Tuesday, June 3, 2014

eSpoir - Kim Hwal Ran Eyes


Хаанаас авсан: Баянгол зочид буудалд байСАН япон дэлгүүр

Үнэ: 22800₮

 Сүүлийн сар ачаалал ихтэйгээс панда овгийн ахлагч болсон байсан тул нүд орчмын арьсыг арай гэгээлэг болгоод өгчих буяантай бүтээгдэхүүн хайж байгаад өвөл нэг ийм юм аваад огт хэрэглээгүйгээ санав аа. Би ямар тэнэг байгаа вэ? Шууд хэрэглэхгүй ((:

Маш их таалагдсан, Kim Hwal Ran гэж солонгостоо нэртэй нүүр будгийн артист eSpoir-тай хамтран гаргасан limited edition буюу цөөн тоогоор борлуулсан сэтийн нэг. Нүдний бейс ч дангаар нь нүүрний суурь будгийн доор эсвэл дээр нүд хэрэглэхэд хөхрөлт нь илт багасхаас гадна урд талын шарикан хошуунууд хүйтэн тул нүдийг сэргээгээд байх шиг санагддаг. Би угаас ийм төрлийн хошуутай нүдний бүтээгдэхүүнд нугасгүй. Бас болоогүй ээ, SPF30, PA++ хамгаалалттай гээд бод :D


1 comment:

  1. zowhinii dood talin urchleeg arilgah uu?

    ReplyDelete