Tuesday, June 24, 2014

ALCOHOL - Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад байх ёстой юу?

#RainbowGl -д ирж буй гурван асуулт тутмын нэг нь тодорхой нэг бүтээгдэхүүнийг зөвлөхийг хүссэн байдаг. Би таны арьсыг ядаж ганц удаа хараагүй байж, ер нь харсан байсан ч таны аж байдал, зуршил зэргийг огт мэдэхгүйгээр шууд нэг бүтээгдэхүүний нэр хэлж өгнө гэвэл санаанаасаа зохиож, худлаа ярина л гэсэн үг. Ямар ч мундаг мэргэжилтэн яг энийг ав, энэ тохирно, тэрийг хэрэглэ - бүгд хий хоосон таамаглалууд. Та өөрөө л таны арьс яг ямар вэ гэдгийг ажиглан өөртөө тохирох бүтээгдэхүүн сонгож олох хэрэгтэй.

Хөөрхөн байгаа биз, арьс өөлөхийн аргагүй (:


Сүүлийн үед ALCOHOL найрлагандаа агуулсан бүх бүтээгдэхүүн арьсанд "муу" гэх үзэл давамгайлж ирсэн. Би ч мөн адил аль болох ALCOHOL агуулагүй бүтээгдэхүүн олохыг эрмэлздэг байлаа. Яг яагаад муу вэ гэдгийг судалж үзээд та нартайгаа хуваалцахаар шийдлээ. 

Нийт 3 бүлгийн  алкоголь байдаг байна:

1. Emollient / тослогжуулагч/: арьсанд халгүй, тослог бүтэцтэй, өтгөрүүлэгч alcohol эдгээрийг бүтээгдэхүүний арын найрлагаас доорхоор таньж болно:
Myristyl alcohol, 
Cetyl alcohol, 
Cetearyl Alcohol, 
Behenyl alcohol,  
Lanolin alcohol. 

2. Solvent alcohol: бүтээгдэхүүний олон янзын орцыг хооронд нь уусгах зорилгоор өргөн ашиглагддаг ч арьсыг хатааж, цочроодог. Нүүр улайх хандлагатай, хуурай, хэт тослог арьстай хүмүүсд маш МУУ. Асуудалгүй арьстай байсан ч удан хугацааны турш хэрэглэх аюултай. Хямдавтар хэт тослог арьсанд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд их ашиглагддаг байна. Эдгээрийг найрлагын хэсгээс дараахиар танина:

Isopropyl Alcohol, SD Alcohol, Denatured Alcohol, Alcohol Denat, Ethanol, Methanol, Ethyl & Methyl Alcohol, Polyvinyl Alcohol, дан Alcohol гэж бичсэн байвал солвентыг илэрхийлдэг мөн Benzyl Alcohol.

3. Бусад: нэг их ашиглагддаггүй, сайн ч биш, муу ч биш алкоголиудыг Behenyl Alcohol, Batyl Alcohol, Decyl Alcohol, Lauryl Alcohol хэмээн тодорхойлдог байна.

Бидний бодож байсан шиг бүх л алкоголь муу биш, сайн нь ч мөн байдаг юм байна шүү (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment