Monday, February 3, 2014

Хөмсөгөө хэрхэн засах вэ & тэгш хөмсөг


Хөмсөг хүний нүүрний хүрээг гаргадаг учир хэдэн насаар залуужуулж цоглог, цэмцгэр харагдуулдаг гол эрхтнүүдийн нэг. Ихэнх бүсгүйчүүд хөмсөгөө янзлаад гарахад л нэмж будах шаардлагагүй байдаг. Дээрх зургийг улиг болтлоо харсан бизээ, харж амжаагүй охидуудад: А&С - хөмсөгний эхлэл ба төгсгөлийн цэг; B - хамгийн өндөр цэг нь. Яг энэ загвараар ерөнхийлж гаргаад илүү үснүүдийг нь хутга, вакс, чимхлүүр гээд хэрэглэдэг аргаараа цэвэрлэхэд хангалттай. Охидуудыг ажаад байхад нэг бол хөмсөгөө харлуулж будаж чаддаггүй, эсвал хэтэрхий нарийн зулгаагаад, аймшигтай гурвалжин болгосон харагддаг. Нарийн, гурвалжин хөмсөг хүнийг тун овортой дээр нь ядруу харагдуулдаг.

Сүүлийн үед өтгөн, тэгшхэн хөмсөгнүүд мода-нд оржээ.

Миранда Керр
Жессика Алба

Натали Портман

Кейт Миддлтон

Танихгүй солонгос охин, тэгш хөмсөг солонгост анх тренд болж эхэлсэн. Ер нь сүүлд солонгосууд гоо сайхны стандартуудыг тогтоох нь ээ. Даанч бүгдээрээ нэг ижилхэн царайтай юм лаа лол.

Тэгш хөмсөг хүнийг маш залуу, гэнэн хонгор харагдуулдаг.Хэрвээ та хэт дөрвөжин царайтай бол энэ төрлийн хөмсөг огт зохихгүйг анхаараарай.

Ямар ч хэлбэрийн хөмсөгтэй байсан бүдэг хэсгүүдээ тодруулан будаж байх хэрэгтэй, таны царайг хормын дотор өөрчилнө. Гэхдээ аливаа юмны хэмжээг хэтрүүлвэл мэлээж зохимжгүй.

Будаг санал болгох нь:

Хар бараан үстэй бол хөмсөг тань нэг өнгө цайвар, шаргал гэгээтэй үстэй бол нэг өнгө бараан байх ёстойг анхаарна уу.

Хөмсгийг ийм вакс төрлийн будгаар тодруулж болно:
TONY MOLY - PARTY LOVER - Cake Eyebrow(15400₮)


Бараанаар нь хөмсөгний хэлбэрийг доороос нь дээш хүрээлж гарган нөхөж будна.

Мөн ийм харандаа хэрэглэж болно:
THE FACE SHOP - Design My Eyebrow

Spoolie буюу арзгар самаар эхлээд самнаад жигд болгосны дараа харандаагаар бүдэг хэсгүүдийг нөхнө.

Мөн түүнчлэн үсээ хэт өөр өнгөөр будсан бол хөмсөгөндөө ч бас тэрхүү өнгийг бага зэрэг оруулж өгөхгүй бол хэт хиймэл харагдана:
THE FACE SHOP - Eyebrow Mascara

Goodluck! :D

Sunday, February 2, 2014

ATTIRANCE - Apple Face Exfoliator



Хаанаас авсан: Attirance (Гранл Плазагийн 2 давхарт)

Үнэ: 50000₮

Attirance хэмээх испанийн органик брэндийн нүүрний арьс гуужуулагч. Уг брэнд 100 хувийн органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдтэй УБ-ын цөөхөн хэдэн гоо сайхны дэлгүүрүүдийн нэг. Үнэтэй талдаа ч ихэнх бүтээгдэхүүнүүд нь маш их таалагддаг. Уг гуужуулагч нь алимны ясны орцтой ба яг шинэхэн ногоон алимны үнэртэй. Яснууд нь үл ялиг том ширхэгтэй тул маш зөөлөн, болгоомтой иллэг хийх маягаар нүүрээ цэвэрлээд бүлээвтэр усаар угаана. Хэтэрхий ширүүн үрвэл нүүрний артсан дахь бичил судсууд хагарах аюултай.  Долоо хоногт 2-оос илүүгүй хэрэглэнэ. Арьсаа тогтмол гуужуулж байвал элдэв юм бага гарах ба арьс гэрэлтсэн толигор болдог. Бид дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотод амьдардаг учраас заавал гуужуулагч хэрэглэж гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай. Дээрх гуужуулагч миний аоьсанл маш сайн таарсан ба 7 сар хэрэглэсэн тул сард ~7000 зарсан бөгөөд маш ашигтай наймаа гэж үзсэн болно.

ESTEE LAUDER - Advanced Night Repair


Хаанаас авсан: HK airport

Үнэ: - Улаанбаатар Их дэлгүүрт 140000₮

Хөгшрөлтийн эсрэг маш сайн серум, дэлхийн олон сая эмэгтэйчүүдийн хамгийн дуртай хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн юм. Шаргал, өтгөвтөр бүтэцтэй. Нүүрээ сайтар цэвэрлээд тоник-н араас нэг пипетка /сордог татуурга/ жигд түрхэхэд хангалттай. Маш сайн шингэдэг. Ер нь 28-аас дээш насны бүсгүйчүүдэд байнга хэрэглэхэд тохиромжтой. Гэвч хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд хөгшрөх явцтай тэмцдэг тул заавал олон давхар үрчлээстэй болтол хүлээх шаардлагагүй. 20 нас гарсан охид угжиж эхлэх гэж буй арьсаа чангалан, хөгшрөх явцыг удаашруулах зорилгоор нэг шилний талыг сар хэрэглээд, үлдсэнг нь сэрүүн нөхцөлд хадгалж байгаад хагас жил, эсвэл 3 улиралын дараа хэрэглэж болно. Ер нь ингэвэл ч илүү үр дүнтэй. Залуу охид байнга хэрэглэвэл артсны өөрөө нөхөн төлжих чадварыг бууруулах аюултай тул заавал бага багаар, хэсэгчлэн хэрэглээрэй.



The Face Shop - Migamsu - Cleansing Cream




Хаанаас авсан: The Face Shop

Үнэ: 10000₮

Будааны шүүсний орцтой энэхүү цэвэрлэгч тос нь маш зөөлөн, тааламжтай үнэртэй. Иллэг хийн цэвэрлэх зориулалттай ба нүүрний будгийг дажгүй сайн авдаг. 3 - 5 минутын турш сайтар иллэг хийгээд бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Анх удаагаа тосон цэвэрлэгээ хийж эхэлж буй хүмүүсд тохиромжтой. Элдэв харшил миний эмзэг арьсанд өгөөгүй.

Зовхины тосыг хэзээ & хэрхэн хэрэглэх вэ?


Зовхины тосыг бид ихэвчлэн 35 - аас дээш насныханд зориулагдсан бүтээгдэхүүн гэж ойлгодог ч шилжилтийн нас нь дууссан хэн бүхэнд зайлшгүй шаардлагтай байдаг. Учир нь бидний бие насанд хүрмэгц зовхины нимгэн арьс өөрөө тос ялгаруулахаа зогсоодог байна. Ялангуяа манайх шиг эрс тэс, хуурай цаг ууртай оронд зовхио аль болох эртхэн чийгшүүлж дадах хэрэгтэй.

Зовхины тос түрхэхдээ яг нүдний доор бус дээрх зурган дээр заасан шиг нүдний чамархай хэсгээр түрхэх хэрэгтэй. Учир нь энэ орчмын арьс хамгийн их бүтээгдэхүүнийг шингээж дээшээ шилжүүлдэг. Нүдний тариа хийлгэж үзсэн хүн байвал мөн энэ хэсэгт тарьдгийг мэдэх байх.

Хэн нэгэн надад энэ тухай эртхэн хэлсэн бол би 25 ч хүрээгүй байж баруун зовхиндоо үрчлээс суулгахгүй л байсан байх даа. :P

Aquamoist - Moisture Eye Cream


Хаанаас авсан: Mild cosmetics

Үнэ: 35900₮

Коллагентай Aquamoist арьс арчилгааны цогц бүтээгдэхүнүүдийн зовхины тос нь. Хэмжээ нь 20 мг мөн нэг удаа хэрэглэхэд шинэвтэр бүтцээс нь болж их хэмжээ шаардлагатай байдаг тул надад сар гаран л болсон. Жижигхэн юм байж үнэтэй, дээр нь нэг их үрчлээний эсрэг нэг их юм хийгээгүй тул санаанд хүрээгүй. Уг нь 30 гарсан хүмүүст зориулагдсан юм билээ, миний залуу үрчлээнүүдэд л нөлөөлөөгүй.

L'Occitane - Precious Eye Cream


Хаанаас авсан: L'Occitane

Үнэ: 69300 ₮

Миний хэрэглэж байсан үрчлээний эсрэг хагийн үр дүнтэй зовхины тос. Түрхээд сайн унтаж амраад босоод ирэхэд үрчлээс огт байхгүй болдогч хэдэн цагийн дараа бага зэрэг гарч ирдэг. Нэг савыг 3 сар хэрэглэж хүрдэг тул үнэнлээ таарсан бүтээгдэхүүн гэж боддог. Сард 23000 орчим төгрөгөөр хэрэглээгээ авч байгаа гэж үзвэл тун дажгүй шүү. 30 - 40 насны бүсгүйчүүдэд тохирох ч үрчлээ дөнгөж суух гээд айгаа үед жилдээ ганц удаа хэрэглээд гүн үрчлээс суулгахаас сэргийлсэн арга хэмжээ маягаар хэрэглэх нь ч мөн үр дүнтэй. Мэдээж, 30 гараад нэгэнт суусан арьсанд дор хаяж 2 улирал хэрэглэж байж тогтсон үр дүн гаргана.