Wednesday, June 25, 2014
Bare Minerals - Брэндийн тухай (:
1994 онд Bare Escentuals нэртэй бяцхан гоо сайхны компанийг Leslie Blodgett гэх гайхалтай эмэгтэй bareMinerals нэрээр 6 нүдний тень, 6 хацар өнгөлөгч, 5 төрлийн фаундейшн болон багсны цуглуулгатайгаар зах зээлд дахин нэвтрүүлсэн байна.
Бизнесийн чиглэлээр ямар ч албан ёсны боловсролгүй ч маркетингийн төрөлхийн авъяастай Лесли эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүн борлуулахаас илүү тэднийг байгалийн гаралтай аргаар илүү үзэсгэлэнтэй болгохыг зорьсон байна. Минерал суурьтай буюу mineral based бүтээгдэхүүнүүд байгалийн гаралтай hypoallergenic /харшилдаггүй/ нунтаг дээр тогтдогоороо онцлог. Эмзэг арьстай, нүүрэн дээр их батга гардаг, амархан улайдаг бол танд яг таарна гэсэн үг. (:
1996 он гэхэд компанийг нийт масс танихгүй хэвээр байсаар bareMinerals дампуурлын ирмэгт иржээ. Лесли гүн стресс-д автан шөнө унтаж чадахаа больж зурагт үзэж суудаг болсон гэнэ. Ингээд нэг шөнө суваг солиод сууж байхдаа home shopping нээн би ч мөн бүтээгдэхүүнүүдээ ийм аргаар сурталчилж болох юм байна гэж боджээ. Ингээд тэр хямд хослол, хуурамч алмазан ээмэг худалдаж аваад компанийн бүх хөрөнгийг ТВ-ийн шөнийн нэвтрүүлгийн цаг худалдаж авахад зориулжээ. Эхний шөнө л bareMinerals $46000 бүтээгдэхүүн борлуулсан байна. Одоо Лесли АНУ-н хамгийн өндөх цалинтай эмэгтэй CEO нарын нэг. Мундаг байгаа биз.
Миний нүүр сүүлийн үед юм гараад шаналгаад байхаар нь bareMinerals-аас суурь бүтээгдэхүүн сонгож үзтэл үнэхээр аятайхан болсон шүү. Мэдээж бас бус олон арга хэмжээнүүдийг авсан л даа.
АНУ, Канада-д bareMinerals өдгөө маш нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болж чаджээ. Энэ брэндийн өөрийн хэрэглэж байсан болон бест селлэр бүтээгдэхүүнүүдээс дурдьяа:
1. ORIGINAL FOUNDATION BROAD SPECTRUM SPF 15
Үнэ: 27 ам.доллар
Маш өргөн буюу 20 төрлийн өнгөний сонголттой энэ нунтаг фаундейшн өрөвсөл намдааж, арьсыг "цэвэршүүлдэг" нь эмнэлгийн аргаар нотлогдсон байдаг. Маш олон бүсгүйчүүдийн "амийг аварсан" ба Allure, Marie Claire, Harper's Bazaar зэрэг ихэнх томоохон гоо сайхны сэтгүүлүүдийн шилдэг суурь будгаар тодорч байсан.
2.READY TOUCH UP VEIL BROAD SPECTRUM SPF15
Үнэ: 23 ам.доллар
Хуурай арьстай бол нунтаг пудра хэрэглэж ёстой болохгүй гэсэн бат итгэл үнэмшлийг минь нурааж чадсан цорын ганц бүтээгдэхүүн. Маш нарийн ширхэгтэй, арьсны хуурай хэсгийг тодруулж харуулдаггүй хэрнээ арьсыг нэг их гоё жигд өнгөтэй болгочихдог :D Миний бүх цаг үеийн хамгийн дуртай нунтаг пудра яах аргагүй мөн болж хувирлаа. Т зоноор долоо хоногт зоолттой нэг батгархуу юм гарч ирээд байдаг байсныг энэ нунтаг болиулсан юм шиг санагдаад байгаа. Ер нь юм гарчихсан үед будаг шингэхгүй, арзайж барзайгаад байх үед хэрэглэвэл тайвшруулаад тун аятайхан болгочихдог.
Та бүхэн энэ мэтээр бусад европ, хойд америкийн гоо сайхны брэндүүдийн талаар товч танилцуулга маягийн нийтлэл уншихыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Labels:
Beauty
Subscribe to:
Post Comments (Atom)
niitlel bolgoniig chin unshij bga shu.. medeej busad europe buteegdehuunii talaar unshmaar bn
ReplyDelete