Wednesday, February 5, 2014
THANN - OIL FREE FACIAL SUNSCREEN SPF30, PA+++
Хаанаас авсан: THANN
Үнэ: 35000₮ /хавьцаа, бас сайн санадаггүй ээ, уучлаарай/
Усан суурьтай, шисо/япон хоол амьлагч нарт их хэрэглэгддэг ургамал/, цагаан мод /юу ч байдаг юм, хэн мэдэх вэ лол/ нарын найрлагатай нарнаас хамгаалах тос. Хэрвээ та http://rainbowgl.blogspot.com/2014/02/blog-post_5.html нийтлэлийг уншсан бол нарны хэт яагаан туяанаас дажгүй хамгаалчихдаг гэдгийг SPF&PA үзүүлэлтийг хараад мэдсэн байх (:
Усан суурьтай тул тослог арьстай эсвэл энгийн болон хуурай арьстай ч юм гараад байгаа үед хэрэглэхэд тун зүгээр (:
Миний арьсанд дажгүй сайн тохирсон шүү.
Нарны тосны тухай - наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд заавал хэрэглээрэй!
Нарнаас хамгаалх тосыг ихэнх охидууд борлохгүйн тулд хэрэглэдэг юм шиг санагдсан. Гэхдээ борлохоос айхтар хамгаалахгүй л дээ. Зун цагт борлолоо гээд яахав дээ, гоё шдээ, Д витамин сайн хуримтлуулаад, эрүүл мэндэд ч тустай. Манайхны бор артсыг үзэн ядаад байдаг сэтгэлгээ их өрөөсгөл, бор арьстай мисс Ариунцэцэг, дуучин Цэлмүүн гм сайхан бүсгүйчүүдийг халтраар нь дуудаад л. Хүн бүхний байгалиас заяасан арьс гоё. Байгаль эх хэзээ ч буруу байдаггүй.
Нарнаас яагаад хамгаалах ёстой вэ?
Нар 2 төрлийн цацраг ялгаруулдаг. UVA&UVB -эдгээр цацраг идэвхитэй туяанууд арьсыг хөгшрүүлж, гэмтээн арьсны хавдар үүсгэх эхлэлийг тавьдаг байна. Хөдөөний нар салхинд байнга ил байдаг хүмүүс наснаасаа маш хөгшин харагддаг шүү дээ. Үрчлээснүүдийн 90 хувь нь нарны гэмтлээс үүсдэг байна.
UVA - ULTRA VIOLET A RAY - урт долгионуудтай ба үүл, шил, цонх зэргийг чөлөөтэй сэтлэн артсны гүнд нэвтэрдэг.Энэ туяа нь хөгшрөлт, үрчлээсийг үүсгэгч юм.
UVB - ULTRA VIOLET B RAY - арай богино долгионуудтай ба үүл, шил толийг нэвтлэх чадвар бага. Энэ туяа арьсыг борлуулах, улмаар түлэх чадвартай юм.
Нарны тос хэрхэн үйлчилдэг вэ?
Нарны хамгаалалтыг бид SPF - SUN PROTECTION FACTOR- той тосноос авдаг гэж боддог. Гэвч SPF нь зөвхөн UVB туяанаас хамгаалдаг байна. SPF -н ард нэг тоо байдаг даа? Тэр тоо нь хэр удаан UVB цацрагаас хамгаалах вэ гэсэн үзүүлэлтийг заадаг.
SPF 5 = 50 минутын хамгаалалт
SPF 15 = 150 минут буюу 2 цаг 30 минут / цацрагийн 93 хувийг шингээж авдаг/
SPF 30 = 300 минут буюу 5 цаг /цацрашийн 97 хувийг шингээж авдаг/
SPF 50 = 500 минутын хамгаалалт ба цацрагийг 98 хувийг шингээж авдаг.
Үүнээс дээш тоо нь зүгээр л тоо, энэнээс илүү бодит хамгаалалт байдаггүй байна. Тэгэхээр SPF 80, 100 гэх мэтийг хараад илүү сайн хамгаална гэх бодол өрөөсгөл юм.
UVA туяанаас PA үзүүлэлт хамгаалдаг.
PA + = хамгийн бага ба хамгийн хүчтэй нь PA+++ байдаг байна.
Эдгээр хамгаалалтуудыг доорх химийн элементүүдээс гарган авдаг юм.
Навчтай сүүлийн хоёр нь байгалийн гаралтай, бусад нь лабораторийн аргаар бүтдэг.
SPF болон PA багтаасан нарны тосыг BROAD SPECTRUM хэмээдэг. Нарны тос авахдаа аль аль байгаа эсэхийг заавал шалгаж байгаарай.
Таны нарны тос физик байна уу, химийн байна уу?
Дээрх зургийн хамгийн доод талын 2 бодис буюу Zinc Dioxide ба Titanium Dioxide нар физик нарны цацрагийн хамгаалагч нар юм. Яагаад физик вэ? гэхээр үүнийг арьс арчилгааны ДЭЭР давхарлах маягаар түрхдэг ба эд нарны туяааг ойлгон зайлуулах замаар хамгаалдаг байна. Ийм төрлийн нарны тос их зузаан, зунгааралдсан байдаг ба зарим хүмүүст таалагддаггүй. Гэхдээ эмзэ арьстай хүмүүст хамгийн их тохирдог.
Найрлагуудын хамгаалах чадюар.
Химийн нарнаас хамгаалагчид туяаг шингээн авах аргаар хамгаалдаг ба арьстай аль болох ойрхон байх ёстой. Тэгэхээр түрхэхээс өмнө арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг түрхээд сайтар шингээж өгөх хэрэгтэй.
Мөн SPF & PA нарыг 2 миллиграмм нь нэг сантиметр квадрат хамгаалах чадвартай. Тэгэхээр нүүрэндээ цайны халбагны талаар хэмжээг түрхэж байж бүхэл нүүрээ хамгаална. Хүзүү бас ойролцоо байх гэж бодож байна. Тэгэхээр крем, фаундейшн зэрэгт байдаг нарны тос хангалттай хамгаалдаггүй болж байна. Хэн л хагас халбага будаг нүүрэндээ түрхэх вэ дээ?
Нарны тос түрхсэн ч гэсэн удаан хугацаагаар наранд байх бол заавал нарны малгай өмсөх хэрэгтэй. Учир нь бидний сайн мэдэхгүй, хамгаалах хэрэгсэл бодоу олоогүй өөр туванууд байдаг л гэж сонссон юм байна. Химич биш болохоор яаж мэдэх вэ, дор хаяу үсээ хамгаалж байна гэж бодоод нарны малгай өмсөж байгаарай.

BEYOND - ORIGINAL POWER
Үнэ: 27500₮ /байсан ч одоо 32500₮/
Original Power гээд хэд хэдэн серум/эссенцний цуглуулга байдаг юм байна. Бүгдээрээ залуувтар /20-25 насны/ арьсанд зориулагдсан. Бүгдээрээ бүх төрлийн арьсанд таарахаар, маш нимгэн, шингэц сайтай.
Дээрээсээ 1 дахь нь:
Clear Essence - чийгшүүлэх үйлчилгээтэй. Миний артс их хуурай, нэг их онц үр нөлөө үзүүлээгүй. тослог, холимог арьстай бол хэрэглээд үзээрэй. Чийгшил дутагдсанаас болж тос улас их ялгардаг тул тодорхой хэмжээгээр чийгшүүлэх шаардлагатай.
2 дахь - Recovery Serum - Нөхөн төлжүүлэх, тэжээл өгөх үйлчилгээтэй. Би яг одоо хэрэглээд дунд нь орох гэж байна. Даугүй шүү. Яг одоогоор миний нүүрээр л нэг юм гараад, өнгөө алдаад хөгийн л байна. Батгатай нь тэмцэх гээд хэд хэдэн хүчтэйвтэр зүйлс хэрэглэчихсэн одоо тайвшруулаад тэжээл өгөх гэж үүнийг түрхдэг. Ер нь хүний арьс ч гэлтгүй бие махбодь ямарваа юманд дасан зохицох чадвартай байдаг тул ямар ч сайн бүтээгдэхүүнийг тасралтгүй хэрэглэвэл нөлөөлөхөө больдог. Дундуур нь сайхан хольж солиод явах хэрэгтэй.
3 дахь: Acai Berry Serum - Acai гэж нэг хэсэг тренд болсон өмнөд америкийн жимсгэний найрлагатай, чийгшүүлэх, тэжээл өгөх, бага зэрэг цайруулах үйлчилгээтэй. Энэ нь ёстой хөөрхөн үнэртэй, бусдыгаа бодвол арай өтгөн бүтэцтэй. Арьсыг хөөрхөн амраачихдаг.
Серум, эчченд хэрэглэж үзээгүй, үзэх гэхээсээ айгаад байдаг эмзэг арьстай бол эднүүсийг оролдоод үзээрэй. Мөн шинэ серум хайж байгаа, байнга хэрэглэдгээсээ завсарлага авах зорилготой бол эднийг зөвлөж байна. (:
L'OCCITANE - INSTANT HYDRATION MASK
Хаанаас авсан: L'Occitane
Үнэ: 49900₮
Миний хамгийн дуртай чийгшүүлэгч маск. Анх L'Occitane Central Tower-т нээгдэж байхад ээж маань төрсөн өдрийн бэлэг гэж энийг бас өөр хэдэн юмнуудтай авч өгч байсан. Түүнээс хойш 2, 3 ч удаа дахин авсан. Нүүрээ сайтар цэвэрлээд жигдхэн түрхээд 3 минут / заавар нь 3 минут гэдэг ч би 10 минут болгодог/ дараа бүлээн усаар угаана. Өвөл, хаврын улиралд арьс цаанаа л нэг өнгөгүй болоод байх зщд хэрэглэхэд циййн цййиииин гээл гэрэлтээд ирдэг (:
The Face Shop - Chia Seed series
Хаанаас авсан: The Face Shop
Миний ком-оор нь хэрэглэж үзсэн хамгийн анхны бүтгээгдэхүүнүүд. Өмнө нь нүүрээ угаасан болоод л тос түрхсэн болоод л гардаг байлаа :P.
Чиа үр нь өмнөд африк-д ургадаг өөрийнхөө биенээс 100 дахин илүү чийгийг хадгалах чадвартай super food. Мөн энэ ком-д элдэв химийн ширүүн бодисууд ороогүй, байгаль орчинд ээлтэй. Хуурай, эмзэг талдаа арьстай хүмүүст яг сайхан тохирно. Миний хэрэглэсэн нь тос (30000₮), лосьон (30000₮), нүд & толбоны эссенц (37000₮). Бүгд үнэхээр сайн чийгшүүлсэн. (:
TONY MOLY - Panda's Dream Dark Eye Corrector
Хаанаас авсан: Tony Moly
Үнэ: 12900₮
Нүдний доогуур хөхрөлтийн эсрэг тос. Сайн унтаж чадаагүй, маш их ачаалалтай үедээ зовхины тосоо түрхээд, сайтар шингээсний дараа хөхрөлттэй хэсгүүдээр маш багыг түрхээд иллэг хийж шингээнэ. Гайгүхэн хөхрөлтийг сайн арилгадаг ч, гүн хард бол нэг их үйлчлэхгүй юм шиг санагдсан. Өө дарагч хэрэглэх дургүй хүмүүст тохиромжтой.
Tuesday, February 4, 2014
THE FACE SHOP - CHERRY BLOSSOM Clear Hair Mist
Хаанаас авсан: The Face Shop
Үнэ: 15000₮ /орчим, яг таг мөн санадаггүй ээ, уучлаарай/
Маш гоё сакура-ий үнэртэй. Зун цагт илүү тохиромжтой. Гадагшаа гарахаасаа өмнө хэд хэд цацчихад салхилах бүрт сэнгэнээд зүгээр байдаг. Цүнхэндээ авч явахад тохиромжтой. Үс гундаад, нар садхинд удаан байгаад байх шиг санагдах бүртээ цацчихаар арай зөөлрүүлээд учиртай болгоод байдаг юм.
Subscribe to:
Posts (Atom)

.jpg)

.jpg)