Tuesday, February 4, 2014
ETUDE HOUSE - STRAWBERRY SPONGE HAIR ROLL
Хаанаас авсан: Etude House /МаксМалл 1 давхарт/
Үнэ: 4 ширхэг нь 5000₮
Үсээ халуун хайчаар гэмтээлгүй орооход зориулагдсан пролон материалтай бигуди-нууд. Дунд зэргийн урттай үсэнд 8 хангалттай ч түүнээс урт бол 12 хэрэгтэй болно байх. Маш эгдүүтэй, хадгалахад хүртэл урамтай. Үсээ угаагаад бараг хатахын өмнө ороогоод унтаад босоод ирэхэд дажгүй долгиолчихдог. Хаячаар ороосон шиг төгс бөмбөлөгнүүд үүсэхагүй ч, байгалиасаа долгионтой үстэй юм шиг болгодог.
Блогийн FB хуудсанд энд дарж нэгдээрэй (:
Etude House - Silk Scarf - Hologram Hair Serum
Хаанаас авсан: Etude House
Үнэ: 16000₮ /яг таг бас санадаггүй ээ, уучлаарай/
Үсний серум гэсэн ч серум шиг нөлөө үзүүлдэггүй. Зүгээр гялалзуулдаг. Үсээ угаагаагүй 1,2 хоносон үедээ үзүүр хавиар нь түрхэхэд маш гоё, шинээр угаасан мэт үнэриүүлдэг. Үзүүхт нь түрхэж байгаад сүлжих, боох зэрэгт барьцалдуулж гелтний үүрэг гүйцэтгэдэг. Барьцалдуулахгүй гэвэл түрхчихээд самнаарай. Малгай хүртэл гоё үнэртүүлчихдэг. Гэхдээ шампунь-ий үнэрт дургүй хүмүүст үнэр нь таалагадахгүй байж магадгүй юм.
Yves Rocher - 1 Minute Nourishing Repairing Mask
Хаанаас авсан: Yves Rocher
Үнэ: 23000₮
Ангижируулагчийн оронд ашигладаг тэжээл өгч, нөхөн сэргээх үйлчилгээтэй маск. Үсээ угаагаад нойтон дээр нь чихнээс доош жигд түрхээд 1 минутын дараа /би 3-5 минут үлдээдэг/ усаар шавшин зайлна. Бүр нэг өнгөө алдаад цаай муутай болчихсон үс, будаг, химнээс хордсон үсэнд сайн тохирдог.

Үс арчилгааны чухал 5 зөвлөмжүүд.
Эмэгтэй хүнийг урт, эрүүл ус яах аргагүй чимдэг. Гэьвч үс арчилна гэдэг миний хувьд маш том асуудал.
1. Үсээ ойр ойрхон угаахаас зайлсхий. Үсийг өдөр тутам шампунь-р угаагаад байвал хуйх, үсний байгалийн тослогийн тэнцвэр алдагдан гэмтэж, эмзэг болдог. Далнаас доош урт үстэй бүсгүйчүүд долоо хоногт дээдтал нь 2 удаа угаах нь зохимжтой.
2. Нойтон үсийг хэзээ ч битгий самнаарай. Үс норсон үедээ хамгийн эмзэг байдаг, энэ үед самнах нь үсийг хугарамтгай болгодог тул үсээ ургуулья гэж бодоу байвал хатааж байж самнаарай.
3. Угаасны дараа заавал ангижируулах хэрэгтэй, учир нь шампунь үсний чийгийг алдагдуулдаг. Иймээс тодорхой хэмжээний чийгшлийг буцаан олгохын тулд чихнээс доош ангижируулах хэрэгтэй. Ангижируулагчийн хуйханд хэзээ ч түрхдэггүй.
4. Болж өгвөл байнга малгай өмс. Үс бол арьс гэдэг рекламыг санаж байна уу? Үс гадны нөлөө буюу нар, салхи, утаа, жавар зэргээс хамгийн их гэмтдэг. Гадуур алхаж байхдаа үсээ байнга нуухыг хичээж заншаарай.
5. Загасны тос ууж заншаарай. Омега 3 ихээр агуулагддаг уг тос үс, арьсанд маш сайн. Болж өгвөл өөхтэй загас идэж, олдохгүй бол хүнсний нэмэлтээр хэрэглээрэй. Үс, хумсны ургалтыг маш сайн дэмждэг.
Сонирхолтой байж магадгүй:
Үсний невдинк /невидимка - гэдэг орос үгийг сайн өөрчилсөн байгаа юм шүү лол/-ийг зүүхэд бид арзгар талыг нь дээш харуулдаг. Гэвч эсрэгээр нь шулуун талыг дээш нь харуулах зориулалттай юм байна лээ шүү.
Энэ мэдээ асар том соёлын шоконд оруулж билээ (((:

YVES ROCHER - Nourishing Shampoo
Хаанаас авсан: Yves Rocher
Үнэ: 12000₮ /яг санадаггүй ээ, ойрд аваагүй/
Хуурай хэрнээ угаараа тослогтоод байдаг үсэнд ихэвчлэн тэжээл дутагдсан, нар, салхинд гэмтсэн байдаг.Мөн орчны бохирдол, манайхаар агаарын бохирдол зэрэг маш их нөлөөлж байгаа. Энэ шампунь сайн цэвэрлэхээс гадна тэжээл өгч, зөөлрүүлдэг. Нэг ийм савыг долоо хоногт 2 удаа хэрэглэдэг гэж үзвэл маш удаан ашигладаг.
KRACIE - ICHIKAMI - Conditioner
Хаанаас авсан: Beauty Japan /Орос элчингийн замын эсрэг талд/
Үнэ: 16800₮
Өтгөн, шаргал өнгөтэй ангижируулагч шиг хэрэглэдэг гэж дэлгүүрийн монгол заавар дээр нь бичсэн байсан. Үсээ шампунь-р угаачихаад дундаас төгсгөл хэсэгт сайтар түрхээд 3-5 минут болгоод бүлээвтэр усаар зайлна. Үсийг час халуун усаар угааж болохгүй, учир нь байгалийн тоснууд нь ууршаад үс хэт хуурай, эсвэл хэт тослог болдог. Энэ бүтээгдэхүүн маш их таалагдсан, миний L'OCCITANE-ийн ангижируулагчаас нэг их дутаад байх юмгүй ч 2 дахин хямд. (:
Япон бүтээгдэхүүн хэрэглэх гэхээр юу гээд биччихсэн байгааг ойлгохгүй болохоор их хүндрэлтэй санагддаг.
MISSHA - Sheer Fluid Blusher
Хаанаас авсан: MISSHA
Үнэ: 18600₮
Хуурайвтар арьстай бол шингэн хацар өнгөлөгч сонгож байгаарай. Учир нь хаыар орчмын артс чийгшлээ хурдан алддаг ба нунтаг бүтээгдэхүүн бөөгнөрөн, хиймэл харагдаад байдаг. Энэ хацар өнгөлөгчид өнгөрсөн зуны хит болж байсан. Make Up Forever-ийн HD Blush-ийн MISSHA-н хийсэн айрай хямд хувилбар буюу dupe юм.
Улбар шардуу өнгөтэй нь - 02 - Sugar Apricot
Ягаан - 03 - Morning Rose
Дөрвөн өнгөтэй:
Subscribe to:
Posts (Atom)

.jpg)