Thursday, October 9, 2014

The Body Shop - About the Brand

1970 онд Anita Roddick машин засварын гараж-д The Body Shop нэртэй бяцхан лангуу дээр хоёр гэрийн эзэгтэй цагаац бүсгүйчүүдийн хамт байгалийн гаралтай найрлагуудаар гэрийн нөхцөлд хийсэн саван, шампунь гэх зэргийг зарж байхтай тааралджээ.





Түүнд энэ санаа маш их таалагдаж өөрийн гэсэн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг эхлүүлэн The Body Shop-н үндсэн концепц, нэр, лого-г нь тэр чигт нь хуулбарласан байна. Тэрээр 1986 онд эзэгтэй нарт оюуны өмчийг нь хулгайлсны төлөө 3.5 сая ам.доллар санал болгосон ба энэхүү маргаан хууль зүйн хувьд 1992 онд л эцэслэн шийдвэрлэгджээ.

The Body Shop нь "3 дахь ертөнчийн" орнуудын /ядуу, хөгжиж буй, Монгол улс ордог/ бүсгүйчүүдэд туслах, тариаланчидтай fair trade буюу шударга худалдаа хийх гэх мэтээр өөрийн имижийг бүрдүүлж чадсан.

Өнөөдөр The Body Shop дэлхийн 47 оронд салбартай, 1200 гаран бүтээгдэхүүнүүдтэй үндэстэн дамнасан корпорац болсон байна. 2006 онд уг компанийг L'Oreal 652.3 сая паундаар худалдан авчээ. Очиж очиж Лореалд зараад байхдаа ч яах вэ дээ. Лореал ер нь нэртэй гэсэн брэнд бүрийг худалдан авч өөртөө нэгтгэж байна даа.


No comments:

Post a Comment