1999 онд Maureen Kelly гэж эмэгтэй зах зээлд эрүүл, байгалийн гаралтай хэрнээ үр дүнтэй, тогтоц сайтай косметик маш ховор байгаад ундууцан өөрийн брэнд болох TARTE (таарт)-г эхлүүлсэн байна. Tarte байгалийн орчинд ээлтэй үйлдвэрлэл, эрүүл найрлагуудтайгаас гадна харгислалгүй буюу амьтад дээр туршдаггүй, үлгэр жишээ компани болжээ.
Maureen Kelly |
Tarte-н бүх бүтээгдэхүүн маш хөөрхөн, өвөрмөц савалгаатай байдаг ба бүх бүтээгдэхүүнүүд нь paraben, phtalate, sls, mineral oil-н орцгүй гэж 100 хувь баталгаа олгодог байна. Маш эрүүл бүтэцтэй хэрнээ будгууд нь тогтоц, пигментац сайтайгаараа алдартай.
Уг видео үндэслэгч Келли-н Tarte-н бяцхан танилцуулга юм. (:
No comments:
Post a Comment