Tuesday, February 24, 2015
Neutrogena - Rapid Wrinkle Repair Serum & Eye Cream
Neutrogena-н сүүлийн 2 жил дараалан хамгийн их борлуулагдсан ''line'' буюу цуврал болох үрчлээний эсрэг Ретиноид СА агуулсан ''Rapid Wrinkle Repair''-ы серум болон зовхины тос нарын тухай энэ удаа бичиж байна.
Retinol нь А витамины төрлийн нэгдэл бөгөөд үрчлээс, нүхжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй найрлага хэмээн арьсны эмч нарын ихэнх хүлээн зөвшөөрдөг юм байна. Маш хүчтэй тул ихэнх судлаачид 35-аас дээш насны бүсгүйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг боловч, хэт хүндэрсэн батгажилт, удсан сорви зэргийг эмчлэхэд мөн хэрэглэдэг байна.
Би дөнгөж 23 настай ч ретинол-ыг нүхжилт, хэдэн "зөрүүд" үрчлээсүүд дээр туршиж үзэхийг хүсээд дээрх хоёр бүтээгдэхүүнийг дуустал нь хэрэглэлээ. (11, 12, 1 сард - оройтож бичиж байгаад уучлаарай)
Зовхины тос - Яахав дээ л... "хүчтэй" найрлагатай тул харшил өгөх вий гэж болгоомжилж байсан ч, ашгүй ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Тэглээ гээд эерэг нөлөө ч мөн адил мэдрэгдээгүй.
Серум - WOW. Хүчтэй бүтээгдэхүүн гэдэг утгаар нь маш багаар оройдоо л хэрэглэсэн. Үнэхээр нүхжилтийн эсрэг хэрэглэж үзсэн хамгийн сайн үр дүн гаргасан бүтээгдэхүүн байлаа. Мэдээж өгт арилгаагүй ч, мэдэгдэхүйц чангалсан мэт. Хамгийн гайхалтай нь арсны өнгийг нэгэн жигд болгож, элдэв батганы соривийг маш сайн эмчилсэн нь анзаарагдсан. Арьс цаанаасаа л нэг эрүүл, булбарай мэдрэгдсэн. Гэвч, хэрэглэхээ больсоны дараагаар "нэг юм дутагдаад" байгаа нь илт, арьс нэг л өлбийгөөд ирсэн. 1 сарын эхээр дууссан, завсарлах хэрэгтэй гэж бодоод дахиж захиалахгүй өнөөдрийг хүртэл тэвчиж суулаа.. Аль хэдийнэ өвөл гардаг цагаан жижиг товруунууд, ганц хоёр том улаан батгатай л сууж байна. Нэгэн бодлын аливаа бүтээгдэхүүн, орцоос хамааралтай болно гэдэг тийм ч сайн зүйл биш тул дахиж хэрэглэхэдээ өдөр болгон бус өнжөөд нэг, бүхэл нүүрээрээ бус яг хэрэгтэй гэсэн зорилтот хэсгүүдээр маш багаар хэрэглэдэг юм уу гэж бодоод сууж байна даа.
Ойрд юм бичээгүй, юу гэж бичихээ мэдэхгүй мангартаж өглөө дөө :))
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment