Өнөөдөр хөгжилтэй улсуудад парабен гэх химийн нэгдэл орсон гоо сайхны болон ахуйн өргөн хэрэглээний бараануудыг худалдаж авдаг хүн ховордохоор барахгүй энд тэнд парабен-г хуулиар хориглох хэрэгтэй гэж жагсаал, цуглаан хүртэл хийж байна шүү. Яагаад вэ?
Бага зэрэг химийн хичээл хийцгээе. Парабен нь para-hydroxybenzoic acid гэх ус төрөгжсөн бензолын хүчлийн нийлмэл эфир юм. Ойлгосон уу? Би ч гэсэн. :P Маш энгийнээр тайлбарлахад бүтээгдэхүүнийг муутгахаас сэргийлэгч, хадгалагч /preservative/ үүрэгтэй химийн нэгдэл юм. Гаргаж авахад тун хялбар, хямдхан энэ бодисыг бүтээгдэхүүний арын найрлагын хэсгээс: parabens, methylparaben (E218), ethylparaben (E214), propylparaben (E216), butylparaben, heptylparaben (E209), isobutylparaben, isopropylparaben, benzylparaben зэргээр таньж болно. Зальтай үйлдвэрлэгчид нь сүүлдээ үгийг нь далдлаад кодоор төлөөлүүлдэг болсон байгаа биз?
2004 онд хэсэг эрдэмтдийн хийсэн Concentration of Parabens in Human Breast Tumors судалгаагаар хөхний хорт хавдрын эс дахь парабен гэх гайхал чинь маш их хэмжээгээр буюу өвчтэй эс бүрийн нэгдэлд агуулагдаж байгааг гарган ирж олны анхаарлыг энэ асуудалд хандуулж эхэлжээ. Хөхний хорт хавдар гэдэг тоглоом биш, эрэгтэй хүн ч тусах боломжтой аюултай өвчин. Парабен хүний биенд орохоор шингэж задардаггүйгээс гадна эстроген гэх эмэгтэй дааврыг дууриаж, ижил нөлөө үзүүлж эхэлдэг байна. Хөхний хорт хавдар эстроген хэт ихэдсэнээс үүсдэг гэнэ. Эмэгтэйчүүд бид жирэмснээс хамгаалах эм, элдэв янзын тарилга гэх мэтээр дааврын тэнцлийг гадны хүчин зүйлээр байнга шахуу алдагдуулж байдаг. Дээрээс нь гоо сайхны болон өргөн хэрэглээний бараанууд хүртэл элдэв гармонтой төстэй нөлөө үзүүлдэг бодис агуулаад ирэхээр яана?
Данийн эрдэмтдийн хийсэн туршилт-судалгаагаар парабен агуулсан дезодарант, чийгшүүлэгч тос зэргийг хэрэглэсэн хэсэг эрчүүдээс хэдэн цагийн дараа шээсний шинжилгээ авахад парабены нягтаршил илэрсэн байна. Түүгээр ч зогсохгүй үрийн шингэнд нь хүртэл байсан гэнэ. Зайлуул, их гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг эрчүүд эмэгтэй гармон шахуулж байгаа юм шиг л хүүхэн шиг зантай болдог байх даа :P
Харамсалтай нь гоо сайхны маш том үндэстэн дамнасан корпорациуд ашиг, орлогоо бодоод хямдхан энэ нэгдлийг ашигласаар байна. Бид хөгжингүй орны боловсролтой хэрэглэгчид шиг юу худалдаж авж байгаадаа хяналт тавьж, тодорхой шаардлагыг хүргүүлдэг, ухамсартай болох хэрэгтэй байна.
Аль хямд байна гэсэн, хаана, хэн, хэрхэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй элдэв будаг шунх, тос зэргийг Бөмбөгөр өөр юу юу ч билээ газруудаас хэрхэн хадгалж ирснийг нь ч мэдэхгүй, хугацааг нь шалгаж ч сураагүй жоохон охидоос авахуулаад 40 гарсан эгч нарыг хараад өөрийн эрхгүй өрөвдөх юм. Тэрийгээ олон нийтийн сүлжээнд тавьж, бусдыгаа авахыг уриална. Бусад нь ч пөөх, тэндээс хямд байна, эндээс хямд байна гээд бөөн баяр авцаана. Нөгөө хэсэг нь улаам цайм хуурамч барааг Dior, Chanel гэж итгээд тэнгэрийн үнэ төлж хулхидуулж харагдана.
Эх сурвалжууд: http://www.dr-baumann.ca/science/Concentrations%20of%20Parabens%20in%20Human%20Breast.
http://www.nature.com/jes/journal/v21/n3/abs/jes20106a.html
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
zarim neg buteegdxuun deer paraben free geed bicchixsen bdag ter chn tegvel ix chuxal zuil bsan bx nee, tsaashdaa anzaarnaa. Thanks.
ReplyDeleteLike your blog very much.
харин тийм ээ, анзаарч сурахгүй бол -.- thanks :D
Delete