УИД-ын 1 дүгээр давхарт байрладаг, орос гоо сайхны бүтээгдэхүүнүүд зараад байдаг "Калинка" гээд хэдэн лангуунууд байдаг даа? Тэднийхийг хальтхан сонирхож үзлээ. Ер нь бол тун боломжийн үнээр хөөрхөн юм авчихаж байгаа юм шиг санагдсан шүү :)
Үнэ: 12,800₮
Үсний тэжээлийн маск. 20 минутын турш нэлэнхүйд нь үсэндээ түрхээд, алчуураар ороож хэрэглэнэ. Сайн ч биш, муу ч биш - яахав дээ л сэтгэгдэл төрүүлсэн. Богиновтор, эрүүл үстэй бол илүү тохиромжтой байх гэж бодогдлоо.
Үнэ: 12,800₮
Биеийн гуужуулагч. Хамгийн их таалагдсан бүтээгдэхүүн. Биеийг маш гоё гуужуулж, өнгө оруулдаг. Ой модны үнэртэй, хэрэглэхэд ч тун амархан санагдсан шүү. Өвөл хэт хуурайшиж, дотуур өмдөнд дарадгаж, цонхийсон арьсыг гуужуулахад "сап, сап" гээд л гялалзаад явчихна даа.
Үнэ: тус бүр нь 6,800₮
Саунд суухадаа хэрэглэдэг нүүрний гүн цэвэрлэгч маск болон биеийн тэжээлийн маск. Биеийн тамир хийчихээд хааяа нэг саунд ороходоо хэрэглэхэд яахав аятайхан... Нүүрний маск нь ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байгаа мэт санагдсан. Биеийнх нь харин хүзүү, цээж, хөх гэх зэрэг хэсгүүдэд түрхэхэд зөөлрөөд, булбарай болоод нэг л гоё.
Үнэ: санадаггүй ээ... найман мянга хавьцаа байсан байх шүү
"Противовоспалительный" буюу биеийн хөндүүр арилгах үйлчилгээтэй ванны хөөс. Яах вэ дээ... Ямар ч гэмээр юм бэ дээ.... Бас л сайн ч биш, муу ч биш - яахав дээ л.
No comments:
Post a Comment