Showing posts with label тос. Show all posts
Showing posts with label тос. Show all posts

Tuesday, January 28, 2014

THANN RICE EXTRACT MOISTURIZING CREAM



Хаанаас авсан: THANN

Үнэ: 31500₮

 Будааны хандтай энэхүү тосны найрлагад мөн адил синтетик өнгө&үнэр оруулагид, парабен, силикон (силикон тийм ч аюултай биш ч, чийгшүүлэгчид агуулагдсан байвал би харшлаад байх шиг байдаг. Мөн арьсны гадаргуунд гялгар уут шиг давхарга үүсгэчихээд гаднаас нь л гөлийлгөөд, дотор нь орж жинхэнэ чийгшүүлэх үйлилгээ үзүүлдэггүй юм шиг санагдаад байдаг болохоор дургүй. Гэхдээ би мэргэжилийн эм зүй биш тул алдаж байж тун магадгүй л юм хэхэ) агуулагдаагүй.
 Цагаан өнгөтэй, өтгөвтөр бүтэцтэй, хөнгөн агшаасан будааны уур шиг үнэртээд байгаа шиг байдаг юм. Зарим хүмүүст үнэр нь таалагдахгүй байж мэднэ, надад л хиймэл цэцэг жимсний үнэрээс хамаагүй анхилам санагддаг. Миний хуурай арьсыг дангаараа сэтгэлд хүртэл айхтар сайн чийгшүүлдэггүй, доор нь чийгшүүлэгч серум юм уу, эссенц тавьж өгдөг. Арьсаа урьдчилаад сайн чийгшүүлсэн байхад чийгшлийг нь удаан хадгалж өгдөг юм шиг санагдсан. Энгийн арьстай хүмүүст чийгшлийн хэмжээ нь яг сайхан таарна. Тослог арьстай хүмүүс арьсаа сайтар цэвэрлээд, батганы эсрэг, тослог тэнцвэржүүлэх үйлчилгээтэй тоник юм уу, эссенц тавиад гадуур нь түрхэхэд хэт тослогтоод байхгүй юм шиг санагдаж байна.
80 грамм болохоор өдөр, оройгүй хэрэглэсэн ч нэг улирал хүрчих байх. Би өглөөгүүр л түрхдэг, орой илүү тослог, чийгшүүлэх тос хэрэглэхгүй бол болдоггүй юм хэхэ. Дахин дуртайяа авна. (Дургүй худалдагчаасаа авахгүй)

Monday, January 27, 2014

Tony Moly - Lemon Seed Massage Cream


Хаанаас авсан: Tony Moly

Үнэ: 11900₮

Шингэвтэр бүтэцтэй, үл мэдэг шаргал өнгөтэй, нимбэгний үнэртэй энэ цэвэрлэх үйлчилгээтэй иллэгний тос.  Долоо хоногт ядаж нэг удаа нүүрэндээ өөрөө зөөлөн иллэг хийж өгвөл арьс чангарч, цусны эргэлт сайжраад өнгөлөг болж, бүтээгдэхүүнүүдийн шингэц сайжирдаг. Химийн нэмэгдлүүд ихтэй, үнэр нь хүртэл хүнсний нимбэгний хүчил шиг хиймэл санагдсан.  Айхтар сайн ч биш, тийм муу ч биш, яахав дээ л санагдсан. Ямар  байсан харшил өгч, юм тууруулаагүй. Иллэг хийсний дараа арьс сайхан толийгоод амарч өгдөг ч, тосондоо биш иллэгэндээ байх шиг санагдаад байдаг юм хэхэ. Дахин худалдаж авна гэж бодохгүй байна.

Clinique - Drammaticaly different lotion



Хаанаас авсан: УБ Их Дэлгүүр
Үнэ: Албан ёсоор 26 ам.доллар байдаг - Улаанбаатарт

Миний хамгийн дуртай хуурай ба хэт хуурай арьсанл зориулсагдсан тоснуудын нэг. Хэмжээ нь маш том болохоор нэг савыг дор хаяж нэг улирал хэрэглэдэгм тул үнэндээ таарсан. Хиймэл үнэр оруулагчгүй тул эмзэг арьсанд сайн таарна. Миний туршлагаар хавар, зун хэрэглэхэд тохиромжтой мэт санагдсан. 16 - 30 хүртэлх насны эмэгтэйчүүдэд илүү таарна байх. (: