Алдарт улаан улт өндөр өсгийтүүдийг бүтээсэн Christian Louboutin улаан улыг улаан хумснаа сэдэвлэсэн гэнэ. Тэрээр хумснаас "зээлсэн" зүйлийг эргүүлэн өгч байна хэмээгээд энэ 50 ам.долларын үнэтэй, цусан улаан хумсны будгийг худалдаанд гаргасан байна. Будгийн савлалт нь дундад зууны үеийн готик уран барилгыг санагдуулам байхаар цэвэр, зузаан шилээр хийсэн гэнэ ээ. Та минь ээ. Гоё юм аа, үнэхээр гоё гартай хүнд л час улаан хумс сайхан зохидог шүү, мань мэт ингээд будаад өндөр өсгийтийг нь донжигнуулаад явж байвал аль циркээс зугтаасан алиалагч вэ л гэж харагдана даа ((:
Танд энэхүү нйтлэл таалагдсан бол ЭНД ДАРЖ манай Фейсбүүк пэйжээр зочлон шинэ мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийг шүүмжийг цаг алдалгүй аваарай (:
No comments:
Post a Comment