Дэлгүүр хэсэхэд хамгийн догь санагдсан газруудаас дурьдъя:
1. Shibuya - Төв дүүрэг нь, Shibuya 109 гээд маш өндөр байшин дүүрэн эмэгтэйчүүдийн хувцас, гутал, цүнх гэх мэтийг борлуулдаг ба яг хажууд талд нь тусадаа нэг байшинд эрэгтэй хүмүүсд зориулсан Shibuya 109 MEN дэлгүүр байдаг. Энэ хоёр үнэндээ яах вэ дээ л санагдсан. Ихэнх барааны доор Made in China гэсэн бичиг байдгийг хараад их гайхсан. Ер нь сайн анзааргатай байх хэрэгтэй санагдсан. Шибуяа-д The Body Shop, MAC, LUSH, Kiehls гэх мэт барууны маягийн гоо сайхны дэлгүүрүүд байсан нь миний хорхойг ихээр хөдөлгөсөн ((:. Мөн бидний сайн мэдэх Zara, Bershka, H&M, Forever21 гэх мэт хувцасны high street /тансаг зэрэглэлийн бус/ брэндүүд цөм бий.
2. Harajuku - Охид, залуучууд элдэв янзын хувцас өмсөөд, үсээ солонгын долоон өнгөөр будаад цугларцгаагаад байдаг газар чинь шүү дээ. Gwen Stefani нэг хэсэг Harajuku girls гээд ягаан үстэй, улаан уруултай этгээд хувцасласан охидыг арын бүжигчид болгон дагуулж явдаг байсан даа? Яасан гоё юм бэ гээд даган дуриах санаатай шал дэмий үсээ шараар сорлуулж байж билээ ((: Харажуку-д дээр дурьдсан бүхий л дэлгүүрүүдийн салбар байхаас гадна японы жижиг, янз бүрийн дэлгүүрүүд, манайхаар "лангуу"-ууд шиг элдэв нүх сүх олон таарна. Гол гудамж нь Takeshita Dori. Дори гэж гудамж гэсэн үг юм байна лээ шүү. Эндээс MONKI гээд H&M-н салбар брэндийг олж авлаа, өмнө маш олон удаа сонсож байсан ч дэлгүүрт нь анх удаа орж үзээд сэтгэл хөдлөөд нэлээн хэдэн юм аваад гараад ирсэн байна лээ. Дараа нь л ухаарав шд :P
Shopping орчныг японууд их сайн бүрдүүдэг юм байна, бүх тав тухаар хангахаас гадна "наасчир", уур амьсгалыг янзын бүрдүүлнэ. Тэгээд л халаасыг тань юу ч үгүй болтол нь
хоослоно ((:
Японд очвол DAISO гэж 100 йен-ий (АНУ-н нэг долларын дэлгүүртэй төстэй) дэлгүүрээр ороод гараарай. Өөр үнэ наагаагүй бол бүх бараа нь 100 йен, инээдэмтэй зүйлс зөндөө, ганц нэг хөөрхөн юм мэр сэр харагдана. Бичиг хэргээс эхлүүлээд аяга, таваг, будаг шунх, гэр ахуйн бараа гээд байхгүй юм гэж байхгүй ((:
MONKI
3. Omote Sando - Токио-ийн гол luxury гудамж, Парис-ын Champs Elysees, Нью -Йорк-ийн 5th Avenue гэх юм уу даа? Том, нэртэй, үнэтэй гэсэн бүх л брэндүүд энд өөрсдийн нэрийн дэлгүүртэй ба дэлгүүрийн барилгууд нь тун орчин үеийн, харахад урамтай. Мэдээж эндээс юм худалдаж авахаар төлөвлөж байвал Йен-ээ сайтар бэлдэх хэрэгтэй :P Энэ сайхан газраас юууууу ч аваагүй эээээ ((:
4. Daikanayama - Япон шинэ залуу дизайнеруудын бютикууд байхаас гадна ганц нэг барууны "залуулаг" брэндүүдийн жижиг дэлгүүрүүдтэй, ёстой нэг stylish гудамж байна аа. Үүгээр явж байгаа хүмүүсийн хувцаслалтыг хараад л суугаад баймаар байсан шүү. Зарим жижигхэн нохой дагуулчихсан, нохойгоо бас гангалчихсан ((:. Дэлгүүр хэсэх завгүй яваад ганцхан газраар л ороод гарах боломжтой байвал үүгээр зочлоорой гэж зөвлөмөөр байна (:. Үнэ нь дунджаас арай дээгүүр.
Миний явж амжсан газруудаас хамгийн таалагдснуудыг хүргэлээ (:.
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:
No comments:
Post a Comment