Monday, June 2, 2014

Зун ба гоо сайхан (:

Зун ашгүй нэг юм удаан хүлээлгэсний эцэст ирлээ, улирал солигдохын хэрээр арьс арчилгаа, нүүр будгийн зуршлуудыг солихыг хичээгээрэй.

1. Улиг болсон ч зун бид илүү их шингэн алддаг тул байнга ус ууж, шингэнээ нөхөх шаардлагатай. Гаднаас нь хичнээн их тос түрхсэн ч дотроос нь чийгшил өгөх маш чухал байх тийм үү.

2. Нар, Нар, Нар :D Нарнаас яах ёстой билээ? Блогоор байнга зочилдог охид нарнаас хэрхэн, яагаад хамгаалах ёстойг маш сайн мэдэж байгаа байх тийм үү? (:

Нарны тостой холбоотой нийтлэлүүд:

Нарны тосны тухай - наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд заавал хэрэглээрэй!

Нарны тос сонгоход анхаарах маш чухал 5 зөвлөмж - US #EWG Sunscreen campaign

3. Гуужуулах - зуны халуунд бидний хөлс их ялгарахын хэрээр нүхжих боломж өндөрсөж, хар батга шавах гээд байдаг тул тослог арьстай бол долоо хоногт 3 удаа, энгийн хуурайвтар бол 2 удаа тусгайлан гуужуулж занших хэрэгтэй.

4. Нүүр дээр сэвх, нөсөө, толбо үүсэхээс сэргийлэх - Нүүр дээр буй ямар ч сорви, толбо зуны наранд тодордог. Долоо хоногт нэг удаа өөртөө хамгийн сайн таардаг цайруулах "brightening" маск тавьж сорвийг арилахааргүй тод болохоос сэргийлээрэй. Ер нь их сорвитой нүүрэнд дан ганц нарны тос хангалтгүй, заавал нарны малгайтай яваарай. Мөн С витаминаар баялаг хүнс хэрэглэж, хүнсний нэмэлтээр уугаад үзээрэй. С витамин нэмэлтээр хэрэглэдэг хүмүүс наранд бага түлэгддэг гэсэн Discovery-н судалгааг саяхан олж үзлээ.

5. Нарны шил зүүх - нарны цацраг идэвхитэй туяаг 100 хувь шүүдэг нарны шилэнд хөрөнгө оруулалт хийгээрэй. Ялангуяа линз зүүдэг бол хурц нартай үед заавал хамгаалж занших хэрэгтэй. Нарны өөдөөс ярвайсаар их муухай үрчийдэг шүү.

6. Арьс арчилгааны бүтгээгдэхүүнүүдийг усан суурьтайгаар солих  - Зун бидний арьс хүйтний улирлаас 2 дахин их себум буюу арьсны халим идэвхиждэг тул тосон суурьтай, "хүндэвтэр" тоснуудаас татгалзаарай.

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

2 comments:

  1. hi, mash sn chiigshuuldeg usan suuritai butegdehuun sanal bolgooch?
    mun zunii ulirald arisaa archlah talaar video hwel ymr we? bas narnii tosiig ymr hemjeetei herhen heregleh talaar? tal halbaga geheer neg l sanaand buuhgui yuma

    ReplyDelete
  2. er ni yamar aris archilgaanii buteegdehuun sain be zowlooch holimog aristai

    ReplyDelete