Та бүхэн мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж болох нүүр будалтыг хялбарчлах, шинэчлэх хэдэн зөвөлгөөнүүдийг интернетээс болон өөрийн туршлагаас харж байгаад үр дүнтэй эсэхийг нь харгалзан үзэж жагсаалт гаргалаа (:
1. Сормуус дэрвийлгэгчийг 3 секунд үсний сэнсэнд барьж халаах
Ингэх нь дэрвийлгэгчийг бүлээсгэж өгөх ба сормуусыг маш удаан хугацаанд дэрвэгэр байлгадаг. Хэтэрхий эгц, доошоо, шулуун сормуустай хүмүүст их тус болно доо. Хэт удаан барьвал нүдийг түлэх аюултай шүү!
2. Уруулыг тод өнгөөр будахад Х эхэлж тавих
Дээд уруул хэт нимгэн бол, эсвэл тод, өвөрмөц өнгөөр будах гэж байхад уруулын голын "cupid's bow" дээр Х үсэг хүрээлэгчээр тодруулан зурж өгөх юм бол уруул хамаагүй тод, "зөв" хэлбэртэй харагддаг.
3. Халбагаар "cat eye" зурах
Муурын нүдийг тэгшхэн зурна гэдэг амаргүй ч цайны халбагын тусламжтайгаар маш цэвэрхэн, амархан хийж болдог.
4. Тод уруулын будгийн тогтоцыг удаашруулахын тулд өнгөгүй нунтаг пудра түрхэх
Уруулын будгийн тогтоцыг сайжруулмаар байвал будсаны дараа салфеткаар хөнгөхөн дарж байгаад өнгөгүй нунтаг энгэсэгээр хөнгөхөн давхарлан будаад үзээрэй. Тогтоц сайжрахаас гадна матт буюу бүрсгэр бүтэцтэй болдог.
5. Цайны халбага ашиглан сормуусаа будах
Цайны халбаганы оронд нэрийн хуудас, хатуувтар цаасны өөдөс ч ашиглаж болно. Ингэснээр сормуусыг угаас нь үзүүр хүртэл жигд, хамгийн гол нь давхраанд хүрэхгүйгээр цэвэхрэн будаж болдог.
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Wednesday, June 11, 2014
Tuesday, June 10, 2014
#Cushion #foundation #ktrend Laneige - BB Cushion
Сүүлийн жил BB болон CC крем-ийн араас гарч ирэн ид хит болж байгаа Cushion foundation буюу маш шингэн суурь будгийг пролонд шингээх маягаар хадгалан "яг ямар ч гэмээр юм бэ дээ, нэг тийм маш гоё зөөлхөн хэрнээ зузаавтар /плотный/" материалтай air cushion puff гэх зориулалтын түрхэгчээр хэрэглэгддэг суурь будгийг туршиж үзсэн үү?
Хэрэглэхэд үнэхээр хялбар хэрнээ маш цэвэрхэн будаагүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Нэг сул тал нь маш хурдан дуусдаг, нэг савыг 2 долоо хоногт дуусгахаар. Аргагүй л дээ 15 грамм-ыг хөвсгөр пролонд шингээчихээр их юм үлдэхгүй ((:
Хаанаас авсан: УИД-н Laneige
Үнэ: 46500₮
Анх өнгөрсөн жил Snow BB нэртэйгээр 43500₮ байхад нь хэрэглэж байсан, гадна савлалт нь өөрчлөгдсөнөөс суурь будгийн бүтэц яг хэвэндээ санагдсан. Хэрэглэхэд үнэхээр эвтэйхэн.
Энэ төрлийн суурь будгаар dewy буюу гялалзсан, бага зэрэг чийглэг будалт хийж болдог. Энэ талаар уншихыг хүсвэлэнд даран Dewy make-up буюу чийглэг мэт, гялалзсан арьстай мэт будах нь нийтлэлийг уншаарай (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Monday, June 9, 2014
Mizon - Bulgarian Rose 90% Toner
Хаанаас авсан: Mizon
Үнэ: 24000₮
Ерөн хувийн сарнайн ханд агуулсан чийгшүүлэх үйлчилгээтэй тоник, агуулга нь их таалагдсан. Энгийн арьстай бол өдөр бүр хэрэглэхэд тохиромжгүй, хуурай байсан ч долоо хоногт хоёр, гурав хэрэглэвэл аятайхан санагдсан. Тослог арьстай бол Witch Hazel гэснийг нь хэрэглээд үзээрэй, дажгүй байх юм шиг санагдаад байдаг юм.
Үсэндээ гэрийн нөхцөлд халуун тосны эмчилгээ хийх нь (:
Маш хялбархан аргаар гэрийн нөхцөлд салоны эмчилгээний дайтай үр дүн үзүүлдэг аргаар салаалж, хуурайшсан үсийг эмчилцгээе. Энэ арга хуйх дээр биржгэр зүйлс туурдаг хүмүүст ч ямар тос сонгосноос хамааран тусалдаг. (:
Шаардлагатай зүйлс:
1. Дурын тос - Оливын, наргил модны самрын, бүйлсийн гэх мэт,
2. Шүршүүрийн малгай - зузаавтар хулдаас байвал зүгээр,
3.Зузаан алчуур, эсвэл зориулалтын малгай,
4. Үсний сэнс.
Үс болон хуйхандаа ахиухан тосноосоо түрхээд, сайтар самнаад шингээж өгчний дараа гялгар материалтай шүршүүрийн малгай өмсөнө. Дараагаар нь сэнсээ хамгийн зөөлөн дээр нь тавьж байгаад урт үстэй бол 40 сэкунд, богино бол 20-30 секунд толгойруугаа үлээлгэнэ. Ингээд гараараа толгойгоо тэмтрээд үзэхэд хангалттай бүлээвтэр болсон байвал зузаан алчуур эсвэл малгайгаа давхарлан зүүгээд дор хаяж нэг цаг болно.
Маш амархан байгаа биз? (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Tuesday, June 3, 2014
Bed head - Rockaholic Dry shampoo & After party Smoothing cream
Хаанаас авсан: УИХ 1 давхар
Үнэ: тус бүр нь 35000₮, зэрэг авахад тусгай үнээр буюу 48500₮ байсан ч урамшуулал нь дууссан
Ёстой санаанд оромгүй байдлаар аятайхан хуурай шампунь-тай болсон шүү. Үнэр нь гоё дээр нь их сайн санагдсан. Маш бага бүтээгдэхүүнээр үсээ "угаах" боломжтой тул удаан ашиглагдана гэж бодож байна.
Ягаан өнгийн smoothing cream нь соронздон арзайсан үсийг тайвшруулж, маш шулуун, гялалзсан өнгөтэй болгодог. Хамгийн таалагдсан нь үсийг их зөөлхөн болгодог. Өглөө босоод айхтар янзлаагүй үсэн дээр түрхээд самнахад үсээ индүүдсэн эсвэл сэнсдсэн, ямар нэгэн байдлаар янзалсан мэт харагдуулдаг.
TIGI-н Bed head энэ хоёр их таалагдсан тул буцаж очоод үсний лак, хөвчийлгөгч хоёр авсан (:
eSpoir - Kim Hwal Ran Eyes
Хаанаас авсан: Баянгол зочид буудалд байСАН япон дэлгүүр
Үнэ: 22800₮
Маш их таалагдсан, Kim Hwal Ran гэж солонгостоо нэртэй нүүр будгийн артист eSpoir-тай хамтран гаргасан limited edition буюу цөөн тоогоор борлуулсан сэтийн нэг. Нүдний бейс ч дангаар нь нүүрний суурь будгийн доор эсвэл дээр нүд хэрэглэхэд хөхрөлт нь илт багасхаас гадна урд талын шарикан хошуунууд хүйтэн тул нүдийг сэргээгээд байх шиг санагддаг. Би угаас ийм төрлийн хошуутай нүдний бүтээгдэхүүнд нугасгүй. Бас болоогүй ээ, SPF30, PA++ хамгаалалттай гээд бод :D
Monday, June 2, 2014
Зун ба гоо сайхан (:
Зун ашгүй нэг юм удаан хүлээлгэсний эцэст ирлээ, улирал солигдохын хэрээр арьс арчилгаа, нүүр будгийн зуршлуудыг солихыг хичээгээрэй.
1. Улиг болсон ч зун бид илүү их шингэн алддаг тул байнга ус ууж, шингэнээ нөхөх шаардлагатай. Гаднаас нь хичнээн их тос түрхсэн ч дотроос нь чийгшил өгөх маш чухал байх тийм үү.
2. Нар, Нар, Нар :D Нарнаас яах ёстой билээ? Блогоор байнга зочилдог охид нарнаас хэрхэн, яагаад хамгаалах ёстойг маш сайн мэдэж байгаа байх тийм үү? (:
Нарны тостой холбоотой нийтлэлүүд:
Нарны тосны тухай - наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд заавал хэрэглээрэй!
Нарны тос сонгоход анхаарах маш чухал 5 зөвлөмж - US #EWG Sunscreen campaign
3. Гуужуулах - зуны халуунд бидний хөлс их ялгарахын хэрээр нүхжих боломж өндөрсөж, хар батга шавах гээд байдаг тул тослог арьстай бол долоо хоногт 3 удаа, энгийн хуурайвтар бол 2 удаа тусгайлан гуужуулж занших хэрэгтэй.
4. Нүүр дээр сэвх, нөсөө, толбо үүсэхээс сэргийлэх - Нүүр дээр буй ямар ч сорви, толбо зуны наранд тодордог. Долоо хоногт нэг удаа өөртөө хамгийн сайн таардаг цайруулах "brightening" маск тавьж сорвийг арилахааргүй тод болохоос сэргийлээрэй. Ер нь их сорвитой нүүрэнд дан ганц нарны тос хангалтгүй, заавал нарны малгайтай яваарай. Мөн С витаминаар баялаг хүнс хэрэглэж, хүнсний нэмэлтээр уугаад үзээрэй. С витамин нэмэлтээр хэрэглэдэг хүмүүс наранд бага түлэгддэг гэсэн Discovery-н судалгааг саяхан олж үзлээ.
5. Нарны шил зүүх - нарны цацраг идэвхитэй туяаг 100 хувь шүүдэг нарны шилэнд хөрөнгө оруулалт хийгээрэй. Ялангуяа линз зүүдэг бол хурц нартай үед заавал хамгаалж занших хэрэгтэй. Нарны өөдөөс ярвайсаар их муухай үрчийдэг шүү.
6. Арьс арчилгааны бүтгээгдэхүүнүүдийг усан суурьтайгаар солих - Зун бидний арьс хүйтний улирлаас 2 дахин их себум буюу арьсны халим идэвхиждэг тул тосон суурьтай, "хүндэвтэр" тоснуудаас татгалзаарай.

Subscribe to:
Posts (Atom)