Нүүр цэвэрлэгч, гуужуулагчуудыг арай зөөлнөөр солих цаг иржээ. Намар арьсаа нэг их үрэхгүйгээр маск хэлбрийн гуужуулагчууд арай тохиромжтой юм шиг санагддаг юм?
Хүйтэн салхи, хүйтнээс дулаан газарлуу орж гарах дулааны эрс тэс байдал, төв шугамын халаалт зэрэг агаарыг улам хуурайшуулж байдаг тул чийгшүүлэх, хамгаалах үйлчилгээтэй серум, natural oils (байгалийн гаралтай цэвэр тоснууд : коконат, авокадо, олив, арган гэх мэт) зэргүүдийг арьс арчилгаандаа тусган оруулах хэрэгтэй мэт. Мэдээж үсээ бас мартаж болохгүй, халуун тосоор иллэг хийх гэх мэт ямар нэгэн байдлаар анхаарал, халамж тавиад үзээрэй.
Мөн тэжээлийн, чийшүүлэх маскуудыг арай түлхүү хэрэглэж эхлэвэл зүгээр санагддаг. Нөгөө айхтар хортой утаа униарыг бодохоор л дотор муухайрч байна шүү. ;(
сэвхний тосыг хэдэн сараас эхэлж түрхэх хэрэгтэй вэ? хүйтрэхээр хэрэглэдэг гэдэг. Хүйтрэхээр гэдэг нь дүн өвлийг хэлээд байна уу? эсвэл зун дуусхыг хэлээд байна уу? баярлалаа.
ReplyDelete10 сараас, нар эрт жаргадаг, орой манддаг болоод ирэхээр хэрэглэх хэрэгтэй байх, нарны тос заавал давхарлаж түрхээрэй, яг сэвх, сорвины тос хэрэглэж байхад их амархан үрчийж гэмтдэг шүү (:
Deleteбаярлалаа, хэрэглэх цаг нь болчихсон л юм байна. 10 сараас гэдэг чинь уул шугамандаа билгийн тооллын өвөл эхлэнгүүт түрхэхэд болох юм байна тээ. Нарны тосыг бол харин ч нэг яаж түрхэхийг яруу тодоор үзүүлж байгаа шүү.
ReplyDelete