Wednesday, June 11, 2014

Шилдэг нүүр будалтын зөвөлгөөнүүд #makeup #hacks

Та бүхэн мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж болох нүүр будалтыг хялбарчлах, шинэчлэх хэдэн зөвөлгөөнүүдийг интернетээс болон өөрийн туршлагаас харж байгаад үр дүнтэй эсэхийг нь харгалзан үзэж жагсаалт гаргалаа (:

1. Сормуус  дэрвийлгэгчийг 3 секунд үсний сэнсэнд барьж халаах
Ингэх нь дэрвийлгэгчийг бүлээсгэж өгөх ба сормуусыг маш удаан хугацаанд дэрвэгэр байлгадаг. Хэтэрхий эгц, доошоо, шулуун сормуустай хүмүүст их тус болно доо. Хэт удаан барьвал нүдийг түлэх аюултай шүү!

2. Уруулыг тод өнгөөр будахад Х эхэлж тавих
Дээд уруул хэт нимгэн бол, эсвэл тод, өвөрмөц өнгөөр будах гэж байхад уруулын голын "cupid's bow" дээр Х үсэг хүрээлэгчээр тодруулан зурж өгөх юм бол уруул хамаагүй тод, "зөв" хэлбэртэй харагддаг.

3. Халбагаар "cat eye" зурах
Муурын нүдийг тэгшхэн зурна гэдэг амаргүй ч цайны халбагын тусламжтайгаар маш цэвэрхэн, амархан хийж болдог.

4. Тод уруулын будгийн тогтоцыг удаашруулахын тулд өнгөгүй нунтаг пудра түрхэх
Уруулын будгийн тогтоцыг сайжруулмаар байвал будсаны дараа салфеткаар хөнгөхөн дарж байгаад өнгөгүй нунтаг энгэсэгээр хөнгөхөн давхарлан будаад үзээрэй. Тогтоц сайжрахаас гадна матт буюу бүрсгэр бүтэцтэй болдог.

5. Цайны халбага ашиглан сормуусаа будах
Цайны халбаганы оронд нэрийн хуудас, хатуувтар цаасны өөдөс ч ашиглаж болно. Ингэснээр сормуусыг угаас нь үзүүр хүртэл жигд, хамгийн гол нь давхраанд хүрэхгүйгээр цэвэхрэн будаж болдог.

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment