Showing posts with label суурь будалт. Show all posts
Showing posts with label суурь будалт. Show all posts

Monday, February 3, 2014

BEYOND - Angel Aqua - Moisture CC Cream


Хаанаас авсан: УИД 1 давхар

Үнэ: 35000₮

 Өнгөрсөн 6-р сарын дундуур Metromall-д салбараа нээсэн  Beyond / солонгосын гоо сайхны брэнд/ нь бүтээгдхүүнүүддээ синтетик үнэртүүлэгч, будагч, хадгалагч бодисууд ашигладаггүй, амьтад дээр туршдаггүй, амьтны гаралтай зүйлс найрлагандаа багтаадаггүйгээрээ онцлог. Монголд “Монос” ХХК албан ёсоор оруулж ирсэн гэсэн. Худалдагч нар нь хөөрхөн ааштай, тусархаг, дажгүй санагдсан. Нээгдсэнээсэ хойш УИД, Гранд Плаза-д салбартай болсон байна лээ.

Хуурай, эмзэг артсьай хүмүүст маш тохиромжтой санагдсан. Өдрийн турш чийгшүүлэхээс гадна dewy буюу хальт гялалзсан нүүр будалтын эффект хийхэл маш сайн таардаг. Нарны хамгаалалттай учир давхар нарны тос түрхэх шаардлагагүй, заавал багч хэрэглэх шаардлагагүй. Залхуурсан өдрүүдэд, эсвэл маш хөнгөхөн будалт хийх үел яг сайхан таарна. 

Энд бусал CC cream-нүүдийн шүүмжийг уншаарай: 


Tuesday, January 28, 2014

ETUDE HOUSE - CC Cream / Correct&Care/


Хаанаас авсан: Etude House /Maxmall 1 давхар/

Үнэ: 27000

Гайгүй байж магадгүй гэж бодоод авсан чинь ёстой шал дэмий мөнгө үрсэн байна. Санаа нь 8 төрлийн үйлчилгээг арьсанд үзүүлэн арчилангаа суурь будаг болж өгөх юм. Цагаан өнгөтэй, түрхэхээр арьсны өнгөөр хувирдаг. Ер нь Etude House өсвөр насны, харьцангуй эрүүл арьстай охидуудад зориулж бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. Хэрэглэж эхлээд 3 хоноод арьс биржийж улайгаад, юм гарах гээд эхэлсэн. 15, 16 настай охидуудад л зохих байх.

Face Shop - CC cream


Хаанаас авсан: Face Shop

Үнэ: 45000₮

Хэмжээ: 50 мд

BB кремнүүд хит болсон чинь солонгосууд CC / Color Correcting/ крем гээч арьс арчилгаа ба make-up - ийг хамтатгасан бүтээгдэхүүн гаргасан. Чийгшил сайн өгдөг, крем пудр шиг барзайгаад байхгүй, ер нь таалагдсан. Хэмжээ нь арвин тул удаан хэрэглэгдэнэ. Огт будаагүй юм шиг харагддаг.