Wednesday, February 25, 2015

Bourjois - Colour Edition 24H - Тосон тень


Хаанаас авсан: УИД-н Бишрэлт косметикс

Үнэ: 22,500₮

Тосон тень хэрэглэх тун дуртай болсон. Энэ өвөл, намар ийм улаан хүрэн dark berry буюу бараан жимсгэний өнгө "мода"-нд орсон. Ер нь хүйтэн улиралд тод, бараан өнгөнүүд, дулаан улиралд ягаан, peach өнгөнүүд зонхилдог.


Байнга ном, компьютер ширтэж "улаан" нүдтэй явдаг над шиг хүн нүдэндээ ийм улаан суурьтай өнгөтэй маш болгоомжтой харьцахгүй бол нүдний судас өргөссөн улаалтуудыг хэт тодруулах аюултай. Тиймээс би үүнийг давхраагаа үл ялиг давуулаад түрхчихээд дээрээс нь бор өнгийн нунтаг тень-ээр хөнгөхөн хүрээлж өгдөг. Праймер хэрэглэвэл тогтоц өнгө маш сайн, яг л энэ саванд байгаа шигээ гүн гардаг ч хэрэглэхгүй бол харьцангуй бүдэг. Содон өнгө байгаа биз?

Үүнээс гадна өөр хэд хэдэн өнгө байдаг юм байна лээ... Алтан шарыг нь нэмж авдаг ч юм уу гэж бодоод л..

No comments:

Post a Comment