Сарын тэмдгийн үеээр бид ихэвчлэн нэг удаа хэрэглэгдээд хаядаг тампон эсвэл АЦХ ашигладаг шүү дээ. 3 хоног сарын тэмдэг ирдэг дундаж бүсгүй 11 ширхэг нэг удаагийн хэрэглэл ашигладаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр хэрэглэлүүд нь хог, хаягдал болоод задрахдаа маш их уддаг тул хүрээлэн буй орчинд маш их хор хөнөөлтэй байдаг гэнэ. Хогийн цэг, энд тэнд хаягдсан хүүхдийн живх ямар муухай болдог билээ, түүнтэй л адил. Мөн тампоны хэрэглээ Toxic Shock Syndrome буюу биеийг гэнэтийн цочролд хордуулж, үхэлд хүртэл хүргэдэсэн талаар маш олон жишээнүүд бий.
Та menstrual cup гээд нэг гүүглдээд үзээрэй. Анх сонсоход сонин санагдах ч, сайтар судалж үзвэл үнэхээр хэмнэлттэй, эвтэйхэн эд гэдгийг олж мэдэх болно. Би Diva нэрийн уг аягыг хэрэглээд яг хагас жил болж байна (Энэ шив шинэ байхад нь зургийг нь авсан юм шүү :PPP). Маш сайн судалж байж бичье гэж бодоод нэлээн удаан хүлээсэн юм шүү. Размертай тул хэтэрхий томдоно, эсвэл жижигдэнэ байх гэж айх хэрэггүй.
Дээрх зурган дээр үзүүлсэн шиг нугалаад үтрээрүү гулгуулж хийнэ. Анх удаа хийхэд мэдээж бага зэрэг эвгүй санагдана. Оруулаад аяганы амсар өөрөө нээгдэхэдээ үтрээний хананд сорж наалдсан байдалтай байна. Яг ингээд байрлуулсны дараа байгаа үгүй нь огт мэдэгдэхгүй, миний туршлагаар тампоноос хамаагүй эвтэйхэн санагдсан. Харшил өгдөггүй, биеэнд уусдаггүй силикон материалаар хийгдсэн тул элдэв харшил өгдөггүй. Савны амсрыг яг тосож байрладаг болохоор дусна, гоожно гэж айх огт хэрэггүй. Уламжлалт ариун цэврийн хэрэглэлүүдээс хэд дахин илүү найдвартай. Бүх төрлийн биеийн тамир хийж болдог бөгөөд усанд хүртэл сэлэхэд санаа зоволтгүй. Маш их таалагдаж байгаа шүү. Хамгийн гол нь зөв байрлуулж сурах гэж хоёр гурван удаа хөглөнө өө :)). Тэр хэсгийг нь л даваад гарчихад алзахгүй. Мөн аяганы ханан дээр миллиграмм хэмжилтийн зураастай тул таны биеийн юм яг ямархуу хэмжээтэй ирдэг талаар маш сайн ойлголттой болдог юм билээ. Уламжлалт АЦХ хэрэглэж байхад маш их цус алдаад байгаа ч юм шиг, "тэрүүгээр л нэг" тарчихсан байдаг шүү дээ. Гэтэл яг үнэн хэрэгтээ 28-аас 30хан мл шингэн алддаг байгаа юм.
Өглөө нь хийгээд орой хүртэл явж, явж ирэхэд яагаа ч үгүй, ёроолоор нь жоохон юм байдаг. Аяга сорж тогтдог тул хүчил төрөгч нэвтрүүлэхгүй, ингэснээр сарын тэмдгийн эвгүй үнэрийг исэлдүүлэн гадагшлуулахгүй. Ер нь бид өөрийн биеийн юм гэхээр л нэг л цэрвэж, муухай санагддаг шүү дээ. Гэтэл энэ чинь эмэгтэй хүн болгонд байх учиртай, байгалиас үр хүүхэдтэй болж, түүнийгээ бойжуулж, төрүүлээрэй хэмээн заясан гайхалтай процесс. Та бүхэн сонирхож үзээд, санал сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн энэ бүтээгдэхүүнийг E-Shop-оос захиалан авч болно шүү. :)

No comments:
Post a Comment