Tuesday, June 24, 2014

ALCOHOL - Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад байх ёстой юу?

#RainbowGl -д ирж буй гурван асуулт тутмын нэг нь тодорхой нэг бүтээгдэхүүнийг зөвлөхийг хүссэн байдаг. Би таны арьсыг ядаж ганц удаа хараагүй байж, ер нь харсан байсан ч таны аж байдал, зуршил зэргийг огт мэдэхгүйгээр шууд нэг бүтээгдэхүүний нэр хэлж өгнө гэвэл санаанаасаа зохиож, худлаа ярина л гэсэн үг. Ямар ч мундаг мэргэжилтэн яг энийг ав, энэ тохирно, тэрийг хэрэглэ - бүгд хий хоосон таамаглалууд. Та өөрөө л таны арьс яг ямар вэ гэдгийг ажиглан өөртөө тохирох бүтээгдэхүүн сонгож олох хэрэгтэй.

Хөөрхөн байгаа биз, арьс өөлөхийн аргагүй (:


Сүүлийн үед ALCOHOL найрлагандаа агуулсан бүх бүтээгдэхүүн арьсанд "муу" гэх үзэл давамгайлж ирсэн. Би ч мөн адил аль болох ALCOHOL агуулагүй бүтээгдэхүүн олохыг эрмэлздэг байлаа. Яг яагаад муу вэ гэдгийг судалж үзээд та нартайгаа хуваалцахаар шийдлээ. 

Нийт 3 бүлгийн  алкоголь байдаг байна:

1. Emollient / тослогжуулагч/: арьсанд халгүй, тослог бүтэцтэй, өтгөрүүлэгч alcohol эдгээрийг бүтээгдэхүүний арын найрлагаас доорхоор таньж болно:
Myristyl alcohol, 
Cetyl alcohol, 
Cetearyl Alcohol, 
Behenyl alcohol,  
Lanolin alcohol. 

2. Solvent alcohol: бүтээгдэхүүний олон янзын орцыг хооронд нь уусгах зорилгоор өргөн ашиглагддаг ч арьсыг хатааж, цочроодог. Нүүр улайх хандлагатай, хуурай, хэт тослог арьстай хүмүүсд маш МУУ. Асуудалгүй арьстай байсан ч удан хугацааны турш хэрэглэх аюултай. Хямдавтар хэт тослог арьсанд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд их ашиглагддаг байна. Эдгээрийг найрлагын хэсгээс дараахиар танина:

Isopropyl Alcohol, SD Alcohol, Denatured Alcohol, Alcohol Denat, Ethanol, Methanol, Ethyl & Methyl Alcohol, Polyvinyl Alcohol, дан Alcohol гэж бичсэн байвал солвентыг илэрхийлдэг мөн Benzyl Alcohol.

3. Бусад: нэг их ашиглагддаггүй, сайн ч биш, муу ч биш алкоголиудыг Behenyl Alcohol, Batyl Alcohol, Decyl Alcohol, Lauryl Alcohol хэмээн тодорхойлдог байна.

Бидний бодож байсан шиг бүх л алкоголь муу биш, сайн нь ч мөн байдаг юм байна шүү (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Wednesday, June 18, 2014

GiGi - Bleaching Cream

Хаанаас авсан: УИД 1 давхар

Үнэ: 17000₮

Сахалтайгаа тэмцээд хэдэн жил болж байна ((:. Ахиж хуучин ваксчин хүүхэн дээр очихгүй, гэрийн нөхцөлд вакс хэрхэн хийх эвтэйхэн аргуудыг эрчимтэй судлаад сууж байна лол.

Нүүрний үсийг цайруулагч тос. Сахал, дух гэх мэт нүүрний үс бараантаж, харлаж харагдаад байдаг хэсгүүдээр хэрэглэнэ. 1, 2 дугаар кремийг 2:1 харьцаатайгаар холин шаардлагатай хэсгүүдээр түрхээд 10 минут болоод угаана. Их үр дүнтэй санагдсан, одоогоор элдэв харшил өгөөгүй л байна (:

Mizon - Purifiant Garden Essential Toner

Хаанаас авсан - Mizon

Үнэ: 24000₮

Найрлага, бүтэц нь маш их таалагдсан. Хуурай, хуурай талдаа холимог арьстай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Хулсны эссенцтэй, тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй. Их аятайхан санагдсан тул ком-оор нь худалдан авах төлөвлөгөөтэй байна (:

Tuesday, June 17, 2014

Гэрийн нөхцөлд "шарласан" гар, хөлийн хумс цайруулах арга (:

Тод будгаар олон удаа, завсарлагагүй будсанаас, чанаргүй хумсны будаг арилгагч хэрэглэснээс гэх мэт маш олон шалтгаанаар хумс шардуу туяатай болдог. Ингээгүй байсан ч хумсны цагаан, илүү гарч ургадаг хэсгийг илүү цайруулж харагдуулгмаар байвал энэ аргыг туршаад үзээрэй (:

5 халбага хүнсний сод, нүдний баримжаагаар 100 лимон эсвэл лайм-н шахсан концентратаас хольж зуурмаг хийгээд ширүүвтэр сойз дээр түрхэн хумсаа сайтар үрж угаана (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах нь


Маш энгийн, хүртээмжтэй хоёрхон зүйлээр гэрийн нөхцөлд шүдээ цайруулмаар байна уу? Мммхмм. Эмийн сангаас Гидрогений пероксид худалдан аваад, гал тогооны өрөөний нэг булангаас хүсний сод олоход л хангалттай. 2 халбага сод дээр 4 дусал пероксид нэмэн зуурч, бэлэн болсон зуурмагаар шүдээ сайтар угаана. Шүдний өнгөн хэсгийг гэмтээх аюултай тул долоо хоногт 2-оос илүүгүй хэрэглээрэй (: Хэрэв эмзэг шүдтэй бол огт хэрэглээд хэрэггүй. Ер нь эмзэг шүдийг бэхжүүлэх хүсэлтэй байвал Listerine-ээр амаа зайлж заншаарай, үүнд флорид-ын агууламж өндөр байдаг тул хэсэг хугацааны дараагаар шүдний пааланг зузааруулахад тусладаг ба бактер устгадаг давхар тустай (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

The Body Shop - Radiant Highlighter

The Body Shop - 12 паунд

Миний одоогийн байдлаар хамгийн дуртай гэрэлтүүлэгч, өдөр тутам хэрэглэсэн ч диско бөмбөг шиг харагдуулдаггүй. Байгалийн гэрэлд ч тэр, зурган дээр ч тэр их аятайхан гардаг. Гялалзуулагч ширхэгтэй гэхээсээ илүү сатин, торгон гэрэлтсэн өнгө, бүтэцтэй (:

Thursday, June 12, 2014

Зунд хөлөө бэлдэх үү?

Зун болж бид богино юбка, шорт, даашинз өмсөн хуруугаа ил гаргасан сандалаар гангарцгааж байна :D /оффи1сын ажилтан хуруугаа ил гаргасан гутал өмсөх тун зохимжгүй/ Таны хөл ил гарахад бэлэн үү?

1. Гуужуулах.
Өвөлжин зузаан триконы цаана нуугдсан хөлийн үлбэгэр арьсыг гуужуулах маш чухал. Арьсны өнгийг сэргээхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, целлюлит-тай тэмцдэг. Гэрийн нөхцөлд, гар доорх эд зүйлсээр гуужуулагч хийхийг хүсвэл энд дарж Биеийн арьс арчилгаа нийтлэлийг уншаарай 


2. Илүүдэл үсийг авах
Энэ ч ойлгомжтой байх тийм үү? Илүүдэл үс авах аргуудын талаар энд дарж Биеийн илүүдэл үс авах аргууд нийтлэлийг уншаарай

3. Чийгшүүлэх
4. Хөлний ул орчмын ширүүн арьсыг арилгах

Их гоё сандал өмсчихөөд аймшгийн арьс шиг юмнууд сөрдийлгөөд явбал хэнд ч сайхан харагдахгүй шүү дээ. Хөлөө бүлээн усанд дүрж зөөлрүүлж байгаад үрэгчээр үрэх эсвэл хувинд бүлээн ус хийгээд нэг таг listerine /ам зайлагч/, apple cider vinegar /алимны дарсны уксус хэдэн халбагыг нэмээд хөлөө арван минут дүрэхэд өөрөө их амархан гөлчийчихдөг.

5. Хумсаа янзлах



Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: