Өвөл болж, хурц нар гарахгүй байна гээд нарны тос түрхэхгүй байж болохгүй шүү. UVB нарны цацраг туяа зузаан үүлсийг ч төвөггүй нэвтэлдэг гэдгийг санаарай. Чухам sun damage буюу нарны туяа хөгшрөлтөнд мөш их нөлөөлдөг. Арьс арчилгаанд нэг их цаг, зав зардаггүй байсан ч нарны тосыг үнэнчээр, тогтмол хэрэглэвэл удаан хугацаанд маш үр өгөөжтэй байх болно. Нарны тос сонгох талаар нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.
Хамгийн сүүлд хэрэглэж дуусгасан нарны тос болох MISSHA-ийн Essence Sun Milk-ийн талаар товч дүгнэхэд дажгүй шүү. Хуурай, тослог, хольмог арьсанд зориулалан хэд хэдэн төрлийнх байдаг нь хамгийн их таалагдсан. Би хуурай арьстай тул ногоон савтайг нь сонгосон бөгөөд үнэхээр чийгшүүлэх үйлчилгээтэй мэт санагдсан шүү. Бүтэц нь шингэвтэр, сүү шиг тул суурь будаг доор праймер маягаар суучихдаг санагдсан. Нэг гэм нь спирт ч юм шиг, их хачин үнэртэй... Гэвч, азаар үнэр нь амархан арилчихдаг. Эмзэг арьсанд тохирохоор санагдсан.
Хаанаас авсан: УИД-ын зүүн талд байдаг MISSHA
Үнэ: 35,800₮
No comments:
Post a Comment