Tuesday, February 4, 2014

Хацраа хэрхэн өнгөлөх вэ

Хацар өнгөлөгч хүний царайг хормын дотор хэлбэржүүлэхээс гадна, нүүрийг гэрэлтсэн, залуу болгодог. Даанч манайхан улаан хацартай болохгүй энэ тэр гээд нэг их хэрэглэдэггүй юм шиг. Заавал нэг удаа хэрэглэхийг оролдоод үзээрэй!

Хацар өнгөлөхөдөө нүүрний хэлбэрийг харгалзан үзэж аль хэсэгт түрхэхээ шийднэ. /доорхи зурагт өгүүлсэн шиг/ Эхний ээлжинд царайны хэлбэрээ сонгоорой. Хэлбэрээ тодорхойлохын тулд тольний өмнө CD-ний гол нүхийг хамарны үзүүртэйгээ тааруулж байгаад ямар харагдаж байгаагаар нь сонгоно.



Мөн өөрийн арьсны өнгөнд таарсан өнгийн өнгөлөгч сонгох нь чухал. Хацар тань халууцах, ичих зэрэгт ямархуу өнгөтэй болдог вэ, тэр өнгөрүү аль болох дөхүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Ази арьсанд ер нь бүх өнгө зохидог.

Энэ хавар, зуны тренд болж байгаа өнгө бол улбар шар шүү. Энэ өнгө цайвар, бор гээд бүх төрлийн арьсанд сайн зохицдог.

Monday, February 3, 2014

MISSHA - BLACK GHASSOUL - Tightening mask



Хаанаас авсана: MISSHA

Үнэ: 22000₮ /яг санадаггүй ээ, энэ хавьцаа/

Ghassoul гэж өмнөд африкд байдаг анагаах ил шидтэй, эмчилгээний шаврын найрлагатай чангалагч маск. Нэг авчихсан байхад маш удаан хэрэглэдэг. Би бүхэл нүүрээрээ бус юм гарсан хэсгээрээ, эсвэл нүхжилттэй хэсгүүдээр тавьдаг. Дажгүй сайн.

MAYBELLINE - THE MAGNUM


Хаанаас авсан: УИД 1-р давхар

Үнэ: 20000₮

Усны хамгаалалттай, өтгөрүүлэгчтэй гэж авсан чинь хэдхэн цагийн дараа буугаад, өтгөрүүлж байгаа царай нь энэ гээд хамаг сормууснууд шамбааралдуулаад байсан. :/


BOURJOIS - Volume Glamour MAX - Waterproof mascara


Хаанаас авсан: УИД 1-р давхар

Үнэ: 25000₮

Усны хамгаалалттай, өтгөрүүлэгчтэй сормуусны будаг. Тун дажгүй шүү. Усны хамгаалалт нь сайн, амархан буучихаад байдаггүй, сормууснуудыг сайн салагадаг. (:

Сормуусны будгийг хамгийн дээд тал нь нэг улирал буюу 3 сар хэрэглээд хаях хэрэгтэй. Мөн өөр хүмүүстэй хуваалцах, өөр хүнийхийг түрхэх зэрэг маш муу. Учир нь сормуусанд цэвэрлэх зориулалттай бичил биетүүд амьдардаг ба нэг хүний баруун, зүүн талын сормууснууд хүртэл өөр хооронлаа ялгаатай бактериудаас бүрддэг. Халдвар авах, сормууснуудаа унагаах, ургалиыг зогсоох аюулаас чанартай бүтэгдэхүүн хэрэглэж, ариун цэврийг сайн сахин, орой бүр маш сайн арилгах ёстой шүү.

BEYOND - Angel Aqua - Moisture CC Cream


Хаанаас авсан: УИД 1 давхар

Үнэ: 35000₮

 Өнгөрсөн 6-р сарын дундуур Metromall-д салбараа нээсэн  Beyond / солонгосын гоо сайхны брэнд/ нь бүтээгдхүүнүүддээ синтетик үнэртүүлэгч, будагч, хадгалагч бодисууд ашигладаггүй, амьтад дээр туршдаггүй, амьтны гаралтай зүйлс найрлагандаа багтаадаггүйгээрээ онцлог. Монголд “Монос” ХХК албан ёсоор оруулж ирсэн гэсэн. Худалдагч нар нь хөөрхөн ааштай, тусархаг, дажгүй санагдсан. Нээгдсэнээсэ хойш УИД, Гранд Плаза-д салбартай болсон байна лээ.

Хуурай, эмзэг артсьай хүмүүст маш тохиромжтой санагдсан. Өдрийн турш чийгшүүлэхээс гадна dewy буюу хальт гялалзсан нүүр будалтын эффект хийхэл маш сайн таардаг. Нарны хамгаалалттай учир давхар нарны тос түрхэх шаардлагагүй, заавал багч хэрэглэх шаардлагагүй. Залхуурсан өдрүүдэд, эсвэл маш хөнгөхөн будалт хийх үел яг сайхан таарна. 

Энд бусал CC cream-нүүдийн шүүмжийг уншаарай: 


BOURJOIS - Healthy Mix - Correcting Concealer



Хаанаас авсан: УИД 1 давхарт

Үнэ: 12800₮

Хэмжээ: 10мл

Өө дарагчид ихэвчлэн хуурайшуулан, нүд орчмын жижиг үрчлээсүүдрүү зураас болж шигдэж ороод байдаг бол энэ дажгүй юм байна лээ. Крем-тэйгээ ижилхэн маш гоё үнэртэй. Маш бага бүтээгдэхүүнээр олон өө сэвийг дарах боломжтой тул өө дарагч нар ихэвчлэн хагас жил болж байж дуусдаг бол энэ бүр жил болох нь ээ.

Bourjois-ийн Healthy Mix кремний шүүмж:
http://rainbowgl.blogspot.com/2014/01/bourjois-healthy-mix-foundation.html

TONY MOLY - Galactomyces 94.5%

Хаанаас авсан: Tony Moly

Үнэ: 55800₮

Энэхүү эссенц нь алдарт SK-II Facial Treatment Essence-ийн арай хямд хувилбар юм. Нүүрээ сайтар цэвэрлэчихээд бага зэргийг шавших, эсвэл хөвөнд шингээн түрхэнэ. Galctomyces гэдэг нь нэгэн төрлийн иссэн хөрөнгө ба арьсийг чийгшүүлж өгдөг. Үүнийг хамгийн эхэнд хэрэглэхэд дараа дараагийн бүтээгдэхүүнүүдийн шингэц илт сайжирдаг. Эмзэг арьсанд харшил өгдөггүй. Хаврын хавсарга нүүр нүдгүй шуураад эхлэхээр миний муу хуурай арьс улам хуурайшна. Энийгээ л дахиж авдаг байх даа.