Monday, September 15, 2014

Ice Beauty Tips - Мөсийг гоо сайхандаа ашиглах 3 аргууд

Мөсөөр нүүрээ арч гэсээн зөвөлгөөг хэн нэгнээс сонсож л байсан биз дээ?
Мөсөөр юу юу хийж болох вэ гэхээр:

1. Арьс чангалах
Нүүр бүхлээрээ багтах хэмжээний шилэн эсвэл шаазан савыг сайтар цэвэрлээд цэл хүйтэн ус, мөс, хүсвэл нимбэг зүсэж хийгээд нүүрээ 10 секунд-ээр 3 удаа өглөө, эсвэл орой дүрнэ. Нүхжилт багасгахаас гадна арьсыг чангалж өгдөг байна.

2. Хавдар буулгах



Хамгийн ттүгээмэл зөвөлгөө - Нүд, шанаа орчим гэх мэт хавдсан хэсгүүд дээр хэвэнд хөлдөөсөн мөс салфетканд ороож тавиарай. Бүтээлч байдлаар хандан дотор нь арьсанд сайн, дуртай зүйлсээ хийж хөлдөөгөөрэй. Дашрамд хэлэхэд арьс арчилгаанд хэрэглэх гэж байгаа бол буцалсан, шүүсэн усаар мөс хийгээрэй.

3. Хөндөгдөж, өвчилсөн батгыг тайвшруулах
Батгыг гэрийн нөхцөлд шахах гэж байгаад бохир оруулаад өвчлүүлчихсэн бол мөс тавиад үзээрэй. Хэмжээ нь илт багасахын сацуу улаалт нь буурдаг. Яаралтай чухал арга хэмжээтэй байхад нэг том батга гарчихсан үед их тус болно шүү. Мөс хийхдээ цайны модны тосноос хэдхэн дуслыг дусаавал бактерийн эсрэг супер эмчилгээ болдог.

Tea Tree Oil буюу Цайны модны тосны талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарж Tea Tree Oil нийтлэл уншаарай (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

No comments:

Post a Comment