Tuesday, June 3, 2014

Bed head - Rockaholic Dry shampoo & After party Smoothing cream




Хаанаас авсан: УИХ 1 давхар

Үнэ: тус бүр нь 35000₮, зэрэг авахад тусгай үнээр буюу 48500₮ байсан ч урамшуулал нь дууссан

Ёстой санаанд оромгүй байдлаар аятайхан хуурай шампунь-тай болсон шүү. Үнэр нь гоё дээр нь их сайн санагдсан. Маш бага бүтээгдэхүүнээр үсээ "угаах" боломжтой тул удаан ашиглагдана гэж бодож байна.

Ягаан өнгийн smoothing cream нь соронздон арзайсан үсийг тайвшруулж, маш шулуун, гялалзсан өнгөтэй болгодог. Хамгийн таалагдсан нь үсийг их зөөлхөн болгодог. Өглөө босоод айхтар янзлаагүй үсэн дээр түрхээд самнахад үсээ индүүдсэн эсвэл сэнсдсэн, ямар нэгэн байдлаар янзалсан мэт харагдуулдаг.

TIGI-н Bed head энэ хоёр их таалагдсан тул буцаж очоод үсний лак, хөвчийлгөгч хоёр авсан (:

1 comment:

  1. Сайн уу. Надад beyond-ын balancing toner, balancing cream бас the face shop-ын moistruzer, moistruze cream бадымаа. Эд нарыг ямар дараалалтай тvрхэх vv? Moistruze cream- ээ тvрхсэний дараа balancing cream тvрхэх шаардлагатай юу?

    ReplyDelete