333 Төсөл буюу 3 сарын турш зөвхөн 33 ширхэг хувцас сонгон, түүнийгээ л өмсөх цомхон шүүгээний сорил сүүлийн үед блогуудаар их явах боллоо. Төслийн гол зорилго нь хэтэрхий их хувцас, хунар, эд хэрэглэл цуглуулсан ч хооронд нь оновчтой тохируулан өмсөж чаддаггүй, дэмий л шинэ хувцас аваад байдаг ч яг өмсөх гэхээр өмсөх юм олддоггүй, шүүгээ дүүрэн хувцастай ч, яг хаана, юу байгаагаа сайн мэддэггүй хүмүүсийг минималист, цомхон амьдралд хөтлөх юм. 33 хувцас сонгон авахадаа өөр хоорондоо маш сайн зохицдог зүйлсийг сонгох бөгөөд ингэснээр та өглөө юуг ч, юутай ч хамаагүй өмсөөд гарахад дэгжин харагдна. Хувцаслалт, шүүгээ таны өөрийн стиль, ижимийг зохион байгуулалтанд оруулснаар та илүү сайн худалдан авагч болно, учир нь танд юу зохидог, юу таардаггүй вэ гэдгийг их сайн мэдэхээс гадна, таны шүүгээнд яг юу хэрэгтэй байгааг их сайн мэдэрдэг болдог гэнэ.
333 Төслийн уриа бол BUY LESS, CHOOSE BETTER буюу илүү сайн сонголт хийж, бага худалдан ав гэсэн нь чанартай, хаана ч өмсөхөд тохиромжтой, классик загваруудыг тухайн цаг үеийн тренд болж буй, моданаас хурдан гарах, өдөр тутам өмсөхөд зохимжгүй, хямд, чанаргүй зүйлсээс илүүд үзэх гэсэн агуулгатай юм байна.
Цөөн тооны чанартай хувцсыг сонгоно, 33хан ширхэг гэхээр таны санаанд багтахгүй байж мэдэх юм. Гэвч, анзаараад байхад бид өдөр тутамд, байнга л өмсөөд байдаг хэдхэн "дуртай" хувцаснуудтай байдаг шүү дээ. Мөн 333 төслөөр дамжуулж, хог, хаягдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих боломжтой.
Зиа тэгэхээр хэрхэн энэ төсөлд оролцох вэ гэж үү?
Сайтар бодож байгаад ирэх 3 сарын турш өмсөх, 33 ширхэг хувцнуудыг сонгоно. Үүнд гадуур хувцас, гутал, юбка, өмд, цамц зэрэг бүх төрлийн хувцаснууд орох бол дотуур хувцас, цүнх, ороолт зэрэг аксессуарууд орохгүй.
Танд энэ төсөл ямар санагдаж байна вэ? Сэтгэгдлээ хуваалцаарай :)
No comments:
Post a Comment