Friday, February 27, 2015

LORAC PRO - Нүдний тений цуглуулбар




2014 онд Хойд Америкт хамгийн их борлогдсон nude нүдний тенийн палетт болох LORAC Pro-г нүдээ будах дуртай, амтай бүхэн тэнгэрт тултал нь магтаад байхаар нь туршиж үзмээр санагдаад болдоггүй нэг сарын эхээр авлаа. Би өдөр тутамд нүдэндээ тень нэг их түрхээд байдаггүй, өглөө хэт их цаг авах төвөгтэй ажил юм шиг санагдаад хальт сормуусаа харлуулсан болоод болчихдог байсан ч энэ палеттыг одоо хэрэглэхгүй байж чадахаа байтлаа "донтчихлоо" :)). Түрхсэн, түрхээгүй нүднүүдийн хооронд дэндүү их ялгаатай байгаа юм шиг санагдаад өглөө заавал cream, taupe, it bronze-г түрхэж байж "хүн" шиг харагдаад байгаа мэт, нэг л өөр болдог. Нүдний тень өдөр тутамдаа хэрэглэж байж л гайгүй будаж сурдаг юм байна гэж бодлоо. Би ер нь иймэрхүү юмандаа эвсэлгүй талдаа ч, будаад байхаар сайжраад ч байгаа юм шиг :)). Будмал харагдуулахгүй, ихэнх өнгөнүүд нь өдөр тутамд зориулагдсан, нейтраль ба бүтэц нь маш гоё зөөлөн хэрнээ тогтоц үнэхээр сайтай. Олны үг ортой гэж, хэрэглэж үзсэн хүн бүр л амаа олохгүй магтаад байсан нь үнэхээр үндэслэлтэй санагдсан шүү. Urban Decay-н Naked палеттууд үүрч унаад байдаг, тэднээс бүтцийн хувьд хамаагүй сайн. Нэг гэм нь савалгаа нь "жул" талдаа. Nars-н савалгаа шиг резинен мэт материал нь маш амархан халтар болдог. Ижио брэндийн праймертай нь хослуулан хэрэглэхэд бүхэл өдөржингөө арилдаггүй юм байна лээ. Улаанбаатар шиг салхитай, хуурай газар будаг ингэж сайн тогтоно гэдэг ховор шүү дээ.

Thursday, February 26, 2015

Beyond - Save Us Lipstick

Хаанаас авсан: УИД-н нэг давхар

Үнэ: 12,500₮

Beyond-н бүтээгдэхүүнүүд нь сайн зарагдаж чадахгүй, ихэнх бүтээгдэхүүнүүд нь 50 хүртэл хувиар хямдарчихсан байсан :))

Энэ уруулын будаг жижигхэн минжний хэлбэртэй Save Us нэртэй юм. Борлуулалтын ашгийн 10 хувь нь минжнүүдийг аврах санд хандивлагддаг юм гэнэ лээ. Хөөрхөн байгаа биз? Гэхдээ үнэн, худлааг нь хэн мэдэх вэ :)) Ер нь бол маш их таалагдсан. Тогтоц тийм сайн биш ч яг өнгөөрөө гардаг, мөн уруул чийгшүүлдэг санагдсан. Анх 23,000  ₮-өөр зарагдаж байсан ч одоо 12,500₮ гэхээр боломжийн болчихсон байгаа биз дээ :)

Wednesday, February 25, 2015

2015 оны хавар, зуны нүүр будалтын 6 тренд

1. Огт будаагүй юм шиг, Bare Face

Bourjois - Colour Edition 24H - Тосон тень


Хаанаас авсан: УИД-н Бишрэлт косметикс

Үнэ: 22,500₮

Тосон тень хэрэглэх тун дуртай болсон. Энэ өвөл, намар ийм улаан хүрэн dark berry буюу бараан жимсгэний өнгө "мода"-нд орсон. Ер нь хүйтэн улиралд тод, бараан өнгөнүүд, дулаан улиралд ягаан, peach өнгөнүүд зонхилдог.


Tuesday, February 24, 2015

Neutrogena - Rapid Wrinkle Repair Serum & Eye Cream


Neutrogena-н сүүлийн 2 жил дараалан хамгийн их борлуулагдсан ''line'' буюу цуврал болох үрчлээний эсрэг Ретиноид СА агуулсан ''Rapid Wrinkle Repair''-ы серум болон зовхины тос нарын тухай энэ удаа бичиж байна.

Retinol нь А витамины төрлийн нэгдэл бөгөөд үрчлээс, нүхжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй найрлага хэмээн арьсны эмч нарын ихэнх хүлээн зөвшөөрдөг юм байна. Маш хүчтэй тул ихэнх судлаачид 35-аас дээш насны бүсгүйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг боловч, хэт хүндэрсэн батгажилт, удсан сорви зэргийг эмчлэхэд мөн хэрэглэдэг байна.

Би дөнгөж 23 настай ч ретинол-ыг нүхжилт, хэдэн "зөрүүд" үрчлээсүүд дээр туршиж үзэхийг хүсээд дээрх хоёр бүтээгдэхүүнийг дуустал нь хэрэглэлээ. (11, 12, 1 сард - оройтож бичиж байгаад уучлаарай)

Зовхины тос - Яахав дээ л... "хүчтэй" найрлагатай тул харшил өгөх вий гэж болгоомжилж байсан ч, ашгүй ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Тэглээ гээд эерэг нөлөө ч мөн адил мэдрэгдээгүй.

Серум - WOW. Хүчтэй бүтээгдэхүүн гэдэг утгаар нь маш багаар оройдоо л хэрэглэсэн. Үнэхээр нүхжилтийн эсрэг хэрэглэж үзсэн хамгийн сайн үр дүн гаргасан бүтээгдэхүүн байлаа. Мэдээж өгт арилгаагүй ч, мэдэгдэхүйц чангалсан мэт. Хамгийн гайхалтай нь арсны өнгийг нэгэн жигд болгож, элдэв батганы соривийг маш сайн эмчилсэн нь анзаарагдсан. Арьс цаанаасаа л нэг эрүүл, булбарай мэдрэгдсэн. Гэвч, хэрэглэхээ больсоны дараагаар "нэг юм дутагдаад" байгаа нь илт, арьс нэг л өлбийгөөд ирсэн. 1 сарын эхээр дууссан, завсарлах хэрэгтэй гэж бодоод дахиж захиалахгүй өнөөдрийг хүртэл тэвчиж суулаа.. Аль хэдийнэ өвөл гардаг цагаан жижиг товруунууд, ганц хоёр том улаан батгатай л сууж байна. Нэгэн бодлын аливаа бүтээгдэхүүн, орцоос хамааралтай болно гэдэг тийм ч сайн зүйл биш тул дахиж хэрэглэхэдээ өдөр болгон бус өнжөөд нэг, бүхэл нүүрээрээ бус яг хэрэгтэй гэсэн зорилтот хэсгүүдээр маш багаар хэрэглэдэг юм уу гэж бодоод сууж байна даа.



Ойрд юм бичээгүй, юу гэж бичихээ мэдэхгүй мангартаж өглөө дөө :))

Monday, February 2, 2015

L'Oreal Elseve - Үсний тэжээлийн тос


Хаанаас авсан: УИД

Үнэ: 11,000₮

Тийм ч их найдлага тавиагүй байхад сайнаар гайхшруулж чадсан үсний тэжээлийн тос. Жижигхэн хөнгөхөн болохоор цүнхэндээ хийгээд авч явахад тохиромжтой. Үснийхээ үзүүрт түрхээд байхад салаалж, хуйраашсан хэсгүүдийг тийм ч аймшигтай харагдуулахгүй, үл ялиг чийглэнэ. Тос гэхэд үсийг тослог, "бохир" харагдуулахгүй. Үнэхээр тэжээл өгөөд байна уу, үгүй юуг харин сайн хэлж мэдэхгүй юм.. Ямар ч байсан арзайлтыг нь дараад, чийглээд барьхад зөөлхөн аятайхан мэдрэмж төрүүлдэг болгосон шүү. :)

Калинка


УИД-ын 1 дүгээр давхарт байрладаг, орос гоо сайхны бүтээгдэхүүнүүд зараад байдаг "Калинка" гээд хэдэн лангуунууд байдаг даа? Тэднийхийг хальтхан сонирхож үзлээ. Ер нь бол тун боломжийн үнээр хөөрхөн юм авчихаж байгаа юм шиг санагдсан шүү :)



Үнэ: 12,800₮

Үсний тэжээлийн маск. 20 минутын турш нэлэнхүйд нь үсэндээ түрхээд, алчуураар ороож хэрэглэнэ. Сайн ч биш, муу ч биш - яахав дээ л сэтгэгдэл төрүүлсэн. Богиновтор, эрүүл үстэй бол илүү тохиромжтой байх гэж бодогдлоо.