Sunday, June 29, 2014

Нүүрэндээ иллэг хийх хөтөч

Etude House Collagen Moistfull чийгшүүлэгч комны сурталчилгааны хүрээнд иллэг хийх дараалал бүхий хөдөлгөөнт GIF гаргасан байна. Collagen Moistfull чийгшүүлэгч тосыг хэрэглэж үзсэн боловч огт таалагдаагүй, Etude House арьс арчилгаа ер нь онцгүй санагддаг. Энд тос дээр эссенц нэмэн иллэг хийж байгаа нь харин сайхан санаа шүү (: Зургуудыг хараад дарааллаар нь хийгээд үзээрэй (:









Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

The Body Shop - Hemp cream set



Hemp буюу конопля - бидний мэдэх марихуан өвсний ойрын төрөл болох ургамлын найрлагатай биеийн тос, хөл - тавхайн тос, гарын тос, уруул өнгөлөгч нарын бэлгийн сэт. Маш сайн чийгшүүлдэг санагдсан. Эднээс Hemp Hand Protector - хэт хуурай арьсанд зориулсан гарын тос маш их таалагдсан. Өдөржин гараа усанд дүрсэн, наранд явсан, бээлийгүй аяга угаасан гэх мэт үед хэрэглэхэд их тайвшруулж, чийгшүүлдэг.

Бүгд "хачин" үнэртэй. Марихуан гэхээр ойлгомжтой биз (:



Thursday, June 26, 2014

Lupita Nyongo for Lancome!

Yale-н их сургуулийг кино-драммын жүжигчин мэргэжлээр 2012 онд төгсөн анхны тоглосон кино болох 12 Years a Slave нь түүнд Оскарын шилдэг туслах жүжигчний шагнал авчирсан билээ. Түүнээс хойш Люпита олныг гайхалтай загварын мэдрэмжээрээ гайхшруулж байна. Ланком фаундейшний сурталчилгаанд түүнийг сонгон тоглуулсан байна. Бараан арьстай бүсгүйчүүдийн гоо сайхны сонгодог төлөөлөл болж чаджээ. Үнэхээр өөрийнхөөрөө, хөөрхөн юм, ярилцлагыг нь үзэх урамтай шүү (:

Зуны тослог арьсны арчилгаа (:

1. Нүүр цэвэрлэгчээ солих

Улирал солигдоход таны арьсны "чанар" мөн өөрчлөгддөг тул арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг арьсны хэрэгцээнд тохируулан солих шаардлагатай байдаг. Зун тоссог арьс улам тослогтдог тул хамгийн тэргүүнд хийх зүйл бол цэвэрлэгч нарыг солих юм. Цайны модны тос, улаан хүн орхоодой, зөгийн прополис зэрэг үрэвсэл намдаагчийг суурь болгосон цэвэрлэгч сонгоорой. Тухайн зүйл уг бүтээгдэхүүний суурь болж уу үгүй юу гэдгийг найрлагын хэсэгт хэд дүгээрт бичигдснээр торхойлж болдог. Хамгийн эхэнд хамгийн их орсон найрлагаас авахуулаад хамгийн төгсгөлд хамгийн бага орсныг бичдэг тул суурь найрлага эхний 5 байх ёстой шүү (:

2. PH балансыг сэргээгч тоник хэрэглэх


Арьсны хүчил, шүлтийн тэнцвэрийг PH баланс гэж нэрлэдэг. Тослог арьс зун уг тэнцвэрийг хялбархан гээдэг гэнэ. Тоник бүр PH балансыг сэргээгч байдаггүй тул бүтээгдэхүүний гадаргууг сайн уншиж тэнцвэржүүэлгчийг сонгоорой (:

3. Усан суурьтай чийгшүүлэгч, нарны тос сонгох


Арьс тэгэхдээ тэргүй илүүдэл тослог ялгаруулаад байхад тосон суурьтай чийгшүүлэгч хэрэглэвэл нүхийг бөглөж батга гаргана. Тэгэхээр Water based, Oil free зэрэг тодотголуудтай бүтээгдэхүүн сонгоорой. Огт чийгшүүлэгч хэрэглэхгүй байж болохгүй, учир нь тослог арьс ч хуурайшин улам их тос ялгаруулдаг.

4. Өдрийн турш нунтаг энгэсэг дахин хэрэглэхээ зогсоо

Арьс чинь маш их тослогтоод байсан ч өдрийн цагаар бохирдсон арьсыг нэмж будаж болохгүй. Батга гараад өгөөчээ гэж гуйж байгаатай л адил. Түүний оронд тос шингээгч цаас ашиглаарай /oil blotting paper/


Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Facial Peel Pack



Хаанаас авсан: Mild

Үнэ: 29900₮

Нүүрний шар үсийг хуулагч маск гэсэн - япон хэл мэдэхгүй болохоор худалдагчийнх нь үгээр л ойлголоо ((: Нүүрний шар үс хуулна гэдэгт нь итгээгүй ч гүн цэвэрлэгч, хуулдаг маск хайж байсан болохоор туршаад үзье гэж бодоод авсан. Миний бодож байснаар нүүрний шар үс сүйдтэй хуулаагүй. Гүн цэвэрлэгээ ч үзүүлээгүй ((: Юу ч хийгээгүйгээс гадна хацар дээр нэг батга гаргачих шиг болсон. Boo.

Wednesday, June 25, 2014

Bare Minerals - Брэндийн тухай (:


1994 онд Bare Escentuals нэртэй бяцхан гоо сайхны компанийг Leslie Blodgett гэх гайхалтай эмэгтэй bareMinerals нэрээр 6 нүдний тень, 6 хацар өнгөлөгч, 5 төрлийн фаундейшн болон багсны цуглуулгатайгаар зах зээлд дахин нэвтрүүлсэн байна.

Бизнесийн чиглэлээр ямар ч албан ёсны боловсролгүй ч маркетингийн төрөлхийн авъяастай Лесли эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүн борлуулахаас илүү тэднийг байгалийн гаралтай аргаар илүү үзэсгэлэнтэй болгохыг зорьсон байна. Минерал суурьтай буюу mineral based бүтээгдэхүүнүүд байгалийн гаралтай hypoallergenic /харшилдаггүй/ нунтаг дээр тогтдогоороо онцлог. Эмзэг арьстай, нүүрэн дээр их батга гардаг, амархан улайдаг бол танд яг таарна гэсэн үг. (:

1996 он гэхэд компанийг нийт масс танихгүй хэвээр байсаар bareMinerals дампуурлын ирмэгт иржээ. Лесли гүн стресс-д автан шөнө унтаж чадахаа больж зурагт үзэж суудаг болсон гэнэ. Ингээд нэг шөнө суваг солиод сууж байхдаа home shopping нээн би ч мөн бүтээгдэхүүнүүдээ ийм аргаар сурталчилж болох юм байна гэж боджээ. Ингээд тэр хямд хослол, хуурамч алмазан ээмэг худалдаж аваад компанийн бүх хөрөнгийг ТВ-ийн шөнийн нэвтрүүлгийн цаг худалдаж авахад зориулжээ. Эхний шөнө л bareMinerals $46000 бүтээгдэхүүн борлуулсан байна. Одоо Лесли АНУ-н хамгийн өндөх цалинтай эмэгтэй CEO нарын нэг. Мундаг байгаа биз.

Миний нүүр сүүлийн үед юм гараад шаналгаад байхаар нь bareMinerals-аас суурь бүтээгдэхүүн сонгож үзтэл үнэхээр аятайхан болсон шүү. Мэдээж бас бус олон арга хэмжээнүүдийг авсан л даа.

АНУ, Канада-д bareMinerals өдгөө маш нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болж чаджээ. Энэ брэндийн өөрийн хэрэглэж байсан болон бест селлэр бүтээгдэхүүнүүдээс дурдьяа:

1. ORIGINAL FOUNDATION BROAD SPECTRUM SPF 15

Үнэ: 27 ам.доллар
Маш өргөн буюу 20 төрлийн өнгөний сонголттой энэ нунтаг фаундейшн өрөвсөл намдааж, арьсыг "цэвэршүүлдэг" нь эмнэлгийн аргаар нотлогдсон байдаг. Маш олон бүсгүйчүүдийн "амийг аварсан" ба Allure, Marie Claire, Harper's Bazaar зэрэг ихэнх томоохон гоо сайхны сэтгүүлүүдийн шилдэг суурь будгаар тодорч байсан.

2.READY TOUCH UP VEIL BROAD SPECTRUM SPF15

Үнэ: 23 ам.доллар

Хуурай арьстай бол нунтаг пудра хэрэглэж ёстой болохгүй гэсэн бат итгэл үнэмшлийг минь нурааж чадсан цорын ганц бүтээгдэхүүн. Маш нарийн ширхэгтэй, арьсны хуурай хэсгийг тодруулж харуулдаггүй хэрнээ арьсыг нэг их гоё жигд өнгөтэй болгочихдог :D Миний бүх цаг үеийн хамгийн дуртай нунтаг пудра яах аргагүй мөн болж хувирлаа. Т зоноор долоо хоногт зоолттой нэг батгархуу юм гарч ирээд байдаг байсныг энэ нунтаг болиулсан юм шиг санагдаад байгаа. Ер нь юм гарчихсан үед будаг шингэхгүй, арзайж барзайгаад байх үед хэрэглэвэл тайвшруулаад тун аятайхан болгочихдог.

Та бүхэн энэ мэтээр бусад европ, хойд америкийн гоо сайхны брэндүүдийн талаар товч танилцуулга маягийн нийтлэл уншихыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Гоо сайхандаа хэрэглэх хүнс (:

1. Хүрэн байцаа
A, C, E витаминуудаар баялаг, өрөвсөл намдаагч мөн биеийн стрессний гормон болох кортизолын хэмжээг бууруулан хөгшрилт, үрчлээний эсрэг сайн тэмцдэг байна. Ер нь хүрэн өнгийн ногоо биенд их сайн гэдэг шүү дээ.

2. Edamame буюу горох
Идамам болон бусад шошнууд коллаген ялгаруулалтыг дэмжигч изофлавон-оор баялаг байдаг.

3. Хушга
Хушга омега3 өөхт хүчлээр баялаг тул арьсны уян хатан чанарыг сайжруулахаас гадна сорвижих явцаас сэргийлдэг байна. Мөн үс, хуйхыш эрүүлжүүлж өгдөг (:

4. Чиа үр.
Өмнөд Америк гаралтай энэ эртний үр нь яргай загаснаас 3 дахин их омега 3, 6 хүчлүүд агуулдгаас гадна маш сайн уурагны эх үүсвэр юм. Мөн усан дэвтээж идэх маш зугаатай байдаг (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Tuesday, June 24, 2014

Kracie - цайруулах маск


Хаанаас авсан: Beauty Japan

Үнэ: 19500₮

Цайруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй цаасан маск. Элдэв харшил өгөөгүй. Айхтар цайруулж, чийгшүүлээгүй ч аятайхан санагдсан. Хааяа нэг өдөржин гадуур шороонд явсан өдөр хэрэглэхэд хөөрхөн санагдсан (:

#Girlcrush - Chloe Grace Moretz






"Милашка" - бүр нэг хайр хүрмээр царайтай 17хон настай Chloe Moretz. Kick Ass 2-т тоглосноор нь хүмүүс мэдэх байх (:

ALCOHOL - Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад байх ёстой юу?

#RainbowGl -д ирж буй гурван асуулт тутмын нэг нь тодорхой нэг бүтээгдэхүүнийг зөвлөхийг хүссэн байдаг. Би таны арьсыг ядаж ганц удаа хараагүй байж, ер нь харсан байсан ч таны аж байдал, зуршил зэргийг огт мэдэхгүйгээр шууд нэг бүтээгдэхүүний нэр хэлж өгнө гэвэл санаанаасаа зохиож, худлаа ярина л гэсэн үг. Ямар ч мундаг мэргэжилтэн яг энийг ав, энэ тохирно, тэрийг хэрэглэ - бүгд хий хоосон таамаглалууд. Та өөрөө л таны арьс яг ямар вэ гэдгийг ажиглан өөртөө тохирох бүтээгдэхүүн сонгож олох хэрэгтэй.

Хөөрхөн байгаа биз, арьс өөлөхийн аргагүй (:


Сүүлийн үед ALCOHOL найрлагандаа агуулсан бүх бүтээгдэхүүн арьсанд "муу" гэх үзэл давамгайлж ирсэн. Би ч мөн адил аль болох ALCOHOL агуулагүй бүтээгдэхүүн олохыг эрмэлздэг байлаа. Яг яагаад муу вэ гэдгийг судалж үзээд та нартайгаа хуваалцахаар шийдлээ. 

Нийт 3 бүлгийн  алкоголь байдаг байна:

1. Emollient / тослогжуулагч/: арьсанд халгүй, тослог бүтэцтэй, өтгөрүүлэгч alcohol эдгээрийг бүтээгдэхүүний арын найрлагаас доорхоор таньж болно:
Myristyl alcohol, 
Cetyl alcohol, 
Cetearyl Alcohol, 
Behenyl alcohol,  
Lanolin alcohol. 

2. Solvent alcohol: бүтээгдэхүүний олон янзын орцыг хооронд нь уусгах зорилгоор өргөн ашиглагддаг ч арьсыг хатааж, цочроодог. Нүүр улайх хандлагатай, хуурай, хэт тослог арьстай хүмүүсд маш МУУ. Асуудалгүй арьстай байсан ч удан хугацааны турш хэрэглэх аюултай. Хямдавтар хэт тослог арьсанд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд их ашиглагддаг байна. Эдгээрийг найрлагын хэсгээс дараахиар танина:

Isopropyl Alcohol, SD Alcohol, Denatured Alcohol, Alcohol Denat, Ethanol, Methanol, Ethyl & Methyl Alcohol, Polyvinyl Alcohol, дан Alcohol гэж бичсэн байвал солвентыг илэрхийлдэг мөн Benzyl Alcohol.

3. Бусад: нэг их ашиглагддаггүй, сайн ч биш, муу ч биш алкоголиудыг Behenyl Alcohol, Batyl Alcohol, Decyl Alcohol, Lauryl Alcohol хэмээн тодорхойлдог байна.

Бидний бодож байсан шиг бүх л алкоголь муу биш, сайн нь ч мөн байдаг юм байна шүү (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Wednesday, June 18, 2014

GiGi - Bleaching Cream

Хаанаас авсан: УИД 1 давхар

Үнэ: 17000₮

Сахалтайгаа тэмцээд хэдэн жил болж байна ((:. Ахиж хуучин ваксчин хүүхэн дээр очихгүй, гэрийн нөхцөлд вакс хэрхэн хийх эвтэйхэн аргуудыг эрчимтэй судлаад сууж байна лол.

Нүүрний үсийг цайруулагч тос. Сахал, дух гэх мэт нүүрний үс бараантаж, харлаж харагдаад байдаг хэсгүүдээр хэрэглэнэ. 1, 2 дугаар кремийг 2:1 харьцаатайгаар холин шаардлагатай хэсгүүдээр түрхээд 10 минут болоод угаана. Их үр дүнтэй санагдсан, одоогоор элдэв харшил өгөөгүй л байна (:

Mizon - Purifiant Garden Essential Toner

Хаанаас авсан - Mizon

Үнэ: 24000₮

Найрлага, бүтэц нь маш их таалагдсан. Хуурай, хуурай талдаа холимог арьстай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Хулсны эссенцтэй, тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй. Их аятайхан санагдсан тул ком-оор нь худалдан авах төлөвлөгөөтэй байна (:

Tuesday, June 17, 2014

Гэрийн нөхцөлд "шарласан" гар, хөлийн хумс цайруулах арга (:

Тод будгаар олон удаа, завсарлагагүй будсанаас, чанаргүй хумсны будаг арилгагч хэрэглэснээс гэх мэт маш олон шалтгаанаар хумс шардуу туяатай болдог. Ингээгүй байсан ч хумсны цагаан, илүү гарч ургадаг хэсгийг илүү цайруулж харагдуулгмаар байвал энэ аргыг туршаад үзээрэй (:

5 халбага хүнсний сод, нүдний баримжаагаар 100 лимон эсвэл лайм-н шахсан концентратаас хольж зуурмаг хийгээд ширүүвтэр сойз дээр түрхэн хумсаа сайтар үрж угаана (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах нь


Маш энгийн, хүртээмжтэй хоёрхон зүйлээр гэрийн нөхцөлд шүдээ цайруулмаар байна уу? Мммхмм. Эмийн сангаас Гидрогений пероксид худалдан аваад, гал тогооны өрөөний нэг булангаас хүсний сод олоход л хангалттай. 2 халбага сод дээр 4 дусал пероксид нэмэн зуурч, бэлэн болсон зуурмагаар шүдээ сайтар угаана. Шүдний өнгөн хэсгийг гэмтээх аюултай тул долоо хоногт 2-оос илүүгүй хэрэглээрэй (: Хэрэв эмзэг шүдтэй бол огт хэрэглээд хэрэггүй. Ер нь эмзэг шүдийг бэхжүүлэх хүсэлтэй байвал Listerine-ээр амаа зайлж заншаарай, үүнд флорид-ын агууламж өндөр байдаг тул хэсэг хугацааны дараагаар шүдний пааланг зузааруулахад тусладаг ба бактер устгадаг давхар тустай (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

The Body Shop - Radiant Highlighter

The Body Shop - 12 паунд

Миний одоогийн байдлаар хамгийн дуртай гэрэлтүүлэгч, өдөр тутам хэрэглэсэн ч диско бөмбөг шиг харагдуулдаггүй. Байгалийн гэрэлд ч тэр, зурган дээр ч тэр их аятайхан гардаг. Гялалзуулагч ширхэгтэй гэхээсээ илүү сатин, торгон гэрэлтсэн өнгө, бүтэцтэй (:

Thursday, June 12, 2014

Зунд хөлөө бэлдэх үү?

Зун болж бид богино юбка, шорт, даашинз өмсөн хуруугаа ил гаргасан сандалаар гангарцгааж байна :D /оффи1сын ажилтан хуруугаа ил гаргасан гутал өмсөх тун зохимжгүй/ Таны хөл ил гарахад бэлэн үү?

1. Гуужуулах.
Өвөлжин зузаан триконы цаана нуугдсан хөлийн үлбэгэр арьсыг гуужуулах маш чухал. Арьсны өнгийг сэргээхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, целлюлит-тай тэмцдэг. Гэрийн нөхцөлд, гар доорх эд зүйлсээр гуужуулагч хийхийг хүсвэл энд дарж Биеийн арьс арчилгаа нийтлэлийг уншаарай 


2. Илүүдэл үсийг авах
Энэ ч ойлгомжтой байх тийм үү? Илүүдэл үс авах аргуудын талаар энд дарж Биеийн илүүдэл үс авах аргууд нийтлэлийг уншаарай

3. Чийгшүүлэх
4. Хөлний ул орчмын ширүүн арьсыг арилгах

Их гоё сандал өмсчихөөд аймшгийн арьс шиг юмнууд сөрдийлгөөд явбал хэнд ч сайхан харагдахгүй шүү дээ. Хөлөө бүлээн усанд дүрж зөөлрүүлж байгаад үрэгчээр үрэх эсвэл хувинд бүлээн ус хийгээд нэг таг listerine /ам зайлагч/, apple cider vinegar /алимны дарсны уксус хэдэн халбагыг нэмээд хөлөө арван минут дүрэхэд өөрөө их амархан гөлчийчихдөг.

5. Хумсаа янзлах



Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Wednesday, June 11, 2014

Шилдэг нүүр будалтын зөвөлгөөнүүд #makeup #hacks

Та бүхэн мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж болох нүүр будалтыг хялбарчлах, шинэчлэх хэдэн зөвөлгөөнүүдийг интернетээс болон өөрийн туршлагаас харж байгаад үр дүнтэй эсэхийг нь харгалзан үзэж жагсаалт гаргалаа (:

1. Сормуус  дэрвийлгэгчийг 3 секунд үсний сэнсэнд барьж халаах
Ингэх нь дэрвийлгэгчийг бүлээсгэж өгөх ба сормуусыг маш удаан хугацаанд дэрвэгэр байлгадаг. Хэтэрхий эгц, доошоо, шулуун сормуустай хүмүүст их тус болно доо. Хэт удаан барьвал нүдийг түлэх аюултай шүү!

2. Уруулыг тод өнгөөр будахад Х эхэлж тавих
Дээд уруул хэт нимгэн бол, эсвэл тод, өвөрмөц өнгөөр будах гэж байхад уруулын голын "cupid's bow" дээр Х үсэг хүрээлэгчээр тодруулан зурж өгөх юм бол уруул хамаагүй тод, "зөв" хэлбэртэй харагддаг.

3. Халбагаар "cat eye" зурах
Муурын нүдийг тэгшхэн зурна гэдэг амаргүй ч цайны халбагын тусламжтайгаар маш цэвэрхэн, амархан хийж болдог.

4. Тод уруулын будгийн тогтоцыг удаашруулахын тулд өнгөгүй нунтаг пудра түрхэх
Уруулын будгийн тогтоцыг сайжруулмаар байвал будсаны дараа салфеткаар хөнгөхөн дарж байгаад өнгөгүй нунтаг энгэсэгээр хөнгөхөн давхарлан будаад үзээрэй. Тогтоц сайжрахаас гадна матт буюу бүрсгэр бүтэцтэй болдог.

5. Цайны халбага ашиглан сормуусаа будах
Цайны халбаганы оронд нэрийн хуудас, хатуувтар цаасны өөдөс ч ашиглаж болно. Ингэснээр сормуусыг угаас нь үзүүр хүртэл жигд, хамгийн гол нь давхраанд хүрэхгүйгээр цэвэхрэн будаж болдог.

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: