, нүдээ элдэв янзаар үрчийлгэх муу зуршилтай,
одооноос засахын төлөө мачийж байна хэхэ. Энэхүү тос нь миний хамгийн дуртай бүтээгдэхүүний нэг. Миний баруун нүдний доор
тогтож эхэлсэн нимгэн зураасыг ганц долоо хоногийн дотор сайхан арилгасан. Гэхдээ
ядрахаар ч юм уу, өдөр хальт толинд харахаар буцаад гараад ирсэн байдаг юм.
Цагаан өнгөтэй,
тосорхог өтгөн бүтэцтэй, зөөлөн цэцэгний ч гэмээр үнэртэй. 30 грамм, би
нүднээсээ гадна духандаа түрхдэг болохоор одоо дуусах дөхсөн. Дан нүдэндээ
түрхвэл хоёр сар хагастай хэрэглэгдэх байх. Яг үнэийг хэлэхэд найрлагандаа
зөгийн бал агуулсан гэдгээс өөр дэлгэрэнгүй юм хэлж чадахгүй нь, савгүй ууттайн
дээр солонгосоор бичсэн байсэн болохоор юу ч ойлгоогүй. Өнөөдрийг хүртэл ямар
нэгэн харшил өгөөгүй д явж байна. Интернетээс хайгаад олигтой юм олж чадаагүй.
Солонгос хэл мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Дахиж авчихаж ч магад, үгүй ч байж
магадгүй.
Сонирхолтой байж мэдэх зөвөлгөө: Шилжилтийн
нас нь дууссан эмэгтэй хүн бүр, 30 гаран мэдэгдэхүйц үрчлээтэй болохоо хүлээлгүйгээр
нүдний тос түрхэх хэрэгтэй. Учир нь нүдний эргэн тойрны арьс нь нимгэн,
гэмтэхэд амарханаас гадна өөрөө шилжилтийн процесс явагдаж дуусахад тос
ялгаруулахаа болидог. Тиймээс үрчлээ үүсэхийш хүлээлгүй хөнгөн чийгшил өгж явах
нь зүйтэй. Нимгэн арьсанд үрчлээ нэг тогтчихвол арилгахад хэцүү, арилгасан ч
дахин гарч ирэх нь амархан байдаг. (Би энэ тухай эртхэн олж мэдэх минь яав аа лол)
THANN RICE EXTRACT MOISTURIZING CREAM
Хаанаас авсан: THANN
Үнэ: 31500₮
Будааны хандтай энэхүү тосны
найрлагад мөн адил синтетик өнгө&үнэр оруулагид, парабен, силикон (силикон тийм ч
аюултай биш ч, чийгшүүлэгчид агуулагдсан байвал би харшлаад байх шиг байдаг.
Мөн арьсны гадаргуунд гялгар уут шиг давхарга үүсгэчихээд гаднаас нь л
гөлийлгөөд, дотор нь орж жинхэнэ чийгшүүлэх үйлилгээ үзүүлдэггүй юм шиг
санагдаад байдаг болохоор дургүй. Гэхдээ би мэргэжилийн эм зүй биш тул алдаж байж
тун магадгүй л юм хэхэ) агуулагдаагүй.
Цагаан өнгөтэй, өтгөвтөр бүтэцтэй, хөнгөн агшаасан
будааны уур шиг үнэртээд байгаа шиг байдаг юм. Зарим хүмүүст үнэр нь
таалагдахгүй байж мэднэ, надад л хиймэл цэцэг жимсний үнэрээс хамаагүй анхилам
санагддаг. Миний хуурай арьсыг дангаараа сэтгэлд хүртэл айхтар сайн
чийгшүүлдэггүй, доор нь чийгшүүлэгч серум юм уу, эссенц тавьж өгдөг. Арьсаа
урьдчилаад сайн чийгшүүлсэн байхад чийгшлийг нь удаан хадгалж өгдөг юм шиг
санагдсан. Энгийн арьстай хүмүүст чийгшлийн хэмжээ нь яг сайхан таарна. Тослог
арьстай хүмүүс арьсаа сайтар цэвэрлээд, батганы эсрэг, тослог тэнцвэржүүлэх
үйлчилгээтэй тоник юм уу, эссенц тавиад гадуур нь түрхэхэд хэт тослогтоод
байхгүй юм шиг санагдаж байна.
80 грамм болохоор өдөр, оройгүй хэрэглэсэн ч нэг
улирал хүрчих байх. Би өглөөгүүр л түрхдэг, орой илүү тослог, чийгшүүлэх тос
хэрэглэхгүй бол болдоггүй юм хэхэ. Дахин дуртайяа авна. (Дургүй
худалдагчаасаа авахгүй)
THANN HAIR MASK
Хаанаас авсан: THANN
Үнэ: 26800₮
Найрлагандаа Шисо (Япон,
Солонгост хоолонд өргөн хэрэглэгддэг ургамал), керамидийн протеин
зэргийг агуулсан аливаа синтетик үнэр, өнгө оруулагчид ба парабенгүй нь маш их таалагддаг.
100 грамм тул дунд зэргийн урт үстэй хүнд хамгийн ихдээ 5,6 удаа л хэрэглэгдэх
байх. Үсэндээ түрхээд 10-аад минут байлгаад угаана. Яг хэрэглэж байх үед онцын
сэтгэгдэл төрөөгүй ч, үс хатсаны дараа үнэхээр эрүүл, зөөлөн болсон нь илт
мэдрэгддэг юм байна лээ. Би үснийхээ доод хэсгийг перкисдүүлээд амьгүй сүрэл
болгоод хаячихсан юм, тэдгээр хүнд гэмтсэн үсийг харьцангуй эрүүл болгож, эрүүл
хэсгийг нь бүр өнгөлөг болгосон юс шиг санагддаг. Элдэв үнэргүй тул эрэгтэй
хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой мэт. Дахиж дуртайяа авна. Гэхдээ Наран Малл-н
салбар дахь ааштай худалдагчаас авахгүй, плаза дээрээс нь очиж авна аа.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагдаж байвал зохилтой маш сайн 3 орц.
Арьсанд тань маш сайн нөлөө үзүүлэх орцууд юу болохыг мэдэхгүйгээр бүтээгдэхүүний найрлагыг уншиж таних хэцүү. Доорх гурван орц нь байгалийн гаралтай бөгөөд маш сайн нөлөө үзүүлдэг тул та нар дараагийн удаа гоо сайхны бараа худалдан авахдаа эдгээр орцууд багтаж уу, үгүй юу гэдгийг харж үзээрэй.
ГЯАЛУРОНЫ ХҮЧИЛ
Энэхүү өнгөгүй эд нь хүний биеээс
нүд болон үе мөчүүдийг чийглэг байлгахаар ялгардаг байна. Үүний синтетик аргаар
боловсруулсан хувилбрыг гоо сайхны бүтээгдэхүүнд өөртөө чийг
татагч-чийгшүүлэгчээр найрлагандаа багтаадаг. Мөн гяалуроны хүчил нь эдийн
нөхөн сэргэлтэнд онцгой нэмэр болдог учраас шарх, түлэгдэл, идээ бээр, экзем
зэргийг эмчлэхэд ашигладаг. Хүний биеээс ялгардаг эд тул харшил өгнө гэсэн
ойлнолт байхгүй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн бусад орцуудтай ч харшилдаггүй
тул дангаар нь дуртай тостойгоо хольж хэрэглэж болдог. Гяалуроны хүчил агуулсан
эсэхийг бүтээгдэхүүний найрлагаас хайхдаа hyaluronic acid, hyaluronan, sodium hyaluronate
зэргийг хараарай. Маш хөнгөн тул тослог арьстай хүмүүст ч тохирно. Тослог
арьстай байлаа гээд тодорхой хэмжээнд чийгшүүлж байх хэрэгтэй шүү дээ.
ALPHA HYDROXY ACIDS (AHAs) АЛЬФА
ГИДРОКСИ ХҮЧЛҮҮД(АГХ)
АГХ нь алим, папая, хан боргоцой,
усан үзэм, нимбэг, гүзээлзгэнэ, ээдсэн сүү болон сахарын модноос ялгардаг
байгалийн эд юм.Тэд арьснаас үхэжсэн эд эсүүдийг сайн гуужуулдгаараа алдартай.
Тэдний аюул багатай, харшил өгдөггүй сахарын модноос гаргаж авдаг Гликолийн
хүчил (Glycolic acid) нь
арьсны өнгөн хэсэгт төвөггүй нэвтэрч чаддаг байна. 5-10 %-н бага
концентратаар өдөр тутамд хэрэглэвэл огт аюулгүй бөгөөд батга, батганы сорив,
мелазм, нарнаас үүссэн гэмтэл, кератосис пиларис (тахианы арьс шиг
бөндгөр бөндгөр, хатуу, улаан юм туурах арьсны өвчлөл), үүсэж эхэлж буй
үрчлээ болон пигментацын (арьсны өнгөний) өөрчлөлт зэрэгь маш
сайн юм байна. Бүтээгдэхүүний найрлагаас glycolic acid, AHAs гэсэн
орцыг хайгаарай. Хэрэв эмзэг эсвэл хэт хуурай арьстай бол хамгийн бага хувийн
концентраци буюу 5 ба түүнээс доош хувьтайг нь сонгож, худалдан авахаасаа өмнө
туршиж үзээрэй. Мөн нарны хамгаалалтын тос байнга хэрэглэж, АГХ-ээс харших гээд
улайгаад байвал алое ба аллантоин (allantoin) агуулсан бүтээгдэхүүнээр арьсаа тайвшруулаарай.
ANTIOXIDANTS.
АНТИОКСИДАНТУУД.
Антиоксидантын гайхамшигтай
нөлөөнүүдийн талаар бид олон удаа сонсож байсан. Чөлөөт радикалууд бидний арсны
эд эсүүдийг исэлдүүлэх байдлаар гэмтээн эрт хөгшрөлт, зарим тохиолдолд хавдар
үүсгэдэг аюултай эд. Антиоксидантууд витамин А (ретиноид), С (аскорбины хүчил), Е (тософерол), селен, ферулын
хүчил, коензим Q10
болон полифинол (ногоон
цайнд их хэмжээгээр агуулагддаг)зэрэг тустай зүйлсээр тун баялаг тул арьсны нөхөн
сэргээлтийг эрчимтэй дэмжиж өгдөг. Арьс залуужуулан чангаруулах, үүссэн жижиг
үрчлээг арилгах, нарны хэт ягаан туяануудаас хамгаалах; батга, псориас,
экземийн тууралтыг багасгадаг ид шидтэй юм.Тэднийг 23-с дээш насны бүсгүйчүүд
өдөр тутмын байнгын хэрэглээ болговол хөгшрөх үйл явц мэдэгдэхүйц удааширдаг
байна. Ядаж сайн чанарын ногоон цай ууж заншаарай.
Хаанаас авсан: Tony Moly
Үнэ: 35800₮
Хяалуроны хүчил нь арьснаас чийг алдуулахгүй,
тогтоон барьдаг ид шидтэй хүчил юм. Над шиг үд өнгөрөв үү үгүй юу, арьс
хуурайшиж эхэлдэг хүмүүст их тустай. Нимгэн бүтэцтэй тул тослог арьстай байсан
ч тохирох байх. Энэ сайхан хүчлийн талаар ..... уншина уу.
Үүнээс дуусах бүрт нь дахин авдаг. 2 дусал нүүр, хүзүүнд хангалттай хүрдэг.
Үүнээс дуусах бүрт нь дахин авдаг. 2 дусал нүүр, хүзүүнд хангалттай хүрдэг.
Тони Моли-н дэлгүүрүүдээр энэ бүтээгдэхүүнээ
100% хүчил төрөгч гэж үнийн шошгон дээрээ бичсэн байсныг Их дэлгүүрийн
салбарынханд хэлтэл “мэджийна” гэж загнуулсан. Инээдтэй санагдсан л даа, сарын
дараа ФБ хуудсан дээр нь солиочээ гээд хэлэхэд баярлалаа гээгүй ч шошгонуудаа
засаж тавьсан байсан. Мэдэхгүй байж болно, загнах хэрэг байсан юм уу, Тони
Молигийн ах эгч нараа? (Лол)
Face Shop - CC cream
Хаанаас авсан: Face Shop
Үнэ: 45000₮
Хэмжээ: 50 мд
BB кремнүүд хит болсон чинь солонгосууд CC / Color Correcting/ крем гээч арьс арчилгаа ба make-up - ийг хамтатгасан бүтээгдэхүүн гаргасан. Чийгшил сайн өгдөг, крем пудр шиг барзайгаад байхгүй, ер нь таалагдсан. Хэмжээ нь арвин тул удаан хэрэглэгдэнэ. Огт будаагүй юм шиг харагддаг.
Cetaphil - Цэвэрлэгч лосьон
Хаанаас авсан: Bravo mart /Циркээс УИД яюах замд/
Үнэ: 8000₮
Хэмжээ: 200мл
Уг цэвэрлэгч лосьон-ыг тун азтай олж авсан. УБ-д бараг л харагддаггүй, хааяа нэг америк дэлгүүрүүдэд дайралддаг. Яг мөнгөгүй явж байхад таардгийг яана. Нүүр, хүзүүний будгийг арилгах зориулалттай, чийгшүүлэгчтэй цэвэрлэгч. Хаа нэг газар тааралдвал заавал аваарай, харамсахгүй шүү хэхэ. Ямар ч төрлийн арьсанд таарах энэ цэвэрлэгчийг нүд, уруулын будгаа хөнгөн арилгачны дараа нүүр, хүзүүгээ иллэг хийх маягаар хэрэглэж бүлээн усаар зайлж угаана.
CLARINS - Skin soothing Eye mask
Хаанаас авсан: Clarins
Үнэ: 67000₮
Хэмжээ: 30мл
Тайвшруулах үйлчилгээтэй нүдний маск. Миний нүд маш эмзэг, амархан хавддаг болохоор энийг түрхвэл жоохон ч гэсэн тайвширдаг юм болов уу гэж найдаад авсан чинь бараг л нөлөөлөөгүй. Хүн хүний арьс өөр тул танд үйлчилж магадгүй хэхэ. Гоё үнэртэй, маш бага хэрэглэггдэг тул хагас жил элбэг хүрнэ. Долоо хоногт 2 удаа, эсвэл над шиг ядарсан үедээ түрхэнэ. Яг түрхсэн үед сэнгэнээд аятайхан мэдрэмж төрүүлдэг ч бодитой үр дүн гараагүй. Хайран мөнгө гэж харамсмаар :P.
Natutiss - watering BB base
Хаанаас авсан: Mild shop
Үнэ:
85 хувь нь чийгшүүлэгч тул маш нимгэн, бараг будаагүй юм шиг харагдуулдаг. Над шиг хуурай арьстай хүмүүст тун тохиромжтой. Маш шингэн, бараг л ус шиг болохоор хэрэглэхэд тун хялбар. Салхинд гарахдаа эсвэл хэтэрхий халуунд хэрэглэхэд тохиромжтой. Батга, сорви, сэьх зэргүүдийг далдлахгүй тул өө дарагч тусад нь түрхэх шаардлагатай. Залхуурсан үедээ нарны тосоо түрхээд үүнээс жоохныг түрхчихэд хангалттай. Будаж эхдэж буй охидуудад үүгээр суурь тавьж сурвал тохиромжтой санагдсан.
Monday, January 27, 2014
Tony Moly - Lemon Seed Massage Cream
Хаанаас авсан: Tony Moly
Үнэ: 11900₮
Шингэвтэр бүтэцтэй, үл мэдэг шаргал өнгөтэй,
нимбэгний үнэртэй энэ цэвэрлэх үйлчилгээтэй иллэгний тос. Долоо хоногт ядаж нэг удаа нүүрэндээ өөрөө зөөлөн иллэг хийж
өгвөл арьс чангарч, цусны эргэлт сайжраад өнгөлөг болж, бүтээгдэхүүнүүдийн
шингэц сайжирдаг. Химийн нэмэгдлүүд ихтэй, үнэр нь хүртэл хүнсний нимбэгний
хүчил шиг хиймэл санагдсан. Айхтар сайн
ч биш, тийм муу ч биш, яахав дээ л санагдсан. Ямар байсан харшил өгч, юм тууруулаагүй. Иллэг
хийсний дараа арьс сайхан толийгоод амарч өгдөг ч, тосондоо биш иллэгэндээ байх
шиг санагдаад байдаг юм хэхэ. Дахин
худалдаж авна гэж бодохгүй байна.
Clinique - Drammaticaly different lotion
Хаанаас авсан: УБ Их Дэлгүүр
Үнэ: Албан ёсоор 26 ам.доллар байдаг - Улаанбаатарт
Миний хамгийн дуртай хуурай ба хэт хуурай арьсанл зориулсагдсан тоснуудын нэг. Хэмжээ нь маш том болохоор нэг савыг дор хаяж нэг улирал хэрэглэдэгм тул үнэндээ таарсан. Хиймэл үнэр оруулагчгүй тул эмзэг арьсанд сайн таарна. Миний туршлагаар хавар, зун хэрэглэхэд тохиромжтой мэт санагдсан. 16 - 30 хүртэлх насны эмэгтэйчүүдэд илүү таарна байх. (:
Subscribe to:
Posts (Atom)