Tuesday, October 14, 2014

Nude Lips


Nude lips буюу нүцгэн, арьсны өнгөтэй уруул сүүлийн хэдэн жил тренд болж байна. Нүд, хацраа тодоор будсан тохиолдолд хийхэд маш тохиромжтой, "зөв" хийж чадвал их гоё харагддаг.




Нүцгэн уруулыг хийхдээ гол чухалчлах зүйл бол уруулын орчим арьс байх гэж бодож байна. Уруулаа арьсны өнгөтэй болгочихоор ам орчмын арьсны өө сэв их тодорж ирнэ. Сахалтай бол сахлаа ваксдаж, сорви, батга зэргийг сайтар нуун далдлах хэрэгтэй.

Мөн уруулаа хүрээлж өгвөл амгүй юм шиг эвгүй харагддаггүй. Бор, цайвар бор өнгийн уруул хүрээлэгчээр дээд, доод хязгаарыг тодотгож өгвөл хавтгай нүүртэй мэт харагдахгүй, уруул товойж өгнө.
Охидууд өө дарагч ашиглаж уруулаа нүцгэлэхээр эвгүй харагддаг, ялангуяа хэт цайвар эсвэл арьсны өнгөтэйгаа яг ижлийг ашиглахаас зайлсхийгээрэй. (:

Nude өнгийн уруулын будаг сонгоходоо бага зэрэг гялалзуулагчтайг хэрэглэвэл мөн нүүр илүү 3D харагддаг шүү. (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment