Foreo нь Швед гоо сайхан болон ахуйн хэрэглээний дэвшилтэт технолог нэвтрүүлэгч брэнд юм. Тэд Foreo Luna хэмээх силикон "үс"-тэй Clairsonic-н ямар ч сүүлийн үеийн соник цэвэрлэгч багснаас хэд дахин илүү хэмээн өрсөлдүүлэхээр зах зээлд гаргаж ирсэн нь 2014 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр ELLE, болон Allure сэтгүүлийн Annual Beauty Awards хүртсэн байна. Албан ёсны үнэ нь 200 ам.доллар.
Усны хамгаалалттай тул шүршүүрт хэрэглэх боломжтой, өдөрт 2 удаа буюу өглөө, орой нүүрээ ус + угаагчаар булхасны дараагаар уг төхөөрөмжийг нэг минутын турш нүүрэндээ хүргэж жигд даралт өгөн цэвэрлэх зориулалттай.
Цагаан нь хэт эмзэг арьсных бол Ягаан нь Энгийн/эмзэг, Цэнхэр нь хольмог, тослог арьсанд зориулагдсан байна |
Luna-ийн үзүүлэлтүүд:
- үснүүдийн вибрацын хурдыг тохируулах боломжтой (Clairsonic энэ төрлийн тохиргоог хийх боломжгүй байдаг)
- 1 минутын турш вибрац-лан ажиллах тохиргоотой, 60 секундын дараа өөрөө унтарчихна гэсэн үг, ингэснээр нүүрний эмзэг арьсыг хэт гуужуулахаас сэргийлж өгнө
-цэвэрлэхэд хялбархан - силикон нь бактер хураадаггүй онцлогтойгоор бүтээгдсэн
- багсыг солих шаардлагагүй, Clairsonic-ийн толгойг 2-3 сар тутамд солих шаардлагатай байдаг ба багс бүр нь ойролцоогоор 20 ам.долларын үнэтэй байдаг тул, зарлага ихтэй байдаг
- нэг удаа бүтэн цэнэглэсэн байхад 450 удаа ашиглах боломжтой байдаг (өдөрт 2 удаа ашиглана гэвэл 225 өдөр ашиглана - Clairsonic-ийг сард 2-3 удаа цэнэглэх шаардлагатай байдаг байна)
- нэг luna-д 1000 ширхэг силикон бөөрөнхий үснүүд байхаар зохиосон байна. Бөөрөнхий үзүүртэй тул арьсыг хэт гуужуулж, урж гэмтээдэггүй
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
No comments:
Post a Comment