Уг брэндээс хэрэглэж үзсэн хэдэн бүтээгдэхүүнүүдийн товч шүүмжүүдийг хүргэе.
1. Арьс арчилгаа
Мэдээж энэ брэндийн хамгийн алдартай, cult favorite (маш олон хүмүүсийн хамгийн дуртай бүтээгдэхүүн болж, борлуулалтын рекорд тогтоосон бүтээгдэхүүнийг cult fav буюу "тахин шүтэгдсэн" фаворит гэж нэрлэдэг) болж чадсан бүтээгдэхүүн бол Pure Argan Oil буюу 100 хувь цэвэр арган тос юм. Ямар арьсанд гайхалтай чийгшүүлээд зогсохгүй маш сайн тэжээл өгдөг энэхүү тос нь тун ховор бөгөөд арьс, үсэнд тустай. Энэ болон бусад цэвэр тоснуудын талаар уншихыг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй нийтлэлийг уншаарай. :) Над шиг хэзээ ч бүтэн нойртой хонодоггүй, хуурай арьстай хүнд жинхэнэ авралын бороо болсон. Одоо хэрэглэхгүй нэг ч хонож чаддаггүй, яг л донтсон хүн шиг.
Уг тосны найрлагатай Argan Daily Moisturizer SPF 47 мөн их таалагддаг (Дээрх зурганд буй хамгийн зүүн талын бүтээгдэхүүн). Нарны хэт ягаан туяануудаас сайн хамгаалахын хэрээр сайн ч чийгшүүлнэ.
Харин яагаад ч юм бэ Argan Cleansing Oil нэг их онц санагдаагүй. Бусад хямдавтар үнэтэй цэвэрлэгч тоснуудаас илүү тодроогүй (Дээрх зурганы хамгийн баруун талын бүтээгдэхүүн).
2. Make Up
Black Oil сормуусны будаг яах вэ, зүгээр санагдсан. Гэвч орлуулж болшгүй, үнэхээр сайн гэж бодогдоогүй. Багс нь үсэн, том саглагар тул будаг сайн авдаг ч өнгө нь тас хар биш арай бүдэг хар мэт...
Coconut Watercolor Eyeshadow - вуав... кокосын усны найрлагатай энэхүү нүдний усан будгийг сайтар сэгсэрж байж хэрэглэдэг. Маш өвөрмөц, нүдний зовхийг үл ялиг нойтон ч юм шиг маш гоё харагдуулдаг. Праймер түрхэхгүй бол тогтоц маш муу санагдсан, 2 цагийн дараа гэхэд л арилчихна. Гэхдээ праймер-ын дээрээс хэрэглэхэд хагас өдөр тогтоно. Өнгө, бүтэц нь үнэхээр гоё болохоор тогтоц муутай ч дуртайяа хэрэглэдэг.
Argan Illuminzer - шингэн гэрэлтүүлэгч. Ким Кардашиан гэж тэнэг ч юм шиг, ухаантай ч юм шиг "хачин" хүүхэний ганц л юм нь надад таалагддаг юм: Гялалзсан, фрэш нүүр будалт нь. Маш их будаг түрхсэн ч будмал ч юм шиг, үгүй ч юм шиг харагдаад байдаг даа? :)) Тийм гялалзсан, өнгөлөг төрхөнд дуртай бол энэ гэрэлтүүлэгч үнэхээр сайн. Алтлаг өнгөөр гялалзаад, дотроосоо гэрэлтээд байгаа ч юм шиг харагдуулна. Тогтоц даанч сайнгүй... Өглөө түрхээд гарахад өдрийн цайны цагаар дахин сэргээж түрхэхгүй бол...
Зиа нэг иймэрхүү, тэр тиймэрхүү :)