Monday, August 4, 2014

Melvita - Argan Oil

Melvita нь 1980-аад онд нэгэн франц биологч Bernard Chevilliat үүсгэн байгуулагдсан байгалийн гаралтай, "цэвэр" гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. L'Occitane Мелвитаг 2008 онд худалдан авч охин компаниа болгосон юм. 


100 хувь Арган модны тос

Хэмжээ: 50 мл

Үнэ: 95000₮

Арган модны тосын тухай:

Зөвхөн Морокко-д ургадаг Арган гэх гайхамшигтай мод 150-200 жил насалдаг ба 30-50 насалж байж л самар гаргадаг байна. Уг самарт нь уулын ямаанууд маш дуртай ба шувуу шиг л модруу авирцгаан түүж иддэг ажээ. Ямаанууд самрын ясыг тэр чигээр нь боловсруулдаг ба тэдний өтгөнөөс Арган тосыг гаргаж авдаг байна. Африкийн "шингэн алт" хэмээн нэрлэгддэг уг тос нь байгалийн гаралтай антиоксидантууд, Е витамин, болон өөхт хүчлүүдээр маш баялаг юм.





Хэрэглэх боломжит аргууд:
- Үс, хуйханд тэжээл өгөх
- Нүүр, хүзүүнд шөнийн тос мэт ашиглана. Маш өтгөн тул серум, эссенц зэргийг давхар хэрэглэхгүй байж болно
.- Хэт хуурайшсан арьсыг чийгшүүлэх- Хумсны мах зөөлрүүлэх

- Экзем, псориасис эмчлэх гэх мэт маш олон янзаар ашиглаж болдог байна.
Та энэ тосыг худалдан авахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй (:

Sunday, August 3, 2014

Dry Brushing - Хуурай арьсыг үрэхйн ач холбогдлууд

Арьс хүний хамгийн том талбайт эрхтэн ба хөлсний булчирхайнуудын тусламжтайгаар биеээс өдөрт 450 грамм гаруй хөлс ялгаруулахын сацуу хорт бодисуудыг (токсин) гадагшлуулдаг байна. Энэ үйл явцыг гаднаас нь дасгал хөдөлгөөн хийх, халуун усанд орж арьсны нүх сүвүүдийг сайтар цэвэрлэх болон хуурайгаар нь үрэх гэх мэт аргуудаар дэмжих хэрэгтэй байдаг гэнэ. Мөн арьсыг гурав дахь бөөр хэмээн анагаах ухаанд нэрлэдэг гэнэ. Арьс бие организмаас шим тэжээлийг хамгийн сүүлд хүлээн авагч эрхтэн ба аливаа эрдэс, бодсийн дутагдлыг хамгийн тэргүүнд харуулдаг гэнэ. Ийм л чухал эрхтэн байх нь байна шүү дээ.

Анх сонсож байвал их сонин санагдаж магадгүй ч арьсыг хуурайгаар нь үрэх аргыг эмэгтэйчүүд гоо сайхан, эрүүл мэндэдээ ашиглаад олон зуун жил болж байгаа юм байна. Би энэ аргыг хэрэглээд хоёр сар гаруй болсон ба үнэхээр үр дүн нь нүдэнд харагдаад байх шиг байна шүү!

Арьсыг хуурайгаар үрэхийн ач холбогдлууд:

1. Хаван, хөөлт буулгана. Зуны халуунд эсвэл сарын тэмдэг ирэх үед өөрийн эрхгүй хөөгөөд байдаг даа? Арьсыг хуурайгаар үрснээр биеээс шингэн гадагшлуулах үйл явцыг дэмжиж өгдөг тул хаван, хөөлт буулгадаг.

2. Целлюлит арилгана. Огт ор сураггүй арилгахгүй ч үхэжсэн арьсыг нь үрээд байхаар гөлийгөөд тун өөр болж байна лээ шүү.

3. Биенээс хорт бодисуудыг зайлуулан хэд хэдэн төрлийн хавдраас урьдчилан сэргийлдэг гэж байна.

4. Бодисын солилцоог хэд дахин түргэсгэнэ. Үүнийг харин баттайгаар мэдэрсэн шүү.

5. Арьсыг гуужуулж толийлгоно. Мөн л баталгаатай.

Хэрхэн арьсыг хуурайгаар үрэх вэ?

Тун хялбар! Дурын хөлөөс эхлэн доороос нь дээш нь хатуувтар үстэй сойз эсвэл ширүүн бие үрэгч ашиглан үрэх хэрэгтэй. Цусны эргэлтээ сайжруулж байна гэж бодоод доороос нь дээш зүрхээ чиглүүлэн сайтар арчаад байгаарай. Анх хийхэд багахан өвдөлт мэдрэгдэж болох юм. Надад энэ мэдрэмж үнэхээрийн таашаалтай санагддаг ((:



Саяхныг хүртэл зориулалтын сойз олж чадаагүй тул хатуувтар бие угаагчаар нь үрээд байлаа. Азаар Токиод The Body Shop ортол Dry Brushing brush гээд байж байдаг байгаа (:


Үнэ: ойролцоогоор 30000 ₮

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Saturday, August 2, 2014

MELVITA - Avocado Oil

Melvita нь 1980-аад онд нэгэн франц биологч Bernard Chevilliat үүсгэн байгуулагдсан байгалийн гаралтай, "цэвэр" гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. L'Occitane Мелвитаг 2008 онд худалдан авч охин компаниа болгосон юм. Хэдэн жилийн өмнө гарын тосыг нь хүнээс бэлгэнд авчихаад их таалагдаж бусад бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж үзэх юмсан гэж боддог байлаа. (:


(2 дахь зурган дээрхийг би өөрөө хэрэглэж байгаа)

100 хувь цэвэр авокадо тос

Хэмжээ: 50 мл

Үнэ: 90,000 төгрөг

Авокадо жимс арьсанд маш сайн гэж сонсож л байсан байх тийм үү? Энэ жимс нь уураг, өөхт хүчлүүд болон антиоксидантуудаар маш баялагаас гадна стеролин гэх залуужуулагч, зөөлрүүлэгч бодисын эх үүсвэр юм байна. Үрчлээний эсрэг мөн сайтар чийгшүүлэх, цайруулах үйлчилгээтэй.
Хайрцаг дээрээ зовхины тос болгон хэрэглэж нүдний чамархайн конторыг тодотгодоорой гэсэн байна лээ. Би орой нь шөнийн тос болгон нүүр, хүзүү, хөхний дээд хэсэгт түрхээд өглөө нь зовхины тос болгон хэрэглэж байгаа.


Маш их таалагдаж байгаа, нүдний доогуурх хөхрөлтийг багасгасан юм шиг санагдаад байгаа шүү гээд хэлчихдэг юм бол юмаа зарах наймаачин шиг юм болчихдог юм болов уу? ((:

ARGITAL - GREEN CLAY FOR FACE AND BODY





Нүүр болон биений цэвэр ногоон шавар

Хэмжээ: 250 мл

Үнэ: 75000 төгрөг

Итали улсад үйлдвэрлэгдсэн 100 хувь байгалийн гаралтай наранд хатаагдан агааржуулагдсан ногоон шавар. Өөхт хүчлүүдээр баялаг, чийгшүүлэн, тэжээл өгөх зориулалттай.

Ашиглах аргууд:

1. Нүүр болон хүзүү хөхний үрчлээний эсрэг маск - нэлэнхүйд нь түрхээд тослог арьстай бол 30 минут, холимог арьстай бол 20 минут, хуурай арьстай бол 10 минут байлгаад бүлээн усаар угаана.

2. Арьсны язралттай тэмцэх маск - шаардлагатай хэсгүүдээр түрхээд 20 минутын дараа угаана. Араас нь чангалах үйлчилгээтэй тос түрхвэл сайн.

3. Үсний маск - Нойтон үс дээр түрхээд 5 минутын дараа шампуниар угаана.

4. Капиляр болон варикоз судаснуудын эсрэг - Шаардлагатай хэсгээр түрхээд 20 минутын дараа угааана.

Гэх мэтчилэн аргуудар ашиглах бөгөөд англи, франц, итали хэл дээрх заавартайгаа очно.


Thursday, July 31, 2014

Shu Uemura - S curler

Японы алдартай гоо сайхны брэнд болох Shu Uemura-г сонсоогүй бүсгүйчүүд ховор байх. Сонссон уу л гэхээс нэг ч удаа орж, харж, үзээгүй болохоор их сонирхолтой байсан шүү. High End санагдсан.


Хаанаас авсан - Shu Uemura

Үнэ - 1500 йен (ойролцоогоор 27000₮)

Дээхэн үед хаанаас ч билээ нэг газраас S curler гээд ийм хэлбэртэй сормуус дэрвийлгэгч Shu Uemura гаргалаа гэж уншчихаад сонирхолтой юм, боломж гарвал авна аа гэж бодож байлаа л даа. Энгийн сормуус дэрвийлгэгч ашиглахад миний үзүүр хэсгийн сормууснаас ганц хоёроороо зулгаагдаж унаад байдгаас гадна дэрвийлтээ удаан барихгүй, тэгэсхээд л буучихдаг. Үүнийг хэрэглэхэд сормуус огт зулгаагдаггүй ба дотоод үзүүрийн дандаа орхигчихоод байдаг хэсэг сормуусуудыг хүртэл эвтэйхэн дэрвийлгэчихнэ. Гэхдээ дэрвийлт хадгалах чадвараараа энгийн дэрвийлгэгчтэй ижилхэн л санагдсан.

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Shopping in Tokyo :D

Токио бол ямар ч шопахолик-ийн мөрөөдлийн газар. Өмнөх нийтлэл дээр дурьдсанчлан йен тийм ч хямд валют биш тул дэлгүүр хэсээд хэдэн юм авах төлөвлөгөөтэй байвал мөнгөө эртнээс сайтар цуглуулаад сэтгэл зүйн бэлтгэлтэй яваарай :P. Япон мөнгөөр гайгүй боломжийн сонсогдоод л төгрөгрүү хөрвүүлээд бодохоор "пөөххххх" гээд л ((:. Гэхдээ би чинь давхар сурдаг оюутан шүү дээ, танд тийм ч үнэтэй санагдахгүй байж болох юм (:

Дэлгүүр хэсэхэд хамгийн догь санагдсан газруудаас дурьдъя:

1. Shibuya - Төв дүүрэг нь, Shibuya 109 гээд маш өндөр байшин дүүрэн эмэгтэйчүүдийн хувцас, гутал, цүнх гэх мэтийг борлуулдаг ба яг хажууд талд нь тусадаа нэг байшинд эрэгтэй хүмүүсд зориулсан Shibuya 109 MEN дэлгүүр байдаг. Энэ хоёр үнэндээ яах вэ дээ л санагдсан. Ихэнх барааны доор Made in China гэсэн бичиг байдгийг хараад их гайхсан. Ер нь сайн анзааргатай байх хэрэгтэй санагдсан. Шибуяа-д The Body Shop, MAC, LUSH, Kiehls гэх мэт барууны маягийн гоо сайхны дэлгүүрүүд байсан нь миний хорхойг ихээр хөдөлгөсөн ((:. Мөн бидний сайн мэдэх Zara, Bershka, H&M, Forever21 гэх мэт хувцасны high street /тансаг зэрэглэлийн бус/ брэндүүд цөм бий.

Wednesday, July 30, 2014

Tokyo - Travel tips :D

Дэлхийн хамгийн том хот болох 35 сая гаруй оршин суугчидтай Токио явах гэж байна уу? Явмаар байна уу?

Токиог маш их high tech, орчин үеийн хот гэж бодож очлоо л доо. Гэвч Японы эдийн засгийн ид өсөлт 1980-аад онд өрнөсөн ба ихэнх байшин барилга, бүтээн байгуулалт тухайн үед баригдаж байсан тул 80-аад оны Холливудын кинонууд дээр гардаг дүр зураг угтах шиг санагдсан. Хотын төв болон уламжлалт дүүрэгүүд мэдээж өөр л дөө. Хүмүүс нь маш олуулаа суурин амьдраад сурчихсан тул нэг нэгнийхээ орон зайг маш их хүндэлдэг нь хамгийн их таалагдсан.


Бэлтгэл ажил:

1. Япон улсад зорчих виз ажлын 4 хоногт гардаг ба энгийн аялалын виз 46000 төгрөг байдаг.
2. Үндэсний мөнгөн тэмдэгт нь Йен ба нэг йен ойролцоогоор 18 төгрөг, 100 йен-ийг нэг ам.доллартай тэнцүүлж бодвол их дөхөм санагдсан. Үнэтэй хот байна лээ шүү, сайтар бэлдэхгүй бол. Метро, ойр зуурын унаа, хүнс зэрэг нь Лондон-оос үнэтэй санагдсан. Такси барьна гэж санасны ч хэрэггүй, 2-хон км газар явахад 1000 йен буюу 10 ам.доллар. Мэдээж мөнгө байвал такси хамгийн амар санагдсан.
3. Япон хүмүүс англиар ойлгодог хэрнээ ярьдаггүй юм байна лээ, асуулт ойлгоод японоор хариулдаг ((: Ойр зуурын ярианы дэвтэр өвөртлөөд явбал дөхөм байх.
4. Зун маш бүгчим, халуун ч өвөл нь чийгтэй хүйтэн тул цаг агаарын өөрчлөлтөд өөрийгөө болон хувцасаа бэлдээрэй.


Япон хүмүүс ихэвчлэн маш соёлтой, эелдэг инээгээд бөхөлзөөд л байдаг :P. Өөрсдөө их цэвэрч нямбай хүмүүс тул олон нийтийн газар хог тарих нь битгий хэл гудамжинд алхангаа юм иддэггүй. Зайрмаг, чихэр бариад идээд явахад нэг л сонин харна, муухай биш л дээ - эндхийн хүн биш байна даа гэсэн харцаар ((: Мөн үнэхээр сайхан эмх замбараатай дэс дараагаа хүлээж сурсан хүмүүс байна лээ шүү, очер дайрна гэж санахын ч хэрэггүй.

Япон охид, залуучууд юу дуртайгаа чөлөөтэй өмсдөгба хэн ч тэднийг яасан хачин болчихоо вэ, энэ одоо юу вэ гэх зэргээр шүүмжилдэггүй нь үнэхээр их таалагдсан. Өмссөн хувцсаараа өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй. Охидууд нь хиймэл сормуус, өндөр өсгийт өдөр тутамдаа хэрэглээд сурхчихсан санагдсан. Ер нь хүний гаднах төрхийг шүүмжилдэггүй соёлтой, хэлэх сайхан үг байхгүй бол чимээгүй л бай зарчмаар явна. Гоё байгаа биз? Манайд ганц өдөр юбка өмсөөд гарахаар гудамжны хүүхдүүд хормой сөхөхөөс авахуулаад танилууд: "Аааааяяяяяя, юун лаг юм, хооо өнөөдөр юутай юм" гэх зэргээр хүний дургүй хүргэдэг шүү дээ.


Хотын төв дүүргийг Shibuya гэх бөгөөд дэлхийн хамгийн "завгүй" уулзвар энд байдаг. Мөн маш олон дэлгүүр, хоршоо, хоол, ундны газраас эхлүүлээд love hotel /хамт амьдардаггүй хосууд ороод амар тайван секс хийх зориулалттай, маш романтик орчинтой/, rest hotel /бие үнэлэгч худалдан авах боломжтой дэн буудал/ зэрэг сонин содон зүйлс ихтэй. Мөн өндөр өндөр оффис барилгууд, тансаг зэрэглэлийн, үүдний харуултай орон сууцуул ч харагдсан.


Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн газруудаас товч дурьдвал:

1. Senso-ji - манайхаар Гандан юм уу даа, Асакуса гэх уламжлалт хэв маягаа хадгалсан дүүрэгт орших хамгийн том, эртний Буддын сүм. Дотогш орохын тулд мэдээж шимтгэлтэй, би нэг их сонирхож ороогүй тул шимтгэлийг нь мэдэхгүй байна :P Ёс болгож ганц харсан сүм нь энэ.


2. Tokyo Sky Tree - Токиогийн хамгийн өндөр барилга ба Дубайн Бурж Халифа-н дараа орох дэлхийн хамгийн том цамхаг. 634 метрийн өндөртэй гэхээр манай Blue Sky гэх заазууран байшинг 3,5 нугалсан өндөртэй гэсэн үг. 2011 оны 3-р сард баригдаж дууссан, шинэ сүртэй байшин байна лээ :P. Нео-футуристик дизайнтай, газар хөдлөлтөд тун тэсвэртэй гэнэ.
350 болон 450 метрийн өндрөөс хотыг харах зориулалттай шилэн тавцан бий. 350 метрийн өндөртэйд нь л гарч үзсэн ба тасалбар нь 2500 йен байсан. Дээшээгээ 50 секундын дотор 200 хэдэн метр өндөрт гардаг хурдны лифт-д суух таалагдсан, бага оврын онгоц хөөрөх гэж байгаа мэдрэмж төрсөн. Дээрээс хотыг хараад ямар том юм бэ гэж уулга алдахаас өөр аргагүй, хичнээн сүрхий гэж санана. Манай Улаанбаатар нэг жижигхэн тосгон мэт.

3. Akihabara - Electric town - Токиогийн цахилгаан бараа худалдаалдаг ихэнх дэлгүүр хоршоонууд байдаг болохоор Цахилгаан хот нэртэй. Камер, лаптоп зэрэг худалдаж авах санаатай байвал ийшээ очоорой. Гадаад хүн тул пасспортоо үзүүлээд НӨАТ-аа буцаан авч болдог. Зөвхөн цахилгаан бараа гэлтгүй японы хамаг л Geek залуус энд ирж аниме, манга худалдан авч, автомат тоглоомын газар өдөр шөнөгүй сууцгаадаг юм билээ. Нэг манга хайж яваад насанд хүрэгчдэд зориулсан DVD борлуулдаг хэсэгт нь санамсаргүй ороод хартал 4,5 настай жоохон охидын порно байсан. Япон хүмүүс педофил хандлагатай юм шиг санагдсан. Бүсгүйчүүд нь бүгд л жаахан охин шиг "өхөөрдөм, ялдам" байхыг эрмэлздэг мэт. Автомат тоглоомын газрууд нь бүгд 24 цаг ажилладаг ба маш олон давхар байшинд байдаг юм байна лээ. Би яаж дутах вэ зоос хийж тоглодог машинуудад дуртай юм болохоороо оройн 21 цаг гэж очоод шөнийн 2 хүртэл "нүдэлцсэн". Жинхэнэ кайф, nerd ахан дүүстэйгээ сайхан байсаан :D


Акихабарад маш олон MAID Cafe гэж японы Hooters маягийн, зөөгч охидууд нь франц гэрийн үйлчлэгчийн хувцас өмсчихөөд тантай сээтэгнэдэг кафенууд байдаг юм байна лээ. Үнэхээр ядаргаатай санагдсан тайван юм идүүлэхгүй хажууд ирж "шалчигнаад" :P, эрэгтэй хүнд бол их аятайхан байх лол.

4. Tokyo sea life - загасны зоо пар шиг :P. Том, том аквариумуудад төрөл бүрийн загас, далайн амьтдыг байлгадаг. Мань мэтийн далайгаас хол хүмүүст их сонирхолтой санагдсан. Немо-гоо ч олсон :P Оцон шувууд гэж эгдүүтэй юмнууд байдаг юм байх гэсэн, үнэхээр өмхий үнэртэй юм байна лээ ((:



Уг паркаас холгүй маш том алсын харагч байсан, нэг бүтэн тойроод ирэхэд 20-иод минут болдог, суугаад үзчихэд илүүдэхгүй санагдсан. Хосуудад их романтик уур амьсгалтай ч юм шиг :P. Кинон дээр гардаг шиг хамгийн дээр нь оччихоод эргэн тойрноо харахгүй үнсэлцээд :P ((:
Алсыг харагчийн доор нэг хүн зургийг чинь аваад өгье гээд нэг их хөөрхөн инээгээд бөхөлзнө. Бууж ирэхээр чинь зургийг чинь угаачихсан 800 йен болж байна гээд зогсож байна. ((: Үгүй ээ, хэрэггүй гээд шууд хэлэхгүй бол ганц зураг 8 ам.доллараар худалдаж авах шаарлагатай болж байгаа юм ((:.

Гэх мэт сайн сайхан, үзчихээр харчихаар юм их байсан (:

Дараагийн нийтлэлээр шоппинг хийхэд хамгийн тохиромжтой газруудыг танилцуулах болно (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: