Яг одоогийн байдлаар хамгийн их таалагдаж байгаа 5 dark lip colours-ийг та нартайгаа хуваалцъя:
Боломжийн үнэтэйгээс гадна, маш сайн чийгшүүлдэг ч тогтоц муутай талдаа. Гэхдээ өнгө нь ажлын өдрүүдэд албан газарт түрхэхэд тохиромжтой тод. (:
2. Estee Lauder Pure Color - Exotic Orchid 65
Ээжээс аль дээр голруулж байсан, миний анхны уруулын будагнуудын нэг тул нэг л дотно байдаг. Дээр үеийн "эмээ" маягийн цэцэгний үнэртэй ч чийгшүүлнэ, бас дажгүй тогтоцтой.
Одоо бараг зарагддаггүй байх.\
3. NARS Audacious Lipstick - Charlotte (oxblood red)
Жинхэнэ гүн улаан хүрэн, ажлын байранд бага зэрэг тохиромжгүй ч хувцаслалтаа сайтар бодож чадвал (дан хар, нэг өнгийн анхаарал татхааргүй, энгийн хослол г.м.) өмсөөд, нүд, хацраа огт будаггүй шахам байлгаад түрхчихвэл why not? Манай дарга л юм хэлэхгүй байна лээ. :P Аймшигтай үнэтэй ч (32 ам.доллар - миний хувьд л аймшигтай үнэтэй юм даа :P) тогтоц маш сайн. Өглөө түрхэж гараад, өдөр юм хум идэж ууж байгаад орой орж ирэхэд ч байж л байдаг. Тод өнгө тул уруул хүрээлэгчтэй хэрэглэвэл илүү цэвэрхэн харагддаг.
NARS-ын Lanikai гээд улаан хүрэн уруул хүрээлэгчийг аваад энэ уруулын будагтай нь хамт хэрэглэвэл... :D Шинэ жил улам дөхөхөөр нэг тийм юм бодно оо. Энэ хоёр хословол бүр тасарчихсан юм болох гээд байна :P
3. MAC Lip liner - Nightmoth
Ажил дээр яаж ч хичээсэн хэрэглэх боломжгүй маш бараан черниль-н ягаан өнгө. Догь гэхээс өөр юу гэх вэ дээ? Тогтоц сайтай. Авснаасаа хойш ганц л удаа түрхсэн.. :P
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аваарай (:
No comments:
Post a Comment