Wednesday, October 1, 2014

Primer vs. Base - Праймер, бейс-ийн талаар

Праймер, бейс хоёр гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд ямар ч ялгаагүй - аль аль нь арьсыг будалтанд бэлтгэж өгдөг ба зарим тохиолдолд ямар нэг онцгой үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь нүхжилт, өөг дарах, будагны тогтоцыг удаашруулах, арьсны өнгийг цайруулж харагдуулах гэх мэт.

Праймер нь арьс арчилгааны төгсгөлийн шат байдаг бол (цэвэрлэгээ + тоник + зовхины тос + серум/эссенц + чийгшүүлэгч + нарны тос + праймер), Бейс-ийг нүүр будалтын эхний шат гэж тооцдог, base make-up буюу суурь будалтын эхлэл гэсэн үг. Ийм учраас зарим Солонгосын гоо сайхны брэндүүд бейс-ийг нь суурь будаг шиг түрхээд дээр нь өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ашиглаж болдог бүтээгдэхүүн гэж сурталчлах гээд байгаа юм шиг санагддаг. Солонгост байдаг охидууд бас тэгж тайлбарлах хандлагатай байдаг юм билээ. Тэднийхээр бол бейс хэрэглэхийн өмнө шаардлагатай бол праймер давхарлах хэрэгтэй юм гэнэ. Гэсэн хэдий ч хүсвэл праймерийг ч гэсэн түрхчихээд дээрээс нь фаундейшн түрхэхгүйгээр явж болох болохоор надад энэ тайлбар утгагүй санагддаг. Дэмий л олон янзын юм түрхэж арьсаа хүндрүүлээд яах вэ дээ, тэгэхдээ тэргүй нэг ижил үүрэг, роль-той байхад, тийм үү?

Праймер/бейс нь:
1. Зовхины (нүд будалтанд бэлтгэх үүрэгтэй ба хялгасан судаснуудыг далдалж, тослог тэнцвэржүүлэн нүдний тень-ий тогтоцыг сайжруулдаг)



2. Сормуусны (сормуусыг урт, өтгөн болгохоос гадна сормуусны будгийн буултыг бууруулдаг)
 Ихэнх тохиолдолд цагаан өнгөтэй байдаг.

3. Арьсны (Фаундейшн, ББ гэх мэт суур будалтын тогтоцыг сайжруулж, арьсны өөг илүү сайн далдлах зорилготой)

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment