Friday, March 6, 2015

Josie Maran - Цэвэр арган тосны гайхамшиг

Luxury with conscience буюу "Ухамсартай тансаг" уриатай Josie Maran гоо сайхны брэндийг 2007 онд 36 настай экс загвар өмсөгч Josie Maran үүсгэн байгуулсан бөгөөд 100 хувь байгалийн гаралтай найрлагууд, тэр дундаа Морокко-оос хууль зүйн аргаар импотлосон арган самрын тос ашигладгаараа олонд танигдсан билээ.

Уг брэндээс хэрэглэж үзсэн хэдэн бүтээгдэхүүнүүдийн товч шүүмжүүдийг хүргэе.

1. Арьс арчилгаа



             Мэдээж энэ брэндийн хамгийн алдартай, cult favorite (маш олон хүмүүсийн хамгийн дуртай бүтээгдэхүүн болж, борлуулалтын рекорд тогтоосон бүтээгдэхүүнийг cult fav буюу "тахин шүтэгдсэн" фаворит гэж нэрлэдэг) болж чадсан бүтээгдэхүүн бол Pure Argan Oil буюу 100 хувь цэвэр арган тос юм. Ямар  арьсанд гайхалтай чийгшүүлээд зогсохгүй маш сайн тэжээл өгдөг энэхүү тос нь тун ховор бөгөөд арьс, үсэнд тустай. Энэ болон бусад цэвэр тоснуудын талаар уншихыг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй нийтлэлийг уншаарай. :) Над шиг хэзээ ч бүтэн нойртой хонодоггүй, хуурай арьстай хүнд жинхэнэ авралын бороо болсон. Одоо хэрэглэхгүй нэг ч хонож чаддаггүй, яг л донтсон хүн шиг. 
         Уг тосны найрлагатай Argan Daily Moisturizer SPF 47 мөн их таалагддаг (Дээрх зурганд буй хамгийн зүүн талын бүтээгдэхүүн). Нарны хэт ягаан туяануудаас сайн хамгаалахын хэрээр сайн ч чийгшүүлнэ. 
          Харин яагаад ч юм бэ Argan Cleansing Oil нэг их онц санагдаагүй. Бусад хямдавтар үнэтэй цэвэрлэгч тоснуудаас илүү тодроогүй (Дээрх зурганы хамгийн баруун талын бүтээгдэхүүн).

2. Make Up
 Black Oil сормуусны будаг яах вэ, зүгээр санагдсан. Гэвч орлуулж болшгүй, үнэхээр сайн гэж бодогдоогүй. Багс нь үсэн, том саглагар тул будаг сайн авдаг ч өнгө нь тас хар биш арай бүдэг хар мэт...


Coconut Watercolor Eyeshadow - вуав... кокосын усны найрлагатай энэхүү нүдний усан будгийг сайтар сэгсэрж байж хэрэглэдэг. Маш өвөрмөц, нүдний зовхийг үл ялиг нойтон ч юм шиг маш гоё харагдуулдаг. Праймер түрхэхгүй бол тогтоц маш муу санагдсан, 2 цагийн дараа гэхэд л арилчихна. Гэхдээ праймер-ын дээрээс хэрэглэхэд хагас өдөр тогтоно. Өнгө, бүтэц нь үнэхээр гоё болохоор тогтоц муутай ч дуртайяа хэрэглэдэг.

Argan Illuminzer - шингэн гэрэлтүүлэгч. Ким Кардашиан гэж тэнэг ч юм шиг, ухаантай ч юм  шиг "хачин" хүүхэний ганц л юм нь надад таалагддаг юм: Гялалзсан, фрэш нүүр будалт нь. Маш их будаг түрхсэн ч будмал ч юм шиг, үгүй ч юм шиг харагдаад байдаг даа? :)) Тийм гялалзсан, өнгөлөг төрхөнд дуртай бол энэ гэрэлтүүлэгч үнэхээр сайн. Алтлаг өнгөөр гялалзаад, дотроосоо гэрэлтээд байгаа ч юм шиг харагдуулна. Тогтоц даанч сайнгүй... Өглөө түрхээд гарахад өдрийн цайны цагаар дахин сэргээж түрхэхгүй бол...

Зиа нэг иймэрхүү, тэр тиймэрхүү :)



Monday, March 2, 2015

Beauty Blender - Complexion Magic - Фаундейшн ямар ч өөгүй түрхэх шилдэг арга



Нүүрэндээ крем ч юм уу, ямар нэгэн шингэн суурь будаг түрхэхээр бөөгнөрөөд нэг л шингэцгүй, хэтэрхий будмал ч юм шиг харагддаг даа? Ялангуяа хэт хуурай, сөрдийсөн арьстай бол эсвэл батга, овон товон ихтэй нүүрэнд будаг наалдуулж түрхэнэ гэдэг хүндрэлтэй байдаг.

Багсаар будах мөн сайн ч багс гүйсэн мөрүүд үлдчихээд байдаг шүү дээ. Над шиг эв хавгүй залхуумаа багсаар шингэн суурь будаг түрхэхдээ тун анхааралтай, цаг зав зарцуулж олигтойхон гэрэлд харахгүй бол хөгийн юм гараад явах энүүхэнд.

Тэгвэл хэдхэн жилийн өмнө зөвхөн Hollywood-н оддын make up artist-ууд хэрэглэдэг байсан The Beauty Blender (махчилж орчуулахад - гоо сайхан хутгагч лол) масс худалдаанд гарснаар энгийн мань мэт нь аль болох эвтэйхэн нүүрний будагтай арьстай болох боломжтой болжээ.



Энэ жижигхэн sponge-ийг хүйтэвтэр усаар норгохоор хөөгөөд арай том, бамбагар болчихно. Тэгээд суурь будгандаа дүрж байгаа юм шиг сайтар шингээгээд нүүрэндээ хөнгөхөн дарж түрхэнэ. Огт будаагүй, төрөлхийн ийм сайхан арьстай ч юм шиг харагддаг. Дээрээс нь өө дарагч, гэрэл, сүүдэр гэх мэтийг хэрэглэдэг бол мөн адил хөнгөн дарж түрхэнэ. Аймар будмал харагдаад байдаг хүүхнүүдэд май хөөе, энд нэг ийм юм байдым шүү гээд хэлээд өгчихмөөр санагддаг болтол таалагдсан. Одоо ганц, хоёр запастай болох санаатай...



Origins - Drink Up Intensive Overnight Mask - Бүхэл шөнийн турш чийгшүүлэгч маск


Хаанаас авсан: Origins USA

Үнэ: 25$

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хуурай арьстай байх үнэхээр хэцүү. Өдөр 30-хан минут салхинд алхачихад л хацар хорсоод ирдэг шүү дээ. Энэ маскийг нүүр, хүзүүндээ серум, чийгшүүлэгч тосоо сайтар шингээсний дараагаар ахиухан түрхээд унтна. Өглөө сэрэхэд арьс маш булбарай, чийгшэл, тэжээл сайн авсан нь илт мэдэгддэг. 30 минут тавиад угаах биш шөнөжин үйлчлэх болохоор энгийн маскуудыг бодвол хамаагүй үр дүнтэй байдаг. Абрикосны ч юм шиг чихэрлэг үнэртэй. Бүхэл шөнөжин чийгшүүлэгч маскууд нь сүүлийн үеийн гоо сайхны тренд бүтээгдэхүүн болоод байгаа бөгөөд цаашид ч улам эрэлт хэрэгцээтэй болох байх гэж бодож байна.

Энэхүү бүтээгдэхүүнийг блогийн маань E-Shop-оор дамжуулан захиалах боломжтой шүү :)

Sunday, March 1, 2015

MIZON Haul - Хямдрал

The Face Shop дотор байдаг MIZON ихэнх бүтээгдэхүүнүүддээ 50-70 хувийн хямдрал зарлачихсан байхаар нь хэд хэдэн юм аваад гарлаа.. Одоо тэгэхээс өөр яахав дээ тийм ээ :))


1. King to the Kong - Cleansing Oil - Цэвэрлэгч тос

12,500₮ болчоихсон байсан байх аа.. Ямар ч байсан маш сайн хямдарсан байсан. Будаг сайн арилгадаг санагдсан. Үнэр нь огт таалагдаагүй... Бүтэц нь тос гэхээсээ илүү гель шиг, нялцгай. Нүдний будгаа арилгаж байгаад санаадгүй нүдрүүгээ маш багыг оруулчихсан чинь маш их хорсож, улайлгасан... Яахав дээ л.

2. Correct Essential Activator - Face Mist

Үнэ: 6,000₮

Таалагдсан. Будагны дээр шүршиж хэрэглэдэггүй, нүүрээ цэвэрлэчихээд тоникний өмнө эсвэл орлуулж цацна. Correct Essential Activator гээд CC Cream нь ч мөн адил таалагддаг. Уг CC кремийн талаар уншихыг хүсвэл энд дараарай.

3. King to Kong - Magic Cream Mist
Үнэ: 6,000₮

Ммм, шүршиж хэрэглэдэг тос гэхээр сонирхолтой байгаа биз? Хүзүүний ард, урдаа хэрэглэсэээр одоо бараг дууслаа... :)) Нүүрэнд нэг их тохиромжгүй санагдсан. Хөх, хүзүүнд харин сайхан таарч байна лээ.

Yves Rocher -




Хаанаас авсан: Yves Rocher

Үнэ: 12,900₮

Дулаарахаар арай хөгжилтэй байдлаар нүдээ будмаар санагддаг даа? Өнгө өнгийн cat eye хийх нь энэ хавар, зуны голлох трэндүүдийн нэг болж байгааг хэлэх үү :)) Эдгээр харандаануудын тогтоц нь үнэхээр сайн санагдсан. Дээр нь маш гоё өнгөнүүдийн сонголттой, боломжийн ч үнэтэй. Зун хааяа нэг амралтын өдрүүдээр өвөрмөц будалт хийж болно биз дээ :)) Нэг гэм нь үзэг доторхи харандаа нь маш богинхон бөгөөд хүчтэйхэн шиг хүрчихвэл хугарчихдаг юм байна лээ. Маш болгоомжтой, бага багаар дээшлүүлж гаргахгүй бол.

Thumbs Up!!!

Friday, February 27, 2015

LORAC PRO - Нүдний тений цуглуулбар




2014 онд Хойд Америкт хамгийн их борлогдсон nude нүдний тенийн палетт болох LORAC Pro-г нүдээ будах дуртай, амтай бүхэн тэнгэрт тултал нь магтаад байхаар нь туршиж үзмээр санагдаад болдоггүй нэг сарын эхээр авлаа. Би өдөр тутамд нүдэндээ тень нэг их түрхээд байдаггүй, өглөө хэт их цаг авах төвөгтэй ажил юм шиг санагдаад хальт сормуусаа харлуулсан болоод болчихдог байсан ч энэ палеттыг одоо хэрэглэхгүй байж чадахаа байтлаа "донтчихлоо" :)). Түрхсэн, түрхээгүй нүднүүдийн хооронд дэндүү их ялгаатай байгаа юм шиг санагдаад өглөө заавал cream, taupe, it bronze-г түрхэж байж "хүн" шиг харагдаад байгаа мэт, нэг л өөр болдог. Нүдний тень өдөр тутамдаа хэрэглэж байж л гайгүй будаж сурдаг юм байна гэж бодлоо. Би ер нь иймэрхүү юмандаа эвсэлгүй талдаа ч, будаад байхаар сайжраад ч байгаа юм шиг :)). Будмал харагдуулахгүй, ихэнх өнгөнүүд нь өдөр тутамд зориулагдсан, нейтраль ба бүтэц нь маш гоё зөөлөн хэрнээ тогтоц үнэхээр сайтай. Олны үг ортой гэж, хэрэглэж үзсэн хүн бүр л амаа олохгүй магтаад байсан нь үнэхээр үндэслэлтэй санагдсан шүү. Urban Decay-н Naked палеттууд үүрч унаад байдаг, тэднээс бүтцийн хувьд хамаагүй сайн. Нэг гэм нь савалгаа нь "жул" талдаа. Nars-н савалгаа шиг резинен мэт материал нь маш амархан халтар болдог. Ижио брэндийн праймертай нь хослуулан хэрэглэхэд бүхэл өдөржингөө арилдаггүй юм байна лээ. Улаанбаатар шиг салхитай, хуурай газар будаг ингэж сайн тогтоно гэдэг ховор шүү дээ.

Thursday, February 26, 2015

Beyond - Save Us Lipstick

Хаанаас авсан: УИД-н нэг давхар

Үнэ: 12,500₮

Beyond-н бүтээгдэхүүнүүд нь сайн зарагдаж чадахгүй, ихэнх бүтээгдэхүүнүүд нь 50 хүртэл хувиар хямдарчихсан байсан :))

Энэ уруулын будаг жижигхэн минжний хэлбэртэй Save Us нэртэй юм. Борлуулалтын ашгийн 10 хувь нь минжнүүдийг аврах санд хандивлагддаг юм гэнэ лээ. Хөөрхөн байгаа биз? Гэхдээ үнэн, худлааг нь хэн мэдэх вэ :)) Ер нь бол маш их таалагдсан. Тогтоц тийм сайн биш ч яг өнгөөрөө гардаг, мөн уруул чийгшүүлдэг санагдсан. Анх 23,000  ₮-өөр зарагдаж байсан ч одоо 12,500₮ гэхээр боломжийн болчихсон байгаа биз дээ :)