Tuesday, August 19, 2014

Clinique - Sonic system Cleansing Brush

Бүгд л нэг хэсэг Clairsonic гэх нүүр цэвэрлэгч, соник долгионоор вибраторддог багсруу шуугисан шүү дээ. Тэгвэл бидний сайн мэдэх Clinique арьс арчилгаа, косметикийн брэнд Sonic System Cleansing Brush-г өнгөрөгч сард худалдаанд гарган хэрэглэгчдээс маш өндөр оноо аваад байна.
Clinique-н хэлж байгаагаар уг төхөөрөмжийн багс нь бусад цэвэрлэгч багснуудаас хэд дахин "болгоомжтой" гэнэ. Үүнийгээ батлан цэцгийн дэлбээ зөөлөн угаагаад гэмтээхгүй байгаа талаар бичлэг хийн YouTube дээр тавьсан байна.

3 цаг цэнэгээ барьдаг баттерей-р ажилладаг а авч явахад эвтэйхэн, авсаархан юм байна. Хэрэглэж үзсэн хүмүүс Clairsonic-с илүү зөөлөн бөгөөд хямдавтар байгааг илт сайшааж байх шиг харагдаж байна. Clairsonic нэг том бөөрөнхий багстай бол Clinique зуйван хэлбэртэй, ногоон, цагаан хоёр хэсэгт хуваагдан дээд үзүүрийн ногоон нь хамрын хоёр хажууг сайтар хүрж цэвэрлэхээр зориулагдсан гурвалжин хэлбэртэй ба цагаан үснээсээ арай ширүүвтэр гэдгээрээ их ялгарч байна.

Та энэ бүтээгдэхүүнийг туршиж үзмээр байна уу?
Танилцуулга, демо маягийн видео:

It is not a brush, it is a game changer - Clinique.


No comments:

Post a Comment