Sunday, February 23, 2014

LANEIGE - Water Sleeping Pack



Sleeping Pack - гэж солонгосуудын гаргаж ирсэн тавиад унтдаг маскийг хэлдэг. Бүхэл шөнөжин үйлчилгээгээ үзүүлэн өглөө угаах зарчмаар явна. Яг энэ Laneige-ийх чийгшүүлэх зориулалттай. Миний арьс үнэхээр хуурай юу, энэ сайн үйлчилдэггүй юу? - мэдэхгүй юм. Надад мэдэгдэхүйц өөрчлөлт огт гараагүй. Уг нь энэ бүтээгдэхүүн Солонгосдоо хит болж байсан, энд тэнд үүнийг магтсан маш олон шүүмж байсан. Солонгос явсан найздаа захисан ч энд УИД-н нэг давхарт 42500₮ гээд зардаг юм байна лээ.

Evening Skin care - Оройн арьс арчилгаа

Та орой арьсаа хэрхэн арчилдаг вэ?



За бодож бодож бичлэг хийхдээ өөрөө ярихгүй бол болохгүй юм байна гээд ярихыг оролдлоо ((:

Ашигласан бүтээгдэхүүнүүд:

1. THANN - Astringet Toner with Nano Shiso And Algae Extract

Astringent гэхээр энгийн тоникийг бодвол илүү ширүүн, спиртны агууламж өндөртэй байдаг тул долоо хоногт 1 л хэрэглэх хэрэгтэй. Миний арьс дээр юм гараад болихгүй болохоор долоо хоногт 2 хэрэглэж байна. Бэлгэнд авж байсан тул үнийг нь мэдэхгүй юм.

2. Beyond - Avocado Shield Moist Toner

3. Beyond - Organature Eye Cream

4. Beyond - Original Power Recovery Serum

Энэ талаар нийтлэл бичиж байсан тул энд дарж уншаарай (:

5.. Beyond - Avocado Shield Essence

5. Beyond - Avocado Shield Moisturizing Cream

6. Beyond - Avocado Shield Emulsion







Энэ ком маш их таалагдаж байгаа. Би эдгээрийг 2 дахиа худалдаж авсан. Үнийн хувьд боломжийн бүгдийг нь нийлүүлээд авахад 100000₮-с нэг их илүү гарахгүй. Мөн тэд амьтны гаралтай бүтээгдэхүүн, элдэь химийн хүнд нэгдлүүд огт ашигладаггүй онцлогтой.

7. Tea Tree Oil

Харамсалтай нь Улаанбаатраас аваагүй. Зардаг үгүйг нь сайн мэдэхгүй байна.

8. Tony Moly - Dr.Tony Spot Serum
Батга хатаах зориулалттай, өрөвслөөс сэргийлэгч. Үнэ: 19800₮


RainbowGl группь нэгдэхийг хүсвэл энд дараарай

Saturday, February 22, 2014

COCONUT OIL буюу наргил модны самрын тосыг гоо сайхандаа ашиглах 7 арга



Маш их хайсны эцэст ийм гоё юм олсноо та нартайгаа хуваалцах маш сайхан байна шүү. Фейсбүүк дээр 2 дэлгүүр зарж байсан ч захиалга дууссан ба 450 граммыг 33000₮-р худалдаалж байсан. Улаанбаатарчууд юмыг хэтэрхий өндөр үнээр худалдаж авсаар хувь заяатайгаа эвлэрсэн хүмүүс гээд захиалчихаад байж байсан чинь яг олдож таардаг байгаа ((:

Энэхүү тос байгалийн гаралтай амино хүчил ба өөхөн хүчлүүдийн хамгийн ихээр агуулагч юм.

1. Будаг арилгагч.

Арьс тань хэт хуурайшаад, эмзэг болоод байвал хөвөнгөө үл ялиг усаар норгос хийгээд багахан тосноосоо аваад нүд, уруулын тод будгуудийг маш сайн арилгаж болдог. Яг энэ аргаар оливын тосыг ч мөн ашиглаж болдог.

2. Үсний чийгшүүлэгч маск & ангижируулагч


Энэ тос хуурай, гэмтэлтэй үсний хамгийн сайн найз юм. Хэдэн жилийн өмнө Шотдандад 10 хонох завшаан гараад, зочид буудлын дэлгүүрээс сонирхож аваад үсээ 10 хоног тасралтгүй өдөр бүр энэ тосоор ангижируулахад 3см шууд ургаад, өтгөн болоод гайхамшгийг үзүүлж байсан. Харамсалтай нь түүнээс хойш огт хэрэглээгүй, мэдээж одооноос бол байнга хэрэглэх болно (:

3-5 халбагыг аяганд аваад хэсэг бүлээцүүлж хутгаад шингэвтэр болгон хуйх, үсэндээ сайтар иллэг хийж түрхээд шүршүүрийн малгай өмсөж 1 цаг байлгана. Хүсвэл ингээд унтчихаж ч болно. Дараа нь үсээ бүлээн усаар сайтар зайлна. Миний сананых зайлах ч тос бараг үлдэггүй, бүгд шингээд алга болчихдог. Үс уналтанд мөн их сайн.

3. Үс хусах тос

 Биеийн илүүдэл үсийг ваксаар авдаггүй, өөрөө хусдаг бол хусах хэсэгтээ нимгэн түрхээд шууд хусахад хамаагүй сайн, зөөлөн элдэв шархны асуудалгүй авагддаг байна. Гэвч үсийг төсөр хусагчаар хусна гэдэг тийм ч сайн зүйл биш. Аль болох ваксдахыг хичээгээрэй.

4. Чийгшүүлэгч
Бүх бие, нүүрний арьсанд тэр чигээр нь чийгшүүлэгч тос болгож түрхэнэ. Наргил модны үнэрт дуртай хүмүүүст маш гоё санагдана. Арьсны хамгийн сайн чийгшүүлэгч тоснуудыг нэг билээ.

5. Гуужуулагч

2 халбага бор сахар, 2 халбага тосоо сайтар холиод маш гоё биеийн гуужуулагчтай болоорой. Яг энэ аргаар наргил модны тос бус оливийн тосоор гуужуулагч хийж мөн болдог.

6. Зовхины тос.

1 халбага тос дээр капсулан Е витаминыг шахан шингэнийг нь гоожуулах, эсвэл цэвэр Е витамины тосноос хэдэн дуслыг хольж гайхалтай сайн зовхины тостой болж болдог. Энэ нь үрчлээстэй тэмцэхээс гадна нүдний доорх хөхрөлтийг эмчилдэг.

7. Нүүр угаагч
1 халбага тос дээр 1 халбага хүнсний сод нэмж сайтар холин байгалийн гаралтай цайруулан чийгшүүлэгч нүүр угаагчтай болж болно.

Та RainbowGl группт энд дарж нэгдээрэй (:

Thursday, February 20, 2014

Жирэмсэн бүсгүйчүүдийн болгоомжилвол зохих гоо сайхны бүтээгдэхүүний найрлагууд.

Жирэмсэн эмэгтэй үс, хумсаа будаж болохгүй, хамаагүй зүйлс хэрэглэж болохгүй гэдгийг бүгд мэднэ. Гэвч зөвхөн будагнуудад урагт аюултай орц байдаггүй. Та юу идэж, ууж, түрхэж, бодож санаж байгаа бүхэн ирээдүйд ямар хүүхэдтэй болохыг тодорхойлж байдаг.



1. RETINOID - эдгээр нь нэгэн төрлийн А витаминууд юм шиг байгаа юм. Маш олон хэлбэрт хөврөх чадвартай, лабароторийн аргаар гаргаж авсан нэгдэл. Үрчлээний эсрэг грр сайхны бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагдах магадлалтай. Эд ургийн байгалийн хөгжилд сөргөөр нөлөөлөх, тэр дундаа дотор эрхтнүүд нэг нэгнээсээ салан тусгаарлагдаж, би? даан хөгжих явцад мууг 2006 онд Миами-ийн Их Сургуулийн эрдэмтэд олж тогтоосон байна. Мэдээж хүнсээр дамжуулан авсан натурал А витамин урагт сайн уу гэхээс муу биш юм.
Тэгэхээр бүтээгдэхүүний INGRIDIENTS хэсэг дээрээс:
Differin (adapelene)
Retin-A, Renova (tretinoin)
Retinoic acid
Retinol
Retinyl linoleate
Retinyl palmitate
Tazorac and avage (Tazarotene) - нарыг, эсвэл аль нэгийг нь олж харвал ретиноид-н элдэв хувирал хэмээн ойлгож авахгүй байхыш хичээгээрэй.


2. SALICYLIC ACID - батганы эсрэг ихэнх бүтээгдэхүүнүүдэд байдаг хүчил. Маш багаар буюу долоо хоногт хоёроос гурван удаа үүний орцтой тоник, хөөс зэрэг түрхээд удалгүй арчдаг, эсвэл угаадаг бүтгээдэхүүн хэрэглэхэд харчцангуй аюулгүй ч амаар буюу эмээр хэрэглэх, гуужуулагч, тос, маск гээд цусны эргэлтэд нэвтрэхүйц хугацаагаар хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийш цээрлэвэл зохистой. Мөн ургийн дотор эрхтэний хөгжил, арьсан давхаргын бүтцэд нөлөөлж экзем зэрэг өвчин үүсгэх өндөр магадлалтай ажээ.
Бүтээгдэхүүний найрлагаас : 
Salicylic acid
Beta hydroxy acid
BHA - нараас зайлсхийгээрэй. 


3. PARABENS - бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгагч бодис. Жирэмсэн гэлтгүй бүх бүсгүйчүүд зайлсхийвээс зохилтой. Яг таг ийм байна, гээд батлагдаагүй ч зарим судалгаанууд эднийг биеийн гормоны тэнцвэрийг алдагдуулахаас гадна хорт хавдрын эс үүсгэгч/тэжээгч хэмээн харуулжээ. Бараг бүх л гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд байдаг тул гоо сайхны компаниуд энэ судалгааг аль болох батлуулахгүй талаас нь эрчимтэй үзэж байгаа. Найрлагаас хайхдаа : 
sodium methylparaben, 
methylparaben, 
ethylparaben, 
propylparaben, 
butylparaben.


4. TOLUENE - хумсны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг элемент. Нөхөн үржихүйн эсийн хуваагдлын хурдыг 3-5 дахин сааруулах чадвартай. Аймшигтай байгаа биз. Жирэмсэн биш байлаа ч хумсаа завсар зайгүй байнга будах нь маш муу юм шүү. Ялангуяа эмэгтэй хүний саванд.  Найрлагаас methylbenzene гэж хайгаарай. 

Та энд дарж бусад хортой бодисуудын талаарх нийтлэлийг уншаарай.

RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

Wednesday, February 19, 2014

Хөөсрүүлэгч



Нүүрээ хэрхэн цэвэрлэх талаар видеоноос энэ бүтээгдэхүүний талаар асуулт багагүй ирлээ.
Цэвэрлэгчээс багахыг тусаагаад сайтар үрэхэд маш гоё өтгөн хөөс хийж өгдөг. Ихэнх солонгос гоо сайхны дэлгүүрт байдаг ба үнэ нь 3500-4500₮-ийн хооронд байдаг (:

CETAPHIL - Moisturizing Lotion


Хаанаас авсан: Соёолж төвийн замын эсрэг талд байдаг америк дэлгүүр

Үнэ: сайн санадаггүй ээ 25000₮ байсан санагдаж байна.

Яахав дээ л санагдсан даа. Цэвэрлэгч нар нь их таалагдсан болохоор сайн байх болов уу гэсэн өндөр хүлээлт байсан ч энгийн л нэг чийгшүүлэгч лосьон-с ялгараад байх юмгүй л байсан. Яахав найрлага нь арай дээр юм уу гэхээс.

BB cream vs. CC cream vs. Foundation - нарын ялгаа

ББ ба СС болон энгийн фаундэйшн нарын хамгийн том ялгаанууд бол бүтэц, өө дарах чадвар, өнгө юм. Фаундейшн зөвхөн нуур будгийн үүрэг гүйцэтгэдэг бол ББ ба СС ямар нэгэн арьс арчилгааны давхар үйлчилгээтэй байдаг. Гэхдээ тэдэнд нь айхтар үнэмшээд хэрэггүй л дээ, арьс арчилгааны айхтар эерэг үйлчилгээ үзүүлдэггүй.



1. Бүтэц - Фаундейшн ихэвчлэн өтгөн байдаг бол ББ арай шингэн ба СС хамгийн шингэн + зууралдангуй, нарны тосорхуу байдаг.

2. Өө дарах чадвар - Фаундейшн хамгийн сайн, ББ дунд зэрэг, СС маш муу.

3. Өнгө - Фаундейшн өтгөн шаргал, ББ арай бараан, СС цагаан гараад арьсны өнгөөр хувирдаг.

Зураг авалт, ямар нэгэн арга хэмжээ, эсвэл өө ихтэй арьс бол фаундейшн зүгээр. ББ ба СС нь нэг их буддаггүй бүсгүйчүүд, эсвэл будмааргүй байгаа өдрүүдэд тохиромжтой.

Мэдээж яг ямар бүтээгдэхүүн гэдгээсээ хамаараад өөрчлөгдөх ч ерөнхийд нь ялгааг нэрлэ гэвэл минийхээр эд нар л юм даа.

Та RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай (: