Monday, September 29, 2014
St. Ives - Green tea Scrub
St.Ives-н абрикостой гуужуулагч нэг хэсэг хит болсон шүү дээ, гэвч маш том, "хурц" яс шиг гуужуулагч хэсгүүдтэй тул арьсыг урж гэмтээдэг байсан. Тэгвэл St.Ives-ийн ногоон цай, салицилын хүчилтэй гуужуулагч нь "хөөсөрхөг бүтэцтэй, хамаагүй зөөлөн болсон байна. (:
100 хувь байгалийн гаралтай найрлагуудтай ба парабен, фталат зэрэг химийн нэмэгдлүүдгүйгээрээ боломжийн үнэтэй бүтээгдэхүүний хувьд "онцлог". Арьс улайдаг, юм гардаш эсвэл юм гараагүй ч "бөндгөр" жижиг зүйлс товойж гарч ирээд байдаг хүмүүсд тун тохиромжтой. Арьсны онцлогоос хамааран долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ. The Body Shop - Gentle Aloe Scrub -тай тун төстэй санагдсан. (:
Thursday, September 25, 2014
Perricone MD - Intensive Pore Minimizer
Perricone MD нь АНУ-н маш олон "фен" үйлчлүүлэгчидтэй арьсы эмч Nickolas Perricone бие аан үүсгэн байгуулсан арьс арчилгаа, нүүр будгийн high end буюу тансаг зэрэглэлд ордог брэнд юм.
Түүний нүхжилттэй арьсанд зориулагдсан багцын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол Intensive Pore Minimizer юм. Alpha Lipoic Acid гэх хүчил нь үндсэн орц бөгөөд нүхжилт, арьсыг татаж чангалах үйлчилгээтэй. Нүх гэдэг нь арьсны үсний уутанцар бохирдон томорсон хэрэг шүү дээ, тэгэхээр түүнийг сайтар цэвэрлэж энэ маягийн чангалах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
Энэ бүтээгдэхүүнд дараах орцууд огт ороогүй:
- Parabens
- Sulfates
- Synthetic Fragrances
- Synthetic Dyes
- Phthalates
Хэрэглэгчдээс авсан судалгаагаар:
Хэрэглэсэн даруй:
- 93% арьсны бүтцэд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарсан.
- 90% нүх чангарсан мэт мэдрэмж өгсөн.
- 85% арьс тослогтож, гялалзах багассан.
Хэрэглээд 4 долоо хоногийн дараа:
- 98% арьс хамаагүй "матт" болсон.
- 95% арьс тослог тэнцвэржсэн.
- 95% нүхжилт чангарч багассан.
- 93% өдрийн төгсгөлд ч тослогтож гялалзаагүй.
- 80% арьс илт чангарсан.
Би нэгэн уншигчдаа зөвөлсний дагуу хэрэглээд дажгүй таалагдсан гэнэ (:
Wednesday, September 24, 2014
Гэрийн нөхцөлд өндгийг гоо сайхандаа ашиглах 8 аргууд
Айл бүрийн хөргөгчинд байж байдаг өндгийг арьс, үснийхээ гоо сайханд ашиглах 8 аргуудыг нэгтгэн танилцуулж байна (:
1. Арьс чангалах - өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.
2. Нүдний хавдрыг буулгах - цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.
3. Тослог арьсны маск - овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.
4. Хуурай арьсны маск - өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавьна (:
5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск - өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.
6. Цайруулж, арьсны өнгийг засах маск - өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.
7. Үсний маск - оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсг хугацааны дараа угаана.
8. Үс гялалзуулах маск - лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аваарай (:
Tuesday, September 16, 2014
#DIY Hair Mask - Нөхөн сэргээх үс, хуйхны маск
Хуйх дээр биржгэр зүйлс гарах, арьс нь хэт хуурайшин "хуйларч" унаад байхад үс нь амархан тослогтоод яг ямар зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэхээ мэдэхгүй байхад энэ маскийг гэрийн нөхцөлд, гар доорх бүтээгдэхүүнүүдээр хийгээд үзээрэй (:
3 халбага оливын тос дээр 2 халбага raw honey буюу цэвэр зөгийн бал нэмж сайтар холиод шампуниар угаагдсан нойтон үс, хуйхандаа иллэг хийх мяагаар түрхээд 20 - 30 минутын дараа усаар угааж байгаад үлдэгдлийг нь дахин шампуниар арилгана. Сэлэнгийн эсвэл өөр Монгол зөгийн балуудыг ашиглаж болно шүү дээ. Тэгээд л боллоо (: Нар, салхинд гандсан үсийг маш гоё гялалзуулахаас гадна нөхөн сэргээдэг (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аваарай (:
3 халбага оливын тос дээр 2 халбага raw honey буюу цэвэр зөгийн бал нэмж сайтар холиод шампуниар угаагдсан нойтон үс, хуйхандаа иллэг хийх мяагаар түрхээд 20 - 30 минутын дараа усаар угааж байгаад үлдэгдлийг нь дахин шампуниар арилгана. Сэлэнгийн эсвэл өөр Монгол зөгийн балуудыг ашиглаж болно шүү дээ. Тэгээд л боллоо (: Нар, салхинд гандсан үсийг маш гоё гялалзуулахаас гадна нөхөн сэргээдэг (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аваарай (:
Monday, September 15, 2014
Ice Beauty Tips - Мөсийг гоо сайхандаа ашиглах 3 аргууд
Мөсөөр нүүрээ арч гэсээн зөвөлгөөг хэн нэгнээс сонсож л байсан биз дээ?
Мөсөөр юу юу хийж болох вэ гэхээр:
1. Арьс чангалах
Нүүр бүхлээрээ багтах хэмжээний шилэн эсвэл шаазан савыг сайтар цэвэрлээд цэл хүйтэн ус, мөс, хүсвэл нимбэг зүсэж хийгээд нүүрээ 10 секунд-ээр 3 удаа өглөө, эсвэл орой дүрнэ. Нүхжилт багасгахаас гадна арьсыг чангалж өгдөг байна.
2. Хавдар буулгах
Хамгийн ттүгээмэл зөвөлгөө - Нүд, шанаа орчим гэх мэт хавдсан хэсгүүд дээр хэвэнд хөлдөөсөн мөс салфетканд ороож тавиарай. Бүтээлч байдлаар хандан дотор нь арьсанд сайн, дуртай зүйлсээ хийж хөлдөөгөөрэй. Дашрамд хэлэхэд арьс арчилгаанд хэрэглэх гэж байгаа бол буцалсан, шүүсэн усаар мөс хийгээрэй.
3. Хөндөгдөж, өвчилсөн батгыг тайвшруулах
Батгыг гэрийн нөхцөлд шахах гэж байгаад бохир оруулаад өвчлүүлчихсэн бол мөс тавиад үзээрэй. Хэмжээ нь илт багасахын сацуу улаалт нь буурдаг. Яаралтай чухал арга хэмжээтэй байхад нэг том батга гарчихсан үед их тус болно шүү. Мөс хийхдээ цайны модны тосноос хэдхэн дуслыг дусаавал бактерийн эсрэг супер эмчилгээ болдог.
Tea Tree Oil буюу Цайны модны тосны талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарж Tea Tree Oil нийтлэл уншаарай (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Christian Louboutin - Rouge Nail Polish Series
Алдарт улаан улт өндөр өсгийтийн дизайнер улаан өнгийн хумсны будаг гаргасан талаар өмнө нь бичиж байсан билээ (: Өнөөдөр дан ганц час улаан өнгөөр хязгаарлагдахгүйгээр Nudes буюу биеийн өнгөтэй, боронзон, тод маш олон өнгөтэй баялаг цуглуулга болжээ. Сав баглаа боодол нь ярих юм алга аа, тэр шовх нь гутлынх нь хадаасан өсгий нь юм гэнэ. Нэг хумсны будаг нь 50 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм байна. Нэгийг аваад ширээн дээрээ хөшөө болгоод тавьчихмаар "золиг" вэ?
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Sunday, September 14, 2014
Fall Skin Care
Хүйтний улирал эхлэхээр тослог арьстай хүмүүс ашгүй нэг тайвширч, хуурай аьстангуудын зовлон эхэлдэг дээ ((: Агаарын бохирдол, хэт хүйтэн салхи, халаалт зэрэг арьсыг маш ихээр цочроодог. Намар, өвлийн арьс арчилгаа зун, хаврынхаас өөр байх шаардлагатай байдаг.
Нүүр цэвэрлэгч, гуужуулагчуудыг арай зөөлнөөр солих цаг иржээ. Намар арьсаа нэг их үрэхгүйгээр маск хэлбрийн гуужуулагчууд арай тохиромжтой юм шиг санагддаг юм?
Хүйтэн салхи, хүйтнээс дулаан газарлуу орж гарах дулааны эрс тэс байдал, төв шугамын халаалт зэрэг агаарыг улам хуурайшуулж байдаг тул чийгшүүлэх, хамгаалах үйлчилгээтэй серум, natural oils (байгалийн гаралтай цэвэр тоснууд : коконат, авокадо, олив, арган гэх мэт) зэргүүдийг арьс арчилгаандаа тусган оруулах хэрэгтэй мэт. Мэдээж үсээ бас мартаж болохгүй, халуун тосоор иллэг хийх гэх мэт ямар нэгэн байдлаар анхаарал, халамж тавиад үзээрэй.
Мөн тэжээлийн, чийшүүлэх маскуудыг арай түлхүү хэрэглэж эхлэвэл зүгээр санагддаг. Нөгөө айхтар хортой утаа униарыг бодохоор л дотор муухайрч байна шүү. ;(
Monday, September 8, 2014
Thursday, September 4, 2014
Maybelline - Age Rewind Concealer
Maybelline - Age Rewind Concealer with Goji berry.
Нүдний доогуурх хөхрөлтийг дарагч. Нүүрний бусад хэсгүүдэд ч хэрэглэх боломжтой. Худалдаанд гарч ирсэн цагаасаа хойш л бэстселлэр болсон маш алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг. Гожи хэмээх нохойн хошуурхуу жимсгэний найрлагатай ба давхар эмчилгээний зориулалттай. Тогтоц сайтай. Хэрэглэхэд маш эвтэйхэн. Бусад үнэтэй өө дарагч нартай харьцуулахад хүртэл хамаагүй дээр санагдсан. (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
Wednesday, September 3, 2014
Subscribe to:
Posts (Atom)