Угаагаад хэдхэн цагийн дараа тослогтоод байдаг, үс засалт барьдаггүй тослог үс маш "бохир" харагдаад байдаг. Тийм ч учраас энэ төрлийн үстэй бүсгүйчүүд үсээ дахин дахин аль болох ойр ойрхон угаагаад улам тослогтуулаад байдаг. Үс, хуйх нүүрний арьсны нэгэн адилаар тослогийн тэнцвэр алдагдснаас хэт их тослог ялгаруулж эхэлдэг. Их тослог үстэй хэрнээ хуйх хуурай, ширүүвтэр талдаа биржгэр зүйлс туурамхай бол яг үнэндээ таны үс хэт их угааснаас болж хуурайшаад, тослогийн тэнцвэр алдагдан хэмжээ хязгааргүй тос ялгаруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр үсээ аль болох ойр ойрхон угаахгүй байж сурах хэрэгтэй. Тослогтсон шалчгар үсийг дээш нь шуух, сүлжих зэргээр аргалж болно.
Мөн үс угаах талаар Үсээ хэрхэн "Зөв" угаах вэ нийтлэлийг уншаарай.
Мөн хэтэрхий их ханасан өөх хоолондоо хэрэглэдэг бол тос ялгаруулах үүрэгтэй булчирхэй, эд эсүүд цочрон их хэмжээний тосыг, ойр ойрхон ялгаруулаад байж болдог юм байна.
Тослогтох хугацааг удаашруулан аажмаар тослогийг тэнцвэржүүлэх хэд хэдэн үсний маск/арга санал болгож байна:
1. Тал аяга цэвэр ус дээр гурван лимоны шүүсийг шахаж хийгээд нойтон үс, хуйх дээрээ асган 5 минут сайтар иллэг хийж өгнө. Дараагаар нь маш бага шампуниар угаана. Шампунийг гаран дээрээ эхдэн дусаагаад бага зэрэг устай хольж гаран дээрээ хөөсрүүлээд дараа нь үсээ угаадаг гэдгийг санаарай. Хүмүүс шампуниа шууд толгой дээрээ дусаагаад тэндээ хөөсрүүлээд байдаг нийтлэг алдааг гаргадаг.
2. Тал аяга цэвэр ус дээр тал аяга уксус холиод нойтон үс, хуйх дээр асган 3-5 минут сайтар иллэг хийж өгнө. Дараа нь маш бага шампуниар угаана. Энэ нь маш тослог үс, хуйханд тохиромжтой ба долоо хоногт нэгээс илүүгүй хэрэглээрэй.
3. Хагтай, тослог үс, хуйханд 5 халбага хүнсний содыг хагас литр устай холиод хуучин шампуний ч юм уу ямар нэгэн саванд хийж сайтар сэгсрэн холино. Нойтон үс, хуйх дээр бага хэрэгцээгээрээ асган сайтар иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар үс, хуйхаа угаана. Түүний дараагаар Apple Cider Vinegar / Алимны сидрын уксус/, ус хоёрыг 4:1 хэмжээтэй холиод шүршигч саванд хийн хуйхруугаа сайтар шүршүж өгнө. Сод маш сайн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол уксус хүчиллэг, бактергүйжүүлэгч шингэн тул хуйхын PH балансыг тэнцвэржүүлнэ. Сод, ACV 2 хоорондоо маш сайн зохицдог. Үүний дараагаар маш бага шампуниар үсээ угаагаад болно.
4. Цэвэр алоег шампунитайгаа 1:1 хэмжээтэй холин үсээ угаагаад үзээрэй. Алое маш сайн байгалийн тэнцвэржүүлэгч.
Би хуурайвтар үс, хуйхтай тул дээрх аргуудын алийг нь ч өөр дээрээ туршиж үзээгүй ч хамгийн үр дүнтэй, хэрэглэж үзсэн хүмүүс хамгийн ам сайтай байснуудыг нь блогийнхоо уншигчдад зориулан түүвэрлэсэн шүү. Уг нь өөр дээрээ туршаагүй зүйлсийг хуваалцахгүй гэж бодож байсан ч тослог арьс, үстэй холбоотой мэдээллүүдийг ийм аргаар хүргэхээр шийдлээ. Та энэ аргуудын талаарх өөрийн туршлагыг хуваалцаарай. (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол энд дарж RainbowGl Фейсбүүк хуудсаар зочлон нйитлэлүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай. (:
Monday, May 12, 2014
Wednesday, May 7, 2014
L'Oreal - Lumi Magique - Highlighter Pen
Хаанаас авсан: Naran Mall-н L'Oreal
Үнэ: 19900₮
Highlighter Pen буюу үзгэн гэрэлтүүлэгч. Алдарт Yves Saint Laurent-ы Touche Eclat хэмээх хит бүтээгдэхүүнтэй тун төстэй. Нүдний ойр орчмын арьс, хамарны хоёр талын зураасд их сайн үйлчилдэг. 3 төрлийн өнгөтэй ба маш цайвар, шар царайтай бол 1-р өнгийг, үл ялиг бор туяатай царайтай бол 2-р өнгийг нэлээн бор бол 3-р өнгийг сонгоорой. Худалдагч нь 3 өнгө байдаг гэдгийг ч мэдэхгүй, өнгөгүй гээд байсан шүү, болгоомжтой байхгүй бол. Их таалагдсан, YSL-г арай гүйцэхгүй санагдсан ч үнэндээ таарсан, аятайхан.
Гэрэлтүүлэгч хэрхэн тавих тал дээр их болгоомжтой хандах хэрэгтэй. Монгол, гадаад охидуудын Make Up бичлэгүүд дээр гэрэл, сүүдрийг ихэвчлэн алдаатай тавьж байгаа харагддаг. Хүн хүний нүүрний хэлбэр өөр учраас маш нимгэн, хэд хэдэн хувилбараар туршиж үзэх хэрэгтэй.
Bourjois Blushes - Гайхамшиг #holygrail
Хаанаас авсан: Бишрэлт косметикс
Үнэ: 16000₮ /байсан ч одоо 22800₮ гэж байна/
Bourjois алдарт Chanel Beauty-г эзэмшдэг. Тэдний крем, нунтаг энгэсэг, хацар өнгөлөгчүүд нь яг л Chanel-ийх шиг үнэртдэг ба тун ойролцоо бүтэцтэй байдаг.
Chanel-н хацар өнгөлөгчид хамгийн хямддаа 38 ам.доллараас эхэлдэг бол түүнээс хэд дахин хямд үнээр бараг л ижил бүтээгдэхүүнийг Bourjois-с худалдаж авч болно. L'Oreal нь Lancome-г эзэмшдэг ба энэ байдал тэдний хэд хэдэн бүтээгдэхүүнүүд дээр ч ажиглагддаг. Компаниуд эхлээд тансаг зэрэглэлийн брэндээрээ дамжуулж шинэ бүтээгдэхүүн гаргаад жил орчмын дараа drugstore буюу хямд, хүн бүр авах боломжтой брэнддээ яг ижил бүтээгдэхүүнийг өөр савалгаанд борлуулдаг. Үнэтэй л бол сайн гэсэн үг огтоос биш юм.
За тэр ч яах вэ, энэ хацар өнгөлөгч үнэхээр гоё үнэртэй ба маш гоё бүтэцтэй, будаг биш хацар яг л цаанаасаа ягаараад гэрэлтээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Би хэрэглээд 3 жил болж байна. Яагаад өмнө нь шүүмж бичээгүй юм болов оо гэж гэнэт гайхлаа. Миний Holy Grail буюу бүх цаг үеийн фаворит. Тослог арьстай, батганы сорвитой арьсанд ч сайхан зохидог.
Sunday, May 4, 2014
Mizon - Correct Combo Cream
Хаанаас авсан: The Face Shop
Үнэ: 39000₮, том нь 68000₮
Хамгийн анхны CC Cream-г Mizon худалдаанд гаргажээ. Маш олон хүмүүс Chanel CC Cream анхдагч гэж боддог нь буруу юм. Бусад CC Cream бодвол арьсны өнгө дагаж хувирдаггүйгээр онцлог. Зүгээр л тос түрхсэн юм шиг хэрнээ арьсыг их гоё нэг өнгийн болгодог. Чийгшил сайн баьдаг санагдсан. Өө дарах чадвар маш муу. Өө дарагч тусад нь хэрэглэх шаардлагатай. Энэ зуны байнгын хэрэглээ болохоор харагдаж байна шүү!
Үзэсгэлэнт Audrey Hepburn
Өчигдөр буюу 5 дугаар сарын 4-д түүний төрсөн өдөр байсан. "Breakfast at the Tiffany's", "Roman Holiday" зэрэг кинонуудыг үзээгүй эмэгтэй хүн тун ховор байх. Түүний имиж тухайн үеийн "секс-бомб"-уудаас тэс өөр, даруухан, эмэгтэйлиг, жинхэнэ эрхэмсэг оршихуйг харуулдаг. Түүний хүү Sean Hepburn "миний ээжийн үзэсгэлэн гоо амьдралынх турш үргэлжилсэн сахилга бат, бусдыг хүндэтгэх сэтгэл ба хүн төрөлхтөнд итгэх итгэлээр жигүүрлэсэн дотоод ертөнцийнх нь үргэлжлэл" хэмээн тодорхойлжээ.
Түүний ээж Голландын Гүнгийн авхай байсан ба аав нь бизнес эрхлэгч байжээ. 170 см өндөртэй ч маш авсаархан жижигхэн биетэй харагддаг тэрээр амьдралдаа 50 кг илүү жинтэй байж үзээгүй гэж зарим нэг ойр дотныхон нь дурсдаг байна. Энэ нь мэдээж сахилга бат ба дотоод итгэл үнэмшлийнх нь хүч байсан бизээ. Түүний гэмгүй, цайлган төрх, хөөрхөн харц нь одоо ч сая сая залуучуудыг байлдаг дагуулсаар байна. Тэрээр нэгэн үеийн загварын чиг хандлагыг тогтоогоод зогсохгүй эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн бүх цаг үеийн хэм хэмжээг бүтээж чаджээ.

Линз хэрхэн зөв хэрэглэх & арчлах вэ?
15 настайгаасаа линз зүүж эхэлсэн би энэ олон жилийнхээ туршлагаас хуваалцъя аа. Анх зүүж эхлэх гэж байхад таньд ихэнх хүмүүс хэрэггүй, эрүүл мэндэд их муу гэх мэтээр сөрөг агуулагатай "зөвлөмжүүдийг" өгж эхлэх болно. Монголчууд мэдэхгүй юм аа маш сайн мэддэг юм шиг ярьж чаддаг онцлогтой ард түмэн билээ. Мэдээж сөрөг талууд бий ч зөв хэрэглэж, арчилж чадвал олон жил зузаан харааны шил зүүж амьдарсан таны амьдралыг маш гайхалтайгаар өөрчлөх болно.
Гоёлын болон өнгийн линзнүүдийг хувьдаа дэмждэггүй. Тэд маш зузаан, "хүнд" байдаг тул нүдний хүчил төрөгчийн урсгалыг хаахын зэрэгцээ эвэрлэг бүрхэвчийг зурж, гэмтээж байдаг.
1. Зөв линз сонгох нь.
Өнөөгийн зах зээлд харааны нэг жилийн, хагас жилийн, сарын, өдрийн; зөөлөн, хатуу гэх зэрэг түмэн зүйлийн линз худалдаалагдаж байна. Монголд City Optic арай "аятайхан"-аас нь оруулж ирж байгаа харагддаг. Таны хараа "-8"-аас дээш бол сарын тутам сольдог "monthly" тодотголтойгоос сонгох хэрэгтэй. Учир нь таны нүд хүчил төрөгч хураах чадвар угаас муу тул аль болох хамгийн зөөлөн, уян хатан, хүчил төрөгч нэвтрүүлэх чадвар өндөртэйг нь сонгож, нүдэндээ өгөх ачааллыг хөнгөлөх хэрэгтэй. "-8" доош хараатай бол жилийнхээс нь сонгож болох юм. Хараагаа заавал мэргэжлийн эмчээр (нүдний шил зардаг газруудын аппаратаар шалгадаг хүмүүс бол мэргэжлийн эмч БИШ юм) шалгуулж яг хэдэн диоптор-той шил/линз хийлгүүлэх ээ тогтоолгоорой. Болор мэлмий болон Мигакси зэрэг хувийн эмнэлэгүүд дээр энэ төрлийн үйлчилгээг авах боломжтой (улсын, өрхийн эмнэлэгүүдийн эмч нар нь ерөнхий хүний эмч байдаг ба мэргэжлийн оптометрист буюу нүдний харааны эмч нар БИШ юм).
2. Ариун цэвэр.
Таны линз нэг сарынх бол нэг сар болсны дараа шууд хаях хэрэгтэй. Зүүж болж байна, зүгээр зүгээр гэсэн хандлагыг толгойноосоо авч хая. Үйлдвэрлэгч мэргэжилтнүүд нэг сар хэрэглэж болно гэсэн бол нэг л сар хэрэглэх ёстой. Энэ төрлийн заавар, зөвлөмжүүдийг үл тоомсорлож болохгүй. Улаанбаатар ямар аймшигтай тоосжилттой хот билээ гэдгийг бүү мартаарай. Би нэг сарын линз хэрэглэдэг ба түүнийгээ 3 долоо хоног тутамд сольдог. Санхүүгийн хувьд бага зэрэг бэрхшээлтэй ч эрүүл мэнд, тэр тусмаа нүдэндээ "гороохгүй".
Линзний савыг сар тутамд сольж байх шаардлагатай байдаг ба линзний усыг өдөр бүр шинэчлэх ёстой. Линз зүүж, тайлахаас өмнө гараа заавал сайтар угаах шаардлагатай. Өглөө эхлээд линзээ зүүчихээд дараа нь нүүрээ будаарай.
3. Нүдний шилтэйгээ хослуул.
Амралтын өдрүүдээр, гэртээ байхдаа эсвэл ажлын маш их ачаалалтай үед мөн ханиад хүрсэн тохиолдолд линз бус нүдний шилээ зүүж байгаарай. Миний гаргасан хамгийн том алдаа бол ханиадтай үедээ, ядарсан үедээ линзээ удаан хугацаагаар зүүдэг байсан явдал юм. Таны биеийн эсэргүүцэл суларсан, эмзэгшсэн үед линз буюу гадны биет нүдэндээ байлгана гэдэг их тэнэг хэрэг. Нүд улайж, халдвар авах, эвэрлэг бүрхэвч зурагдах зэрэг маш том эрсдлүүдтэй. Мөн нүдний шилтэйгээ гадуур алхаж, линз зүүсэн мэт өөртөө итгэлтэй, тухтай бие авч явж сурах их чухал санагдсан. Найз залуу, гэрийнхэн гэлтгүй хэний ч өмнө будаггүй нүүртэй, нүдний шилээ зүүсэн, арзгар үстэй чигээрээ өөртөө итгэлтэй, "тайван" байж сурна гэдэг том эрдэм юм байна. Бусад хүмүүс таныг юу гэж бодох нь хэнд ч ялангуяа танд огтхон ч хамаагүй байх ёстой. Та өөртөө л хамгийн дур булаам, сайхан эмэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлж байвал болох нь тэр юм шүү.
4. Нарны шил зүүх.
Линз зүүсэн ч зүүгээгүй ч нарны шил зүүх нь маш чухал. Нарны цацраг идэвхитэй туяануудын хортой нөлөөг та бид сайн мэднэ. Линз зүүдэг бол нарны цацраг идэвхитэй туяаг хаах чадалтай, чанартай нарын шил заавал худалдаж аваарай. Гадуур зарагддаг ихэнх нарны шилүүд зүгээр хар, бараан тень-ээр бүрэгдсэн байдаг ба туяаг огт шүүх чадваргүй байдаг. Fashionista бол нэг сумаар 2 туулай буудаад нэг хос designer shades-д хөрөнгө оруулаарай.
Танд дээрх нийтлэл таалагдсан бол энд дарж RainbowGl блогийн FB хуудсаар зочлон мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авч байгаарай (:

Wednesday, April 30, 2014
Монако-ийн Гүнж Grace Kelly
Жүжигчин, хожим нь Монако хот улсын хунтайж 3 дугаар Рейнер-тэй Каннын кино наадмын фестивалийн үеээр танилцаж хожим нь гэрлэсэн байдаг. Түүний тоглосон кинонууд нь тухайн цаг үеийнхээ нүүр будалт, үс засалт, бүсгүйчүүдийн гоо сайхныг маш сайн харуулдаг. Түүний амьдралаар Grace of Monaco кино хийгдэж байгаа бөгөөд Kelly-н дүрд жүжигчин Nicole Kidman тоглож буй.
Үе үеийн бүсгүйчүүдэд түүний эмэгтэйлиг "charm" маш том inspiration болсоор байна. (:
Subscribe to:
Posts (Atom)

.jpg)

.jpg)

.jpg)

.jpg)
.jpg)

.jpg)