Friday, August 15, 2014

FIRST AID BEAUTY - INTRO

Сүүлийн үед маш их дуртай болж байгаа АНУ-н арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд болох FAB (First Aid Beauty) -н талаар товчхон танилцуулъя (:


Арьс арчилгаа дээр л голлох анхаарлаа хандуулдаг ба сав, баглаа боодол нь эмийн санг санагдууламмаш энгийн, нямбай хийцтэй. Эдийн засгийн зөвлөх мэргэжилтэй Lilli Gordon гэж эмэгтэй (Fresh тансаг зэрэглэлийн арьс арчилгааны брэндийн Санхүү хариуцсан захирал байсан) 2009 онд гоо сайхны салбарт ажилласан 15 жилийн туршлага дээрээ үндэслэн FAB-г байгуулсан байдаг. Тэрээр өөрөө эмзэг талдаа арьстай ба түүний арьсанд яг цав таарах бүтээгдэхүүн ердөөсөө олдоггүй байж л дээ. Бидний эмзэг арьстангууд чинь ахиад харшлуулчих вий гээд л бүтээгдэхүүний найрлагыг өөрийн эрхгүй судалж эхэлдэг. Lilli ч бүтээгдэхүүний найрлага судлах хоббитой болсон ба Нью-Йорк хотын хамгийн эрэлттэй арьсны эмч гэгддэг Robert Buka-г татан оролцуулан өөрийн арьс арчилгааны брэндийг эхлэлийг тавьсан байна. Уг компани маш богин хугацаанд асар их амжилтанд хүрсэн "нууц" нь ердөө л бүтээгдэхүүний найрлага дээр тулж ажилладагт оршдог. Үнэхээр ч бүтээгдэхүүнүүд нь хийнэ гэснээ хийдэг санагдсан шүү. (:

Lilli Gordon


FAB-н хамгийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүд:


Multi-purpose буюу нүүр, хүзүү, хөх, бие, гар, хөл гээд хүссэн газартаа түрхэж болох чийгшүүлэгч, нөхөн төлжүүлэгч тос. Хөнгөн хэлбрийн экзем, псориаз зэрэгт хүртэл тун сайн. нэг их сэтгэл сэргээсэн гааны сэнгэнэсэн үнэртэй, өтгөн бүтэцтэй хэрнээ маш хурдан шингэдэг. Надад болон үүнийг хэрэглэж үзсэн сая, сая бүсгүйчүүдэд тун их таалагддаг болоод л шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг нь тэргүүлдэг байх.


FAB FAVESTO GO - цэвэрлэгч, radiance pad буюу цайруулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй хөвөнгүүд болон Ultra Repair Cream. Энэ гурвыг яг энэ дарааллаар нь хэрэглэвэл их сайн үйлчилгээтэй юм гэнэ ээ.

Skin Rescue - Deep Cleanser with Red Clay - улаан шаврын найрлагатай гүн цэвэрлэгч. Энэ бүтээгдэхүүн арьсыг хэт хатааж, эмзэгшүүлэхгүйгээр их гүн цэвэрлэж чадаад байдаг гэнэ. Энийг олж авна гэсэн ойрын хугацааны зорилготой байна. 

EYE DUTY TRIPLE REMEDY - нүдний доорх хөхрөлтийг нэг сар хэрэглэхэд 37 хувиар арилгана гэсэн амлалт өгсөн зовхины тос. Метал үзүүр нь арьсыг хайраад хадалт буулгах зориулалттай. Найрлагыг нь харахад цайруулах хүчтэй бодисгүй хэрнээ эмчилгээ нэгдлүүд их орчон нь маш их таалагдсан. Нүдний хөхрөлтийг бууруулах ихэнх тоснууд цайруулах маш хүчтэй нэгдлүүдтэй байдаг ба тэд нар нь яваандаа зовхины нимгэн арьсыг их гэмтээдэг. Үүнийг ч бас авна даа л гэчихсэн байж байна, зовхины тос түрхээгүй хоёр сар болох нь ээ, хямрал аа гэж. 

Эдгээр болон маш олон бүтээгдэхүүнүүд нь өөрийн гэсэн фэнүүдтэй болчихсон их хөөрхөн брэнд санагдсан шүү.

Танд энэхүү нйтлэл таалагдсан бол ЭНД ДАРЖ манай Фейсбүүк пэйжээр зочлон шинэ мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийг шүүмжийг цаг алдалгүй аваарай (:

Thursday, August 14, 2014

Thayers - Alcohol Free Toner with Rose Water and Aloe Vera

Аливаа спиртын хольцгүй байгалийн гаралтай, сарнайн ханд болон алоэ-тэй тоник.

Хэмжээ: 335 мл

Хуурай, хуурай хольмог, эмзэгших гээд байдаг арьсанд маш сайн. Шүршигч нь үнэхээр амар санагдсан, нүүрээ цэвэрлэчихээд л хэд хэд шүршээд л болоо. Сарнайн ханд нь тайвшруулагч, өрөвсөл намдаах чадалтайгаас гадна антиоксидантуудаар тун баялаг байдаг байна. Миний хуурай юм байж, энд тэнд нь юм гараад байдаг арьсыг их сайн тайвшруулж өгсөн. Сарнайн хандыг "найрка" хийж байгаа юм шиг ууршуулах аргаар гаргаж авдаг тул сарнайн эссенцийн тос, тустай нэгдлүүд нь хадгалагдаж үлддэг байна. 

Та энэ бүтээгдэхүүнийг 28000₮-р манай E-Shop-оос худалдан авах боломжтой шүү (: Зарах гэсэндээ дэмий магтаж байна гэж битгий бодоорой, би өөрт таалагдаагүй зүйлсээ зарах нь битгий л нэг их бичдэг ч үгүй (:


Christian Louboutin - Rouge Louboutin





Алдарт улаан улт өндөр өсгийтүүдийг бүтээсэн Christian Louboutin улаан улыг улаан хумснаа сэдэвлэсэн гэнэ. Тэрээр хумснаас "зээлсэн" зүйлийг эргүүлэн өгч байна хэмээгээд энэ 50 ам.долларын үнэтэй, цусан улаан хумсны будгийг худалдаанд гаргасан байна. Будгийн савлалт нь дундад зууны үеийн готик уран барилгыг санагдуулам байхаар цэвэр, зузаан шилээр хийсэн гэнэ ээ. Та минь ээ. Гоё юм аа, үнэхээр гоё гартай хүнд л час улаан хумс сайхан зохидог шүү, мань мэт ингээд будаад өндөр өсгийтийг нь донжигнуулаад явж байвал аль циркээс зугтаасан алиалагч вэ л гэж харагдана даа ((:

Танд энэхүү нйтлэл таалагдсан бол ЭНД ДАРЖ манай Фейсбүүк пэйжээр зочлон шинэ мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийг шүүмжийг цаг алдалгүй аваарай (:

Sunday, August 10, 2014

MARC JACOBS - Daisy Dream

Бидний сайн мэдэх дизайнер Marc Jacobs-н Daisy Dream цоо шинэ үнэртэнг хэрэглэж үзмээр байна уу?

Олны таашаалд тун их нийцсэн Daisy үнэртэнгийн дараагийн цуврал болгон Daisy Dream-г дэлхий даяаар энэ сарын эхээр худалдаанд гаргасан байна. Хонин нүдэн цэцгийн чамин үнэрийг хөнгөхөн жимсний өнгүүдээр чимсэн тун "нандин" үнэр. Залуу бүсгүйчүүдэд тун тохиромжтой (:


30 грамм - 118200₮


50 граммтай нь 165500₮



10 грамм - 68500₮
Маш гоё бэлэг болно доо (:


Үнэртэй усыг хэрхэн хаанаа түрхэх талаар энд дарж уншаарай (:

Жич: Захиалгаар 7-10 хоногийн дотор ирнэ (:

NARS - Multiple Stick




NARS нь Shiseido-н гаргаж ирсэн тансаг зэрэглэлийн нүүр будгийн брэнд юм. Одоо АНУ, Европ-д ид дэлгэрч буй. Francois Nars гэх зурагччин, нүүр будагчийн санаачлагаар ерөөд оны дунд үеээс уруулын будгийн цуглуулбраар эхэлж байжээ. Нарс-ын бүтээгдэхүүнүүд Оргазм, Deep Throat, Striptease, Sex Machine гэх мэт сексийн утга агуулгатай нэртэй байдаг. ((:

4800 йен буюу ойролцоогоор 88000₮-р авсан.

Маш гоё улбар өнгөтэй, бага зэрэг гялалздаг хацар өнгөлөгч, нүдний бейс, уруулын будаг зэрэг олон янзаар ашиглаж болдог stick. Өнгөний нэрийг Оргазм гэдэг ба тэдний хамгийн сайн борлуулалттай хацар өнгөлөгчийн тонн юм.

Тогтоц сайтай, ямар ч өнгийн арьсанд их аятайхан зохицдог. :D

Үнэтэй ч, удаан хэрэглэгдэнэ. Өөрийгөө эрхлүүлээд нэг гоё юм авъя гэж бодож байвал сонирхоод үзээрэй (:

Physician's Formula - Youthful Wear Foundatoin

Physician's Formula - АНУ-н байгалийн гаралтай, оорганик арьс арчилгаа, нүүр будаг үйлдвэрлэгч брэнд. Drugstore тансаг зэрэглэлд ордоггүй ч чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүдээр веган, амьтдын эрхийг хамгаалагч, "ногоон" үзэлтэй бүсгүйчүүдийг хангадгаараа алдартай.




E-Shop-оороо дамжуулан танд Physician's Formula брэндийн Youthcode суурь будгийн цуглуулбар бүтээгдэхүүнүүдээс худалдан авах санал болгож байна (:


10 насаар залуу харагдуулахын сацуу хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасган арьсны уян хатан чанарыг сэргээнэ гэж байх юм. Олон хэрэглэгчдэд сайшаагдсан байсан ч хуурай бус тослог, тослог талдаа холимог арьстай бүсгүйчүүдэд хамгийн сайн тохирсон байна.

Physician's Formula - Youthful Wear фаундейшн багсын хамт 42500₮


SPF 15-тай Youthful Wear Өө дарагч, Үнэ: 32000₮

Youthful Wear нунтаг пудра, үнэ: 40000₮

Бүгдийг нь нэг дор хэрэглэх шаардлагагүй. (:

Жич: захиалгаар 7-10 хоногт ирнэ.

Friday, August 8, 2014

Хөдөө эсвэл гадаадруу аялал, зугаалгаар явах гэж байна уу?

Зун дуусахад хэдхэн долоо хоног үлдлээ... :( Амралтын өдрүүдээр аль болох цэвэр агаарт гарахыг хичээцгээе! Өвөл Улаанбаатарт амьдрахын аргагүй болдог шүү дээ.

Зугаалгаар явахад гоо сайхны олон том, том савтай зүйлс авч явахад тохиромжгүй байдаг. Дуртай бүтээгдэхүүнүүдийнхээ travel size буюу аялалын хувилбарыг эсвэл хаа нэгтээгээ цуглараад байдаг tester, sample size-уудыг авч явахад хялбархан (: Надад яагаад ч юм бэ, жижигхэн, хөөрхөн савтай зүйлс харахад урамтай байдаг юм (:

Биеийн шингэн саван, тос, үсний шампунь & ангижируулагч. The Face Shop-с 16000₮ авсан. Шампунь нь дажгүй санагдсан шүү, сакура-ийн үнэрэнд дуртай хүмүүст таалагдах байх.




The Face Shop-н Clean Face арьс арчилгааны сет. Халуунд арьс тослогтоод байхаар нь туршиж үзэхээр шийдсэн. Үнэ 14000₮. Нэг их онц санагдаагүй.

Хааяа ганцаараа үүргэвчээ үүрээд ядаж тэрэлж яваал ганц хоночихоод ирмээр санагдаад байх боллоо. Эмо-рноо гэж лол. ((: