Saturday, May 31, 2014

Marilyn Monroe

20-р зууны барууны ертөнцийн секс билэг тэмдэг болсон Норма 1926 оны энэ өдөр төрсөн байна. Эмэгтэй хүний хувьд тэрээр өөрийгөө бүтнээр нь "бүтээж" чадсан тул энгийн нэг сургуулийн багшаас асар их амжилтанд хүрсэн билээ... Түүн шиг эрэгтэй хүмүүсийн харцыг булаадаг болохыг хүсдэггүй охид тун цөөхөн байх, түүний хамгийн алдартай хэдэн ишлэлүүдийг оруулъяа:

Imperfection is beauty, madness is genius and it's better to be absolutely ridiculous than absolutely boring.
Төгс бус байдал бол гоо үзэсгэлэн_ галзуурал бол суу билэг аймшигтай уйтгартай байснаас аймшигтай инээдэмтэй байсан нь хамаагүй дээр.


Success makes so many people hate you. I wish it wasn't that way. It would be wonderful to enjoy success without seeing envy in the eyes of those around you.
Амжилт маш олон хүмүүсийн үзэн ядалтыг авчирдаг. Ийм биш байсан ч болоосой гэж би хүсдэг. Эргэн тойрны хүмүүсийн нүднээс атаархал харалгүйгээр амжилтаасаа таашаал авах гайхалтай байх байсан.

 It's better to be unhappy alone than unhappy with someone - so far.
Аз жаргалгүй хэн нэгэнтэй хамт байснаас ганцаараа аз жаргалгүй байсан нь дээр.
 A smart girl leaves before she is left.
Ухаантай эмэгтэй орхигдохоосоо өмнө орхидог.

 No one ever told me I was pretty when I was a little girl. All little girls should be told they're pretty, even if they aren't. Намайг бяцхан охин байхад хэн ч хөөрхөн гэж хэлж байгаагүй. Бүх бяцхан охид хөөрхөн гэж хэлүүлэх эрхтэй, хөөрхөн биш байсан ч.

 I'm very definitely a woman and I enjoy it.
Би эмэгтэй хүн ба үүнээсээ таашаал авч амьдардаг.
 I am alone; I am always alone no matter what.
Би ганцаараа; юу ч болж байсан би ганцаараа.

 Marriage destroyed my relationship with two wonderful men.
Гэрлэлт хоёр гайхалтай эрэгтэйтэй харилцааг минь устгасан.
 For a long time I was scared I'd find out I was like my mother.
Би ээж шигээ хүн байх вий гэхээс их удаан хугацаанд айдаг байсан.

Монгол хэлрүү болхи хөрвүүлсэн бол хүлцэл өчье - минийхээр нэг иймэрхүү л байна даа.

Мэрлин ялдам инээмсгэлэлтэй, тэнэгхэн шаргал үстэй хүүхэн гэхээсээ илүү гүн, ээдрээтэй зан төлөвтэй, орчин цагийн маркетингийн суут ухаантан байсан мэт ... Эрэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл байсан ч нэг ч эрэгтэй түүнийг аз жаргалтай байлгаж чадаагүй. Аз жаргалтай байдлыг хэн нэгэн танд бэлэглэхгүй, та өөрөө өөрийгөө "аз жаргалтай хүн" болгож хүмүүжүүлэх шаардлагатай...

Ойрд сэтгэл санаа тиймхэн, хэдэн хоног хямарлаа л даа - сэтгэлийн хат гэдэг миний хувьд эзэмших ёстой хамгийн гол чадвар юм шиг байна (:

Юутай ч төрсөн өдрийн мэнд Мэрлин!

Monday, May 26, 2014

Нарны тос сонгоход анхаарах маш чухал 5 зөвлөмж - US #EWG Sunscreen campaign

АНУ-н Хүрээлэн буй орчны ажлын хэсэгээс батлан гаргасан / #SunSafetyCampaign /"Хэрхэн сайн нарны тос сонгох вэ?" - нийтлэлийг зуны улирал ирж буйтай холбон орчуулж оруулахаар шийдлээ. Та бүхэн нарны тос хэрхэн сонгохоо мэдэхгүй, аль хэдийнэ сонгосон ч байсан уншаад үзэхэд илүүдэхгүй болов уу.

Нарны цацраг идэвхит туяанаас үүсэлтэй арьсны хавдар буюу мелонома нь АНУ-д хамгийн нийтлэг хавдрын төрөл болсон ба жил тутам уг хавдраар өвчлөгсдийн тоо бусад хавдрын хохирогчдоос 30 хувиар илүү өсдөг гэсэн судалгааг уг ажлын хэсгээс гаргажээ.

Шар охидууд биеээ борлуулах маш их сонирхолтой байдаг болохоор нарны тос түрхдэггүй гэнэ л дээ. Газар газрын гоо сайхны төсөөлөл их хол зөрүүтэй байх юм дөө. Над шиг өвөлдөө бор, зундаа афро энд л ад үзэгдээд байгаа болохоос биш баруун тийш явахад од болж байна шд ((:

1. Шүршигчтэй нарны тосноос зайлсхий.
Шүршигчээс цацарч буй нарны тосны хэмжээ тухайн арьсны талбайг хангалттай хамгаалахуйц байж чаддаггүй ба оногдоогүй арьс их, бага хэмжээгээр үлддэг байна.
RainbowGl-н нарны тосны тухай нийтлэлийг уншиж байсан бол нэг см2-д 2миллиграмм бүтээгдэхүүн түрхэж байж хангалттай хамгаалалт болдог гэдгийг мэдэх байх (:
Мөн шүрших үед цацагдаж буй бүтээгдэхүүнээр амьсгалан хордох магадлал өндөр байдаг гэнэ.

2. Хэтэрхий өндөр SPF шаардлагагүй.

SPF буюу нарнаас хамгаалах хүчин зүйл хүчин зүйлийн (Sun Protection Factor) -ын тоо тавиас илүүгүй байх шаардлагатай. Хэт өндөр SPF нарнаас илүү хамгаалахгүйгээр барахгүй таныг хордуулах, арьсыг наранд улам эмзэгшүүлэх аюултай байдаг байна.

3. OXYBENZONE болон бусад нийтлэг эндокринуудын найрлагагүйг сонгоорой.

Оксибензон арьсны дамжин цусанд нэвчин биед эстроген мэт нөлөөлдөг байна. Харшил үүсгэхээс гадна дааврын тэнцлийг алдагдуулна. Жирэмсэн, даавраас үүдэлтэй батгашилттай, менопауз явагдаж буй зэрэг дааварт хэт мэдрэг хүмүүс энэ төрлийн бодисоос маш болгоомжлох хэрэгтэй. Дааварт мэдрэг бус байсан ч зайлсхийгээрэй.

4. RETYNIL PALMITATE -ын найрлагагүй.


Энгийн шөнийн тосонд энэ бодис А витамины үүргийг гүйцэтгэдэг ч нартай үед арьсны хавдрын хөгжлийг түргэсгэдэг нь тогтоогдсон байна.

5. Нарны тосыг бүх төрлийн шавьж үргээх цацлага, тостой холин хэрэглэж болохгүй.
Энэ хоёрыг холин хэрэглэх үед шавьж үргээгчийн химийн бодисууд хүний биед амархан шингэдэг юм байна. Мөн шавьж үргээгчийг нүүрэн дээр түрхдэггүй гэнэ.

Уг нийтлэлд 7 зөвлөмж байсан ч хоёр нь манайд огт хамааралгүй санагдаад оруулсангүй_ та энэ нийтлэлийн англи хэл дээрх эх сурвалжыг энд дарж унших боломжтой.

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Wednesday, May 21, 2014

Bourjois - 123 Perfect CC Cream

Хаанаас авсан: Бишрэлт Косметикс

Үнэ: 22500₮

Маш том хүлээлттэй байсан болоод ч тэр үү, яг бодсон шиг байж чадаагүй. Ер нь СС кремийг солонгос, япон үйлдвэрлэгчээс авсан нь дээр ч юм шиг. Гэлээ гээд муу бол огт биш, маш шингэн фаундейшн шиг санагдсан. Chanel - Vita Lumier-тэй бүтцийн хувьд маш төстэй. Ер нь СС крем биш шингэн суурь крем гэж авж үзвэл их дажгүй санагдсан. Өө дарах чадвар дундаж.


Tuesday, May 20, 2014

Батга үүсгэдэг санаанд оромгүй 4 хүчин зүйлс

Амархан батгашдаг, эмзэг арьстай эсвэл ойрд нүүрээр юм гараад юунаас болоод байгаа юм болов оо гэж гайхаж байна уу? Анзааралгүйгээр өдөр бүр хийдэг зүйлс батга үүсгэх боломжтой байж болох юм.

1. Ус. Манай ус хатуулаг ихтэйгээс гадна шугам сүлжээ шинэчлэгдээгүй удсан, холормин нэвт шингэсэн байдаг. Усанд орж байхдаа нүүрээ нэг их норгохгүйг хичээн нүүрээ буцалсан, хонуулсан усаар угаагаад ажиглаад үзээрэй.
2. Сүүн бүтээгдэхүүн. Инээдэмтэй сонсогдож магадгүй ч хээлтэй үнээний сүүнд маш их хэмжээний даавар агуулагддаг ба бидний хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүнд шингэсэн байдаг ба хэрэглэсэн хүмүүсд дааврын хүчтэй нөлөөлөл үзүүлж байдаг гэнэ. Мөн зарим хүмүүс лактоз-д тэсвэргүй байдаг тул сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр өтгөн хэд хоногоор хатах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Ер нь хүн төрөлхтнөөс бусад хөхтөн амьтан нярайгаас хойш сүү уудаггүй шүү дээ.


3. Гар утас, дэрний уут, ороолт. Нүүртэй эсвэл батгашдаг арьсны хэсэгтэй байнга хүрэлцэж байдаг зүйлсийг тогтмол угааж, цэвэрлэж байх шаардлагатай. Гар утас 00-ын суултуураас 2 дахин их бактертэй байдаг гэсэн судалгаа хүртэл байдаг шүү дээ.
4. Нүүр будгийн багснууд, хуурай энгэсэгний пролон. Эдгээрийг мөн тогтмол угааж цэвэрлэж байх ёстой, пролоныг байнга сольж байгаарай.

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Хэрхэн ганцаараа байх вэ? - How to be alone

Гайхамшигтай санагдлаа.
Ганцаараа байхдаа хэн нэгнээр дуталгүй сэтгэл хангалуун байна гэдэг эрх чөлөөний мөн чанар байх. Интровертууд мандтугай.

Гэрийн нөхцөлд хар батга эмчлэх 3 гуужуулагч маскнууд

Хар батга арьсны хамгийн түгээмэл асуудлуудын нэг. Хар батга яагаад, хэрхэн үүсдэг талаар энд дарж уншаарай.

Энэ удаа гэрийн нөхцөлд хар батгыг арилгах маскуудыг танилцуулж байна.

1. Овъёосыг буталж аль болох жижиглээд зөгийн бал болон бага зэрэг устай холин асуудалтай хэсгүүдээр 20-30 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Энэ нь маш үр дүнтэй гуужуулагч юм. Зөгийн бал анагаах энзимүүдээр баялаг бол овъёос омега-3, антиоксидантуудын гайхалтай үүсвэр юм байна. Энэ хоёр нийлэхээрээ маш сайн гүн цэвэрлэгч болдог гэнэ. Батгашдаг арьстай бол энэхүү маскийг бүхэл нүүрэндээ тавьж болно.



2. Өндөгний цагаан хэсгийг ялган аваад нүүрэндээрээ нимгэн түрхээд дээрээс нь салфетка эсвэл маш нимгэн нүүр цэвэрлэгч хөвөн давхарлан зөөлөн наан дахин өндөгөө нимгэн түрхэж өгөөрэй. 20 минутын дараа саллфеткаг эвтэйхэн хуулж авна. Өндөгний цагааныг аяганд хийж сайтар хутгаарай.


3. Нимбэгийг голоор нь зүсээд зөгийн бал дээр нь түрхэн арьсны асуудалтай хэсгийг арчна. Зөгийн бал дээр хүнсний сод бага зэргийг цацан өгч болно. Сахар битгий түрхээрэй, хэтэрхий том ширхэгтэй тул нүүрний бичил судаснуудыг гэмтээж, үрчлээтүүлнэ. Энэ арга маш тослог арьстай хүмүүст илүү зохимжтой санагдсан шүү.
Мөн нүүрэндээ 100 хувийн цэвэр зөгийн бал л хэрэглэж байгаарай.


Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:



Thursday, May 15, 2014

Нүүрээ угаахад гаргадаг 5 нийтлэг алдаанууд

Нүүр цэвэрлэнэ гэдэг арьс арчилгааны маш чухал хэсэг. Нүүр угаах үед арьсыг гэмтээдэг нийтлэг алдаанууд:

1. Нүүрээ угаахаасаа өмнө гараа эхэлж угаах. Маш энгийн, ойлгомжтой ч их олон охидуудыг шууд л нүүруу угаагаад байхыг харж байсан тул оруулахаар шийдлээ. Гар дээр маш олон бактер, бохирдол хуримтлагдсан байхад тэр чигээр нь нүүрэндээ хүргэж огт болохгүй, сайн угаагаад, арчаад дараа нь нүүрээ угаана.



2. Хэтэрхий халуун усаар угаах. Нүүрээ болж өгвөл хоносон усаар, эсвэл шүүгдсэн бүлээвтэр усаар угааж байгаарай. Хэтэрхий халуун усаар угаах нь арьсыг цочроолж, хуурайшуулдаг. Хэт хуурай арьстай эсвэл 35 дээш настай бол нүүрэндээ аль болох ус битгий хүргэ.
3. Хуурай арьс дээр угаагч түрхэх. Инээдтэй сонсогдож магадгүй ч их олон охид ийм алдаа гаргадаг. (зусланд, бассейнд гэх зэрэг нийтийн угаалгын өрөөтэй газруудад ажиглахад). Эхлээд бүлээн усаар нүүрээ шавшаад дараа нь угаагчаа гаран дээрээ авч бутлах, хөөсөрдөг бол хөөсрүүлсний дараагаар нүүрэндээ хүргэж цэвэрлэх хэрэгтэй байдаг.
4. Угаагчийг сайтар шавшиж цэвэрлэх. Ямар ч нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн арьс дээр удаан хугацаагаар байхаар зориулагдаагүй тул цэвэрлэсний дараа усаар маш сайн зайлж ямар ч үлдэгдэлгүй болгох хэрэгтэй байдаг.

5. Бохир алчуураар арчих. Нүүрэндээ хүргэдэг бүх зүйлийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй, ялангуяа нүүр амархан батгашдаг бол дэрний уут, утас, малгай, нүүрний алчуур зэргийг сайтар угааж заншаарай. Мөн нүүрийг ширүүн, "хатсан" мэт хуурай алчуураар огт арчиж болохгүй.


Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Wednesday, May 14, 2014

Амралт, зугаалга, аялалын косметичка

Урин дулаан цаг ирж бид хөдөө нар салхинд гарахаар явж эхэллээ. Ямар, ямар гоо сайхны хэрэгслүүдийг авч явбал зүгээр талаар санаа өгмөөр санагдлаа.

1. Нэн тэргүүнд сайн нарны малгайтай яваарай. Нарны шууд туяанаас болгоомжлох хэрэгтэй. Мөн нарны тосоо мартаж болохгүй!
Миний хүзүү амархан түлэгдэх гээд байдаг болохоор мөн "нарны харшил"-тай тул зааюал нимгэн цайвар ороолт зүүж явдаг. Ер нь хүзүү нэг харлахаар их муухай болдог ш дээ.

2. Үсний боолтууд.
Мэдээжийн санагдах байх л даа, гэхдээ үсээ нар/салхинд задгай тавиад байвал түлэгдэнэ. Сүлжээд эсвэл боогоод үзүүрийг нь цамц, футболканы дотуур хийгээд явж байгаарай Салхинд үсээ намируулаад явах нь секси ч салаалсан, наранд түлэгдсэн үс яав ч секси биш. :P

3. Нойтон салфетка болон нүүрний будаг цэвэрлэгч нойтон салфетка.


Мэдээж аялалаар явж байгаа юм чинь ахиухан гар, биеийн нойион салфетка авч явж таарна.

Мөн тусад нь будаг арилгагч хөвөн зэргийг авч явахаар будаг арилгагч нойтон салфетка авч яваарай. Энэ төрлийн бүтээгдэхүүн зөвхөн будаг л арилгана уу гэхээс арьс цэвэрлэдэггүй тул тусад нь дараа арьсаа цэвэрлээрэй.

4. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс танд цэвэрлэгч, зовхины тос, чийгшүүлэгч тос, нарны тос нар л хэрэг болно. 5-с илүү хоногоор явж байвал sleeping mask буюу түрхээд унтаад сэрээд угаадаг маск зүгээр санагддаг. Салхинд нүүр холцруутах шиг хөгийн юм байхгүй шүү. Хөдөө, гадаа явж байхад их ачаа авч явахаас зайлсхийдэг байх тийм үү, тэгэхээр бүтээгдэхүүнүүдээ ийм аялалын жижиг, жижиг саванд хийж авч явж болно.
Иймэрхүү савнуудыг япон, солонгос гоо сайхны дэлгүүрүүдэр зардаг. Мөн онгоцруу 50 мл-с дээш шингэн оруулдаггүй тул урт нислэгт эдгээрийг хэрэглэж болно. Удаан нисэх ео нь их муухай, нэг л агаарыг дахин дахин шүүгээд онгоц дүүрэн хүмүүс амьсгална, мөн шүүлтүүр арвсыг аймшигтай хуурайшуулдаг. Ер нь л 5-с илүү цагийн нислэг аймшигтай муухай  санагддаг.

5. Нүүр будгаас танд хөмсөгний харандаа, усны хамгаалалттай сормуусны будаг, CC крем эсвэл маш нимгэн гардаг суурь будаг байхад хангалттай байх гэж бодож байна.

:Дээрх бүгдийг эмх замраатайхан шиг цэгцэлж боогоод л боллоо (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Tuesday, May 13, 2014

Beauty Wishlist - I must buy them - Шуналмаа #1

Өнөөдөр бүр нэг гар загтнаад, шунал хөдлөөд бөөн бөөн л юм худалдаж авмаар санагдсан өдөр вэ?! Цалин буухаар бүгдийг нь бариад туучих вий дээ ((: Өмсөх юм ч олдохгүй байгаа ч юм шиг, нүүр гаран дээрээ түрхэх юм ч байхгүй юм шиг өглөө бэлэн болоод ажилдаа явах гэж жинхэнэ "мэдрэл"-ээрээ наадаж, наадаж өдөр болгон өмсдөг хувцасаа өмсөөд, нүүрээ будсан ч үгүй гараад ирлээ. Ингэх байсан юм бол яах гэж ажлаасаа хоцрон барин хэд хэдэн хувцас сольж өмсөж хамаг цаг, мэдрэлийн эд эсээ барав аа.. ((:

За тэр ч яах вэ, энэ зун худалдаж авмаар байгаа (ихэнхийг авж чадахгүй л дээ ((:) бүтээгдэхүүнүүдээ жагсааж бичмээр санагдлаа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй шүү дээ. Нэг өдөр ямар нэгэн байдлаар гэнэт баяжих юм бол мөнгөөрөө юу хийх вэ гэж санаа зовохгүй, шал хэрэггүй "хог" цуглуулахгүй энэ жагсаалтаа эргүүлээд нэг харчихна аа ((:.

1. Josie Maran - 100% Pure Argan Oil
120ml - 96$

2. Too Faced - Chocolate Bar

Цэвэр какао нунтагаар хийгдсэн, яг шоколад шиг үнэртэй .. Би энийг бол тэгэс ингэсхийж байгаад авна л гэчихсэн байна.
 46$

3. Dior Addict Fluid Stick

Энэ зуны хит уруулын бүтээгдэхүүн болох юм шиг санагдаад байгаа. 35$

4. Vered Organic Botanicals - Clarifying Detox Mask
62$

5. jgjgjgjgjklskdfglskdflgsdkfjg!!!!! Шуналмаа ажлаа хийлээ. Шал сонин санагдчихлаа ((:

Нүүр будахад гаргадаг түгээмэл 5 алдаанууд

Сөүлийн гудамжаар нартай өдөр алхахад, TiAmo-н гадаа суугаад хажуугаар зөрөн өнгөрч буй бүсгүйчүүдийг харах миний нэг хобби болжээ. Монгол охидууд нуруулаг, царайлаг харахад урамтай шүү.

Гэвч энд тэнд тааралдах царайнуудыг хараад, зарим тохиолдолд social media-р бусдад нүүр будгийн зөвөлгөө өгөх охид хүртэл нүүр будгийн нийтлэг хэд хэдэн алдааг гаргаад байх шиг санагдсан тул энэ талаар бичье. Та ч мөн адил өөрийн мэдэлгүй гаргадаг алдаатай байаж болно шүү дээ.

1. Нүүрний суурь будгийн өнгөний буруу сонголт.


Яг өөрийн арьсны өнгөнд таарсан суурь будаг сонгоно гэдэг маш том урлаг ба таны нүүр будалт сайхан харагдах эсэхийг ерөн хувьтай шийдэх асуудал. Ази бүсгүйчүүд аль болох цайвар арьстай байх гэсэн хэдэн зуун жилийн туршид дарамталж ирсэн хүслэнтэй. Үнэхээр бор, боровтор, хүрэн арьстай бол хичнээн 21 номерийн пудр, фаундейшн хэрэглээд нэмэргүй шүү дээ. Байгалиас заясан материал дээр л ажиллахаас өөр зам үгүй. Хэт цайвар суурь будаг хэрэглэсэн боровтор охид үнэхээр аймшигтай харагддаг /эрээний зах дээр зогсдог авгай шиг хэхэ :P/. Өвөл бид нар, салхинаас хол арай цайвар, зун арай бор байдгийг санаж суурь будгийн өнгийг улиралд нв харгалзуулан солих хэрэгтэй.

Суурь будаг буруу сонгосон одууд:



Яг өөртөө таарсан өнгө сонгохын тулд хацар, хүзүү 2 дээрээ түрхэж үзээд аль нь таны арьстай хамгийн их зохицож байгааг харьцуулж байгаад авах хэрэгтэй.
Над шиг төрөлхийн нүүр нь цагаан бусад бие нь бор гажигтай бол хоёр өнгийг холин нүүр, хүзүү, гар 3-ыг аль болох нэг өнгийн болгож ойртуулахыг хичээгээрэй.

2. Хэт тослог эсвэл хэт хуурай, загалтсан, арьс нь хууларсан үед маш их хэмжээний суурь будаг, өө дарагчаар давхарлан будах.
Хүн бүрт л арьсны маш муухай асуудалтай өдрүүд байдаг. Арьс хэт хуурай, загалтсан эсвэл энгийн үеийнхээсээ хэт их тослогтсон гэх мэт үед өнгийн будаг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа арьс хэт хуурайшаад, хууларч унаад байгаа үед зүгээр л арьс арчилгаагаа сайхан хийгээд нарны тосоо түрхээд саравчтай малгайгаа өмсөөд тааралдсан хүмүүсийг "юугаа хараав!" гэж загначихаад явах хэрэгтэй. Арьсан дээр юм туурсан гэх зэрэг аливаа асуудлыг өнгийн будаг маш их тодруулж харагдуулдагаас гадна эдгэх явцад их садаа болж асуудлыг улам хүндрүүлдэг. Та 35 наснаас дээш настай эсвэл хуурай арьстай бол нунтаг энгэсэгээс бүр мөсөн татгалзаарай. Үрчлээснүүдийн завсар бөөгнөрч ороод таныг 10 насаар хөгшин харагдуулна.

3. Хөмсөгөө хэт их зулгаах, хэт тод зурах, огт тоохгүй орхих, буруу өнгөөр будах.
Хөмсөг бол таны царайны хүрээ юм. Хоёр нарийхан утас шиг хөмсөг ямар ч царайг сайхан хүрээлэхгүй. Мөн та цайвар үстэй бол нэг өнгө бараан харандаагаар, хар бараан үстэй бол нэг өнгө цайвар харандаагаар хөмсөгөө будах хэрэгтэй. Будсны дараагаар заавал самнаж, аль болох хиймэл биш харагдуулахыг хичээгээрэй. Их тод зурж, будсан хөмсөг камерт сайхан харагддаг боловч амьдаар нь харахаар яг л хар дарж зүүдэлмээр аймшигтай харагддаг. Онигор, богинохон нүдтэй бол хэтэрхий урт, тэгш хөмсөг нүдийг яг л зураас болгож харагдуулна. Хиймэл давхраатай бол хөмсгөнд маш их ач холбогдол өгч аль болох натуральный харагдуулах тал дээр чармай. Хэт хиймэл харагддаг хөмсөг, оёсон давхраа 2 нийлэхээрээ аймшгийн кино ба таныг тэр чигт нь "хиймэл" харагдуулна.


4. Нүдэээ битүү тойруулан хараар хүрээлэх.
Цайвар өнгийн нүдтэй европ бүсгүйчүүдэд хүртэл маш цөөн тохиолдолд зохидог нүдийг хар, бараан өнгөөр тойруулан будах будалт нүдийг маш жижигхэн, ядарсан, "хаалттай" харагдуулдаг. Ялангуяа маш бараан өнгийн нүдтэй монгол охид аль болох ингэж будахаас зайсхийх хэрэгтэй санагддаг. Энэ төрлийн будалтыг тачаангуй гэж ойлгодог ч юм шиг, "тачаангуй" нүдтэй өдрийн цагаар явах нь бүр ч зохимжгүй. Линз зүүдэг, нүдз бага зэрэг улайсан, ядарсан үед хар өнгийн контураас бүр мөсөн татгалзах хэрэгтэй. 

5. Хэт тод өнгөөр, хоорондын уяалдаа, зохицолдолгоогүйгээр будах.
Нүдээ тодоор будсан бол хацар, уруулыг бүдэг, уруулыг тод будсан бол нүд, хацрыг бүдэг байлгах ёстой байдаг. Та маш чадварлаг нүүр будагч биш л бол энэ тал дээр өөрийн гэсэн туршилтуудыг хийх гээд хэрэггүй, хийвэл гэртээ л хийгээрэй. Нүд, хацар, уруул, гэрэл, сүүдэр - та алиалагч биш шүү дээ. Мөн хар үс, хар нүдтэй хүмүүст цайвар цэнхэр, цайвар ягаан, нил ягаан, бүдэг ногоон зэрэг нүдний тень-үүд ОГТ ЗОХИДОГГҮЙ гэдгийг санаарай.




Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: