Wednesday, February 19, 2014

Үдшийн цагаар нүүрээ хэрхэн цэвэрлэх вэ?

Өмнө нь хийсэн бичлэгээ сайжруулан дахин хийлээ. Та орой нүүрээ хэр сайн цэвэрлэдэг вэ? Нүүрээ сайтар цэвэрлээгүй бол дээрээс нь ямар ч ид шидтэй бүтээгдэхүүн нэмж түрхээд төдийлөн үр дүнгүй байдаг. Учир нь таны арьс шөнө нөхөн төлжиж, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс нэмэлт тэжээл авахын оронд үхэжсэн арьс, будагны үлдэгдэлтэй тэмцсээр амарж ч амжихгүй шүү.

Нүүрээ их буддаг хэрнээ сайн цэвэрлэдэггүй бүсгүйчүүдийн арьс 30 гарахад л аймшигтай хөгширсөн, толбо нөсөө, мэнгэнд баригдсан байдаг.

За би үнэхээр видео хийх авъяасгүй юм байна аа. Надад туслаад өгөх буяантай охин байвал хэлээрэй :p
RainbowGl - Нүүрээ цэвэрлэх нь /take2/



Та RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай (:

Tint гэж юу вэ ба хэрхэн хэрэглэх вэ?

Tint гэж өнгө оруулагч гэсэн утгатай үг ба тинт гээд гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэрэнд ороод ирэхээр үл ялиг өнгө оруулагч гэж ойлгоорой. Маш олон төрлийн тинттэй бүтээгдэхүүнүүд байдгийн зах зухаас нь дурьдая.

1. LIP TINT - бидний хамгийн сайн мэдэх уруулын өнгө оруулагч. Тэд уруулын будгийг бодвол хэрэглэхэд тун хялбар байдгаарай онцлогтой. Над шиг тод уруулын будаг хэрэглэж сураагүй ч уруулаа улаан, улбар шар гээд өөр өнгөөр будмаар байгаа хүмүүст таалагдана. Уруулаа сайтар чийгшүүлээд хөнгөхөн түрхэхэд хангалттай. УБ-т буй гоо сайхны дэлгүүр бүрээс уруулын тинт хялбархан олдоно.

MISSHA - Aqua Gel Tint 16000₮
гэх мэт.

2. CHEEK TINT - хацарны тинт

Хацар өнгөлөгч шиг хэрэглэнэ. Хацар өнгөлөгчөөс ялгагдах юм бараг байхгүй дээ. Арай шингэн л байх. Мөн УБ-т олон харагддаг.

CATRICE cheek tint


The Body Shop - cheek tint

3. TINTED MOISTURIZER - тинттэй чийгшүүлэх тос

Миний хувьд тинт-үүдээс хамгийн хэрэгтэй нь ч УБ-д нэг их харагддаггүй. Чийгшүүлэх тос ч арьсны өнгийг үлү ялиг засаж өгдөг. Ойрхон гарах, хөдөө хээр, гэр зуур гээд "нэг их будаг хэрэглэмээргүй ч яаж бас баллуурдсан нүүртэйгээ байх вэ" -гэдэд өдрүүдэд тун тохиромжтой.

The Body Shop - Vitamin E Tinted moisturizer

Энийг Amu Ts эгчид хэлж байгаад захих юмсан.
Энэ бас их дажгүй, УБ-д харж байсангүй. Зардаг бол хаана гэдгийг нь хэлээрэй.

Мөн энэ их дажгүй ч хэтэрхий үнэтэй санагдсан, үнийг нь мартчихаж ээ :P

Та RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай (:

Monday, February 17, 2014

REVLON Photoready - Cream Blush


Хаанаас авсан: УИД 1 давхар, Бишрэлт косметикс-ийн бүх лангуунуудар худалдаалагддаг

Үнэ: 15400₮

Тосон хацар өнгөлөгч нунтагийг бодвол илүү натурал, зөөлөн харагддаг. Нунтаг бүтээгдэхүүн сонгсон бол маш сайн уусгаж, шингээж өгөхгүй бол захаараа ялгарч харагддаг. Энэ гурван өнгө гурвуулаа уусахаараа маш гоё гардаг, бүх төрлийн  арьсны өнгөнд таарахаар.

Хацараа хэрхэн өнгөлөх талаар энд дарж уншаарай (:

Yves Rocher - Active Sensitive Anti Wrinkle Eye Cream

Хаанаас авсан: Ив Роше

Үнэ: 36000₮

Үрчлээний эсрэг, эмзэг арьсанд зориулагдсан зовхины тос, 28-аас дээш насны эсвэл мэдэгэхүйц үрчлээс тодорсон зовхинд таарна. Мөн гэрэлтүүлэгч пигмент-тэй тул нүд орчмыг арай гэрэлтэй харагдуулдаг давуу талтай. Эмзэг арьсгүй байсан ч хэрэглээд үзээрэй. 7 хоног өглөө оройгүй түрхэхэд миний үрчлээс харагдах хэмжээ нь илт багассан. Би 22-той ч яг баруун зовхины доор төрөлхийн гэмээр сонин зураас байдаг юм.


Миний косметичка-д юу байна вэ?

Шинэ долоо хоног эхэлж буй тул бүгд ажилтай, яаруу, завгүй байгаа байх. Мэдрэлийн эд эсүүддээ гамтай байхгүй бол нөхөн төлждөггүй гэсэн шүү ((:

Өчигдөр миний хувьд их ачаалалтай өдөр байлаа, өнөөдөр ажлаа аль болох тайвнаар хийхийн тулд нэгэн зугаатай юм бодож оллоо л доо :D

Миний цүнхэндээ байнга авч явдаг косметичканд юу юу байгааг зургийн хамт оруулъя, RainbowGl-ийн уншигч та ч мөн яг одоо зургийг нь аваад оруулаарай! Хүний цүнх ухах тун сонирхолтой ба зугаатай байдаг шүү дээ. 

my make-up bag - хөөрхий их удаж байгаа косметичка, Bravo Mart-с 8000₮ авж байсан 




За, нэг иймэрхүү байдалтай байгаа юм байна, өнөөдөр ((:

Таных?

RainbowGl Фейсбүүк группт энд дарж нэгдээрэй (:

BODY SHOP - COCONUT BODY MILK & COCONUT SOAP


Хаанаас авсан: хувь хүн зарж байсан, Фейсбүүк нь Amu Ts

Үнэ: тос нь 33000₮, саван нь 12000₮

Над шиг наргил модны самрын үнэрт дуртай хүнд маш их таалагдана. Тос нь цацагч хошуутай тул түрхэхэд маш эвтэйхэн. Савантай нь хамт хэрэглэвэл үнэр нь удаан хадгалгддан. Шүршүүрийн гель ч гэж бий. (:
Body Shop Улаанбаатарт орж ирвэл ямар гоё вэ тээ.

Sunday, February 16, 2014

The Face Shop - Mango Butter Cleansing Cream & Eye Make Up Remover



Хаанаас авсан: The Face Shop

Үнэ: Нүдний будаг арилгагч 10000₮
        Цэвэрлэгч тос               15000₮

Ойрд маш их таалагдаад байгаа. Аль аль нь их зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Усны хамгаалалттайгаас бусад будгийг сайн арилгадаг ба элдэв харшил өгөөгүй. Мангоны үнэрэнд дуртай хүмүүст их таалагдах байх. Хэрэглэхээр хавар болсон ч юм шиг санагдаад байдаг юм. (: