Sunday, April 6, 2014

MISSHA - COMPLEXION COORDINATION B.B. CREAM


Хаанаас авсан: MISSHA

Үнэ: доод талын жижиг нь 22000₮ (урамшуулалт худалдаа), дээд талын том нь 50000-70000₮ хооронд бий байх гэж санагдаж байна.

Санасныг бодоход гайгүй шүү, MISSHA-н арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд надад ихэвчлэн огт таалагддаггүй. Хэтэрхий хиймэл үнэртэй ч юм шиг, түрхэхээр л арьс биржийгээд онцгүй санагдаад байдаг, нүүр будаг нь харин аятайхан мэт. 

Энэ СС крем маш хөнгөн, хавар зуны улиралд тохиромжтой, "будсан ч будаагүй юм шиг" мэдрэмжийг өгнө. Нүүрний суурь будаг аль болох хөнгөвтор байх хэрэгтэй, далдлагдах сорви, батганд тусад нь өө дарагч хэрэглэвэл арай амьд, цэмцгэр харагддаг. Өө дарах чадвар дээр дурьдсанчлан тааруу ч арьсны өнгийг бүхэлд нь сэргээн нэгэн жигд болгодог, тогтоц сайтай санагдсан.

Өө дарах чадвар арай илүү энэ СС кремний хар өнгөтэй хувилбар нь ч байдаг.


Wednesday, April 2, 2014

MISSHA - Pearl Eyeliner



Хаанаас авсан: Missha

Үнэ: яг санадаггүй ээ, 7000-8000₮-ийн хооронд байсан.

Нүдний дотор буланг гэрэлтүүлэгч, нүдийг онгойлогож арай сэргэг харагдуулах ба нүдний цагааныг улам цайвар харагдуулдаг. Багс нь их таалагдсан, их биетэй болохоор өөр авангард будалт хийхэд тохиромжтой.

The Face Shop - Micro Fiber Glove



Хаанаас авсан: The Face Shop

Үнэ: 4500₮

Миний хэрэглэж байсан нүхжилтийн багс, бусад цэвэрлэгээний хэрэгслээс хамаагүй сайн санагдлаа. Нүхжилттэй, хар батгатай эсвэл тосон цэвэрлэгээ хийдэг бол (coconut oil, almond oil, olive oil гэх мэт цэвэр тосоор) бүлээвтэр усанд норгож байгаад зөөлхөн арчаад авахаар маш сайн цэвэрлэж байна шүү.

The Body Shop - Vitamin E Serum, Day & Night Cream, Mist

Хаанаас авсан: ФБ-ийн Beauty for Sale групп дээр хувь хүн цөөн тоогоор зарж байсан.

Үнэ: 30000₮

Өнөөдрийг хүртэл хэрэглэж байсан хамгийн сайн чийгшүүлэгч мистүүдийн нэг байв. Элдэв үнэр оруулагчгүй тул Е витамины үнэртэй, үнэрийг чухалчилдаг бол нэг их таалагдахгүй байх.


Үнэ: тус бүр нь 30000₮

Өдрийн тос нь үл мэдэг гялалзуулагч хэсгүүдтэй тул арьсыг өнгөлөг, гэрэлтсэн харагдуулдаг. Аль аль нь дажгүй л байлаа. Е витамин антиоксидантуудаар баялаг, арьсны маш сайн тэжээл юм.

Үнэ: 30000₮

Серумын хувьд хангалттай чийгшүүлж чадаагүй санагдсан. Хуурай бус энгийн, холимог арьстай хүнд илүү зохих байхаа. (:

Батга гарчихлаа - Хэрхэн эмчлэх вэ?

Энэ өвөл, хавар батгатай тэмцэж өнгөрүүлсэн нь миний хувьд их сонин үзэгдэл байлаа л даа. Шилжилтийн насан дээр хүртэл цэвэрхэн байсан нүүр маань янз бүрийн хар, цагаан хэл ам (:P) ба гормоны өөрчлөлтүүдээс болоод их эмзэг, амархан батга гарамтгай болоод.. :/

Хаая нэг ганц хоёр батга энд тэнд гарах бол хэн бүхний хувьд энгийн үзэгдэл ч байнга батга гардаг бол ямар ч үнэтэй гадуур нь түрхэх бүтээгдэхүүн танд тус болохгүй. Амьдралын хэв маягаа өөрчлөн эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн зэргээр хичээллэх хэрэгтэй ба мэргэжлийн арьсны эмч (гоо сайханчид бол дерматолог буюу арьсны эмч биш гэдгийг санаарай)-ид үзүүлж асуудлыг үндэс сууриар нь шийдэхээс өөр арга байхгүй.

Батга гарсан тохиолдолд гэрийн нөхцөлд аль болох оролдохгүй байх хэрэгтэй ба батга үнэхээр сайн эмчилдэг гоо сайханчтай болоорой. Онолын хувьд батгыг шахаж болохгүй гэдэг худлаа. Дээд тал нь гурван өдөр доор дурьдсан аргуудаар эмчлэх гэж оролдоод бүтэхгүй байвал шахаж цугларсан бохирдлыг гадагшуулахаас өөр аргагүй. Батгыг буруу шахвал, шахах явцдаа бохир оруулвал батга өрөвсөн бусад газарлуу "үсэрч" эхэлдэг. Мөн нэг шахаж, оролдсон батгыг дахин дахин шахах гэж хүрээд, майжаад байвал гүн сорвижих магадлалыг тун их өндөрсгөдөг.

1. Урьдчилан сэргийлэлт.

Миний ажигласнаар манай охид бүсгүйчүүд ариун цэврийн асуудлаас болж их батгашдаг. Дэрний уут, унтаж буй орны даавуугаа байнга угааж, сөөлжиж байха хэрэгтэй. Нүүрэндээ ямар ч сайхан юм түрхээд бохир дэр дэрлэж унтаад байвал ямар олиг байх вэ. Мөн нүүр будгийн хэрэгслүүдийг байнга цэвэрлэж, хугацаа нь дууссан будаг огт хэрэглэж болохгүй.
Мөн элдэв янзын чихэр, хиймэл сахар батга гарахад ихээр нөлөөлдөг.

2. Нэгэнт гараад ирсэн батгыг аль болох хүчтэй саван, цэвэрлэгчээр угаах нь их буруу. Нүүрээ тэр чигт нь ердийн цэвэрлэдгээрээ цэвэрлээд батга гарсан хэсгийг батганы эсрэг тоник-р хөнгөн арчаарай. Мөн тал аяга бүлээвтэр буцалсан усанд тал цайны халбага сод хийж хутгаад яг батга гарсан хэсэгт хөвөнд шингээж байгаад тавиарай. Цайны модны тос  байвал 4 дуслыг 20 халбага цэвэр усанд найруулж хэрэглэж болно - үүгээр нүүрээ бүхэлд нь


3. Арчсаны дараа Spot Treatment хэрэглээрэй. Яг гарсан батга дээр Q - tip ашиглаж түрхээрэй. Ихэнх Spot Treatment-н найрдагад Benzoil Peroxide (3-10 %) байдаг нь батгыг хатаах үйлчилгээтэй.

Clean&Clear Spot Treatment - ихэнх том супер маркетуудад зардаг.

The Face Shop -н Clean Face Spot Treatment-уудын талаар дэлгэрэнгүй нийтлэлийг Clean Face дарж уншаарай.

La Roche Posay - манайд зардаггүй ч ОУ-д маш их эрэлттэй байдаг бүтээгдэхүүн.
 Миний хамгийн дуртай нь:

Tony Moly - Dr.Tony AC Control - 19800₮
3. Үүнийг түрхсний дараа дээр нь Spot Patch нааж агаар, бохир орохоос сэргийлээрэй.

Monday, March 10, 2014

BEAUTY OILS! - ИД ШИДТЭЙ, ЦЭВЭР ТОСНУУД

Хэдхэн жилийн өмнө тослог арьстай хүн нүүрэн дээрээ цэвэр тос /oil/ түрхээд арьсны баланс тэнцвэржинэ гэдгийг хэн ч сонсоод итгэхгүй байх байсан. Тослог арьстай л бол аливаа тос, чийгшүүлэгчээс зайлсхийж сайтар цэвэрлэнэ гэдэг их буруу ойлголт болжээ. Үс, арьсанд хамгийн сайн цэвэр тоснуудыг дурдья. Заавал ЦЭВЭР, ЯМАР Ч НЭМЭГДЭЛГҮЙ  тос сонгож байгаарай. Тосонд хадгалагч, элдэв янзын бодис нэмсэн байвал аажмаар хор болдог.

Хуурай арьстай бол: /мөн хуурай холимог/

Ер нь хуурай арьсанд таарахгүй тос гэж байхгүй, олдсоныг нь л сайхан туршаад явчих хэрэгтэй. Гэвч хуурай арьс эмзэг байдаг тул бугуйн дээрээ бага зэргийг түрхэн нэг өдөр хүлээж харшилтай эсэхээ заавал шалгаарай. Нүүрэн дээр гарсан харшил маш туухай сорвиждог шүү. Мөн сав баглаан дээр COLD PRESSED гэсэн бичигтэйг авж байгаарай.

1. Хамгийн элбэг ОЛИВЫН буюу чидун жимсний тос
Хуурай арьстай хүмүүсийн хамгийн сайн туслах энэ тосыг шууд нүүрэндээ чийгшүүлэгч тосоор түрхэж болохын сацуу нүд& уруулын будаг арилгагч, биеийн илүүдэл үс хусахад зөөлөвч тос зэрэг маш олон янзаар ашиглагдан та бидний танил болсон билээ.

2. Арган модны тос
Зөвхөн Морокко-д ургадаг Арган гэх гайхамшигтай мод 150-200 жил насалдаг ба 30-50 насалж байж л самар гаргадаг байна. Уг самарт нь уулын ямаанууд маш дуртай ба шувуу шиг л модруу авирцгаан түүж иддэг ажээ. Ямаанууд самрын ясыг тэр чигээр нь боловсруулдаг ба тэдний өтгөнөөс Арган тосыг гаргаж авдаг байна. ( hahaha lol )

Маш ховор мод тул тос нь тодорхой хэмжээнд үнэтэй байдаг. 50 мл-г 15 доллараар зарж байвал ямар нэгэн орц, хольцтой гэж ойлгох хэрэгтэй. Морокко-д цэврээр нь 100 мл-г 50 ам.доллараар зардаг гэхээр бусад газар үүнээс үнэтэй байж таарна. Энэ тос нь бүх төрлийн арьсыг гайхамшигтай чийгшүүлэхээс гадна арьсны өөрийн нөхөн төлжих процесс-г дэмжиж өгдөг.

Супермодель JOSIE MARAN энэ гайхамшигтай тосоор өөрийн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүдийг гаргасан байна.

3. Наргил модны самрын тос /COCONUT OIL/-н талаар маш дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

4. AVOCADO OIL - Авокадо жимсний тос



Гайхалтай чийгшүүлэх чадвартайгаас гадна артсны коллаген ялгаруулах процесс-ыг дэмжин эрчимжүүлдэг байна. Антиоксидантуудаар баялаг тул хуурай, үрчийгээд байгаа арьсанд маш сайн. Сайн чанарын цэвэр авокадо тос өтгөн ногоон өнгөтэй байдаг.


Тослог, батга ихээр гардаг арьстай бол хэрэглэх тоснууд: / мөн тослог холимог/
Тослог арьстай байнга юм гарч байдаг бол цэвэр байгалийн beauty oil авралын тэнгэр чинь болно гэж байна шүү. Хамгийн гол анхаарах зүйл: ихэнх тохиолдолд таны арьсны тослог linoleic acid буюу ханаагүй өөхт хүчил болох Omega 6-аар гачигдсан байдаг тул хэт өтгөн, ойрхон давтамжтайгаар ялгаран арьсны нүхнүүдийг бөглөж элдэв батга гаргаж байдаг байна. Тэгэхээр LINOLEIC ACID агууламж өндөртэй тос хэрэглэн энэ асуудлыг тун хялбар шийддэг юм байна.Үүний эсрэгээр тослог арьстай бол OLEIC acid буюу Омега 9 өөхт хүчлийн агууламж өндөртэй тосноос зайлсхийгээрэй. Таны арьсанд энэ хүчил илүүдсэн байгаа.

1. Evening Primrose Oil

Линолеик хүчлийн агууламж 72.6 хувьтай. Тослог, юм л бол батга шаваад байдаг арьсанд маш тохиромжтой. Арьсаа сайтар цэвэрлээд нимгэн түрхээд унтана.

2. GRAPE SEED OIL - Усан үзмийн үрийн тос

Антиоксидантуудаар баялаг, чийгшүүлж тэжээл өгөхөөс гадна хөгшрөлтөөс сэргийлээд зогсохгүй аль хэдийнэ гарсан үрчлээсийг ч эмчилдэг байна. Монголд меркури дотор зарж байх шиг байсан шүү. Заавал 100 хувь цэврийг нь олж аваарай. Линолеик хүчил 70.6 хувийн агуулдаг байна.

3. Pumpkin Seed Oil - Хулууны үрийн тос

Линолеин хүчлийн агууламж 57.2 хувьтай байдаг байна. Гормоноос үүссэн батгашилтанд тун сайн юм байна. Нүүрэндээ нимгэн түрхэхээс гадна, давсаг, бөөрний хэсгээр иллэг хийж өгч болно.



Та RainbowGl PAGE-р зочлон LIKE дараарай (: :P

Sunday, March 9, 2014

Арьсанд маш муу топ 5 зуршил

Биднийг байнга давтан хийж байдаг үйлдлүүд буюу зуршил тодорхойлдог. Арьс ч мөн ялгаагүй, бидний давтан хийдэг зүйлсийн үр дүн юм.

1. Давс, Сахар, Алкохол
Алкохол-ы төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед маш муу гэдгийг хэн бүхэн мэднэ. Арьсанд яг яаж нөлөөлдөг вэ? - гэхээр арьсны гүний чийгшил хадгалах үүрэгтэй эсүүдийг устгадаг. Тэд нөхөн төлжих гэж долоогоос илүү хоног шаардлагатай байдаг байна. Alcohol агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээс ч мөн адил татгалзаарай. Сүүлийн үед эмч нар шархыг хүртэл алкохолоор цэвэрлэхийг буруушааж эхлэж байна.

Давс болон сахар хэт их хэрэглэвэл /бид өдөрт 50 грам давс сахар л шаарддаг, цайны халбагын тал/ мөн арьсны арай гэж ялгаруулан хуримтлуулах гэж буй коллаген-г задалдаг ба байгалийн нөхөн сэргээх чадварыг үгүй хийж байдаг.

2. Хэтэрхий их цэвэрлэх.
Тослог ч бай хуурай ч бай хамгийн муу юм бол хэтэрхий их цэвэрлэх. Нүүрээ шал зүлэгж байгаа юм шиг элдэв янзын зүйлсээр хайр найргүй угааж ёстой болохгүй. Арьсны балансыг алдагдуулан улам их гай авчирна. Хэтэрхий их юм гараад байсан ч зөөлөн гуужуулаад, гүн цэвэрлэх маск хэрэглэж байгаарай. Нүүрээ угаасны дараах таталдсан мэдрэмж маш маш маш муу!

3. Батгыг буруу шахах, хэт их оролдох
Миний хамгийн их гаргадаг алдаа. Үнэхээр болохгүй байсан ч аль болох шахахгүйгээр салицилын хүчлийн найрлагатай угаагчаар зөөлөн угаагаад яг батга дээрээ benzoyl peroxide-н найрлагатай ON SPOT TREATMENT, эсвэл шавран гүн цэвэрлэгч маск тавиад хонуулаарай. Хэтэрхий их арчиж хатаахаар их муухай сорви үлддэг ба үсэрхийлдэг юм байна шүү. Мөн үс, гараа нүүрнээсээ хол байлган утсаа байнга цэвэрлэж, дэрний уутаа сольж байгаарай.

4. ТАМХИ

Бид хүссэн хүсээгүй хөгширнө, үхнэ. Тамхи архинаас тав дахин илүү арьсыг хөгшрүүлдэг. Зүгээр л гарчих хэрэгтэй. Татдаг, гарч чадахгүй байвал нэн тэргүүнд тамхи татдаг найзуудтайгаа бага уулз. Мөн 4 хоногт нэг удаа татах маягаар багасгаарай. Нэг тамхины хор хүний биенээс 4 хоногийн дараа гардаг. Татахаасаа өмнө 2 аяга ус уугаарай.

5. Нарны тос.

Энэ талаар маш дэлгэрэнгүй нийтлэлийг эндээс уншаарай: http://rainbowgl.blogspot.com/2014/02/blog-post_5.html