Showing posts with label CC cream. Show all posts
Showing posts with label CC cream. Show all posts

Sunday, May 4, 2014

Mizon - Correct Combo Cream



Хаанаас авсан: The Face Shop

Үнэ: 39000₮, том нь 68000₮

Хамгийн анхны CC Cream-г Mizon худалдаанд гаргажээ. Маш олон хүмүүс Chanel CC Cream анхдагч гэж боддог нь буруу юм. Бусад CC Cream бодвол арьсны өнгө дагаж хувирдаггүйгээр онцлог. Зүгээр л тос түрхсэн юм шиг хэрнээ арьсыг их гоё нэг өнгийн болгодог. Чийгшил сайн баьдаг санагдсан. Өө дарах чадвар маш муу. Өө дарагч тусад нь хэрэглэх шаардлагатай. Энэ зуны байнгын хэрэглээ болохоор харагдаж байна шүү!

Wednesday, April 2, 2014

The Body Shop - Vitamin E Serum, Day & Night Cream, Mist

Хаанаас авсан: ФБ-ийн Beauty for Sale групп дээр хувь хүн цөөн тоогоор зарж байсан.

Үнэ: 30000₮

Өнөөдрийг хүртэл хэрэглэж байсан хамгийн сайн чийгшүүлэгч мистүүдийн нэг байв. Элдэв үнэр оруулагчгүй тул Е витамины үнэртэй, үнэрийг чухалчилдаг бол нэг их таалагдахгүй байх.


Үнэ: тус бүр нь 30000₮

Өдрийн тос нь үл мэдэг гялалзуулагч хэсгүүдтэй тул арьсыг өнгөлөг, гэрэлтсэн харагдуулдаг. Аль аль нь дажгүй л байлаа. Е витамин антиоксидантуудаар баялаг, арьсны маш сайн тэжээл юм.

Үнэ: 30000₮

Серумын хувьд хангалттай чийгшүүлж чадаагүй санагдсан. Хуурай бус энгийн, холимог арьстай хүнд илүү зохих байхаа. (:

Sunday, February 9, 2014

TONY MOLY - ALOE SOOTHING PEELING GEL


Хаанаас авсан: Tony Moly

Үнэ: /баримтыг нь алга болгочихожээ, 20000₮- с доош байсан/

Гель-н хэлбэрийн гуужуулагч. Нүүрээ сайтар угааж цэвэрлээд жигд нүүр, хүзүүндээ түрхээд 2-3 минут болсны дараа усаар зайлж угаана. Бусад гуужуулагч нараас онцлогтой нь бичил биетүүдээр арьсыг үрж, гэмтээх шаардлагагүй байдаг. Алое-н цэвэр шүүсийн найрлагатай тул зөөлөн, давхар чийгшил өгдөг. Яг одоогоор миний хэрэглэж буй хамгийн дуртай гуужуулагч юм.

Monday, February 3, 2014

BEYOND - Angel Aqua - Moisture CC Cream


Хаанаас авсан: УИД 1 давхар

Үнэ: 35000₮

 Өнгөрсөн 6-р сарын дундуур Metromall-д салбараа нээсэн  Beyond / солонгосын гоо сайхны брэнд/ нь бүтээгдхүүнүүддээ синтетик үнэртүүлэгч, будагч, хадгалагч бодисууд ашигладаггүй, амьтад дээр туршдаггүй, амьтны гаралтай зүйлс найрлагандаа багтаадаггүйгээрээ онцлог. Монголд “Монос” ХХК албан ёсоор оруулж ирсэн гэсэн. Худалдагч нар нь хөөрхөн ааштай, тусархаг, дажгүй санагдсан. Нээгдсэнээсэ хойш УИД, Гранд Плаза-д салбартай болсон байна лээ.

Хуурай, эмзэг артсьай хүмүүст маш тохиромжтой санагдсан. Өдрийн турш чийгшүүлэхээс гадна dewy буюу хальт гялалзсан нүүр будалтын эффект хийхэл маш сайн таардаг. Нарны хамгаалалттай учир давхар нарны тос түрхэх шаардлагагүй, заавал багч хэрэглэх шаардлагагүй. Залхуурсан өдрүүдэд, эсвэл маш хөнгөхөн будалт хийх үел яг сайхан таарна. 

Энд бусал CC cream-нүүдийн шүүмжийг уншаарай: 


Tuesday, January 28, 2014

Face Shop - CC cream


Хаанаас авсан: Face Shop

Үнэ: 45000₮

Хэмжээ: 50 мд

BB кремнүүд хит болсон чинь солонгосууд CC / Color Correcting/ крем гээч арьс арчилгаа ба make-up - ийг хамтатгасан бүтээгдэхүүн гаргасан. Чийгшил сайн өгдөг, крем пудр шиг барзайгаад байхгүй, ер нь таалагдсан. Хэмжээ нь арвин тул удаан хэрэглэгдэнэ. Огт будаагүй юм шиг харагддаг.