Цайны тодны тосыг уг модны навчнаас гаргаж авдаг байна. Бидний өдөр тутамдаа уудаг хар, ногоон цайны ургамалтай андуурч болохгүй шүү. Уг модыг 18-р зууны далайчид Австралийн намгархаг эргээр аялж байхдаа аргагүйн эрхэнд навчыг нь чанаж уудаг байснаас "цайны" нэртэй болжээ.
Энэхүү модны навчнаас гарган авсан тосыг хэдэн зуун жилийн турш Австраличууд эрүүл мэнд, гоо сайхан, ахуйдаа маш олон янзаар хэрэглэсээр иржээ. Учир нь энэ тос бактер, мөөгөнцрийн эсрэг маш хүчтэй ариутгагч ба байгалийн гаралтай, "зөөлөн" антибиотик юм.
Цайны модны тосыг ашиглах аргууд:
1. Батга, арьсны тууралт, өрөвслүүдийг эмчилнэ. Арьсны онцлог, эмзэгшилтээс хамааран 2 дуслыг 10 дусал цэвэр устай хольж шаардлагатай хэсгүүдийг хөвөнд шингээн арчина. Том, хөндүүртэй, эсвэл дөнгөж шахагдсан батга дээр Q-tip буюу үзүүртээ хөвөнтэй модон савханд цэврээр нь дусаагаад түрхэж болно. Бага зэрэг хорсоно гэдгийг анхаараарай.
2. Үсний хачиг, хэт тослогтолт, хуйхны тууралтыг эмчилнэ. Мөн хагны эсрэг маш сайн тэмцэгч. Шампуньдаа хоёроос гурван дуслыг хольж хэрэглэнэ.
3. Амны эвгүй үнэрийг байгалийн гаралтай аргаар эмчилнэ. 3 дуслыг 15 цайны халбага цэвэр усанд холиод амаа өглөө, оройд зайлна.
4. Хивс, гамбанз гэх мэт ахуйн хэрэгслүүдийг халдваргүйжүүлнэ. 5:1 харьцаатайгаар цэвэр устай холиод шүршигч саванд хийж шаардлагатай зүйлийг шүршинэ.
Гэх мэтчилэн маш олон янзаар ашиглах боломжтой, олон төрлийн шидтэй гайхамшигтай тос юм.
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
bi tea tree oil iig nuurendee sar garam turhsen daanch yamar ch ur dun haragdagu, hun hunii ontslogoos hamardag belgu
ReplyDeletehmm, ямар учраас хэрэглэж эхэлсэн юм бол?
Delete